| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2419000000399 |
| Дугаар | 2025/ДШМ/32 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/32
Д.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ц.Цэрэндулам,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Д.Бд холбогдох 2419000000399 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.Б нь жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн *багийн нутаг дэвсгэрт байрлах 51 авто засварын орчимд улсын дугааргүй Даюун загварын тээврийн хэрэгслийг 2,09 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “…шүүгдэгч * Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн Д.Бийн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 640 цагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасах ялын хугацааг ял, албадлагын арга хэмжээг авсан үеэс эхлэн тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 640 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,
шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Ерөнхий прокурор Ц.Алдархишиг шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...ялыг нэмж нэгтгэхдээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хассан өмнөх шийдвэрийг нь орхигдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй болсон. Иймд тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Д.Бд урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож, Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасах нэмэгдэл ялын хугацааг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 123 дугаар шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэлийн хугацаа дууссан үеэс эхлэн тоолох гэж өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
6.Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэрэндулам тайлбар, дүгнэлтдээ: “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэхдээ орхигдуулсан, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь шүүхээр 2024 оны 123 дугаартай шийтгэврээр 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ба 2 удаагийн шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассаныг тооцоогүй учир энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй байх ба прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзнэ.
1.Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзэхэд шүүгдэгч Д.Бийг урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсантай холбоотой нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоолгүй хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй ба хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчжээ.
2.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашням нь шүүгдэгч Д.Бийг жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн *багийн нутаг дэвсгэрт байрлах 51 авто засварын орчимд улсын дугааргүй Даюун загварын тээврийн хэрэгслийг 2,09 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодсон гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгчийн урьд жолоодох эрхээ хасуулсантай холбоотой нотлох баримтыг дутуу бүрдүүлснийг хянаагүй, мөрдөгч шалгаагүй байна.
Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг болон цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай.
3.Анхан шатны шүүх болон прокуророос шүүгдэгч Д.Бийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 215, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолуудад үндэслэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.
Мөн дээд шатны прокурор эсэргүүцэлдээ “...шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаар шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа дууссан үеэс эхлэн тоолох”-оор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах гэж дурдсан байх боловч энэ шийтгэвэр болон шүүгдэгч Д.Бийн урьд нь жолоодох эрхээ хасуулж байсантай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг хэрэгт хавсаргаагүй.
Өөрөөр хэлбэл яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдсан 215 дугаар шийтгэх тогтоол шүүгдэгчийн жолоодох эрхийг хассантай холбоогүй, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан “...шийтгэвэр” хэрэгт авагдаагүй мөн урьд жолоодох эрх хассан шийтгэх тогтоол, шийтгэврийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ямар хугацаанд, хэрхэн хэрэгжүүлсэнтэй холбоотой лавлагаа баримтгүй байна.
Хэдийгээр шүүгдэгч Д.Бийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр жолоодох эрхээ хасуулсан үедээ улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг согтуурсан үедээ жолоодсон гэж дүгнэсэн 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоол/1хх58-59/ хэрэгт байх боловч энэ тогтоолын зөвхөн 1,3 дугаар хуудас авагдсан, бусад хуудсыг хавсаргаагүйгээс үзвэл шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ямар эрүүгийн хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бийг гэм буруутай / 2025 оны 57 дугаар дугаар шийтгэх тогтоол/-д тооцохдоо түүнийг урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсантай холбоотой нотлох баримтын эх сурвалжийг анхаараагүйн үндэслэлгүй.
Шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахын тулд шүүхээс хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримттай шалтгаант холбоотой, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байх ёстой.
4.Эдгээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэхүү зөрчил нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА