| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10496/И |
| Дугаар | 192/ШШ2025/08634 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/08634
2025 10 27 192/ШШ2025/08634
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,
Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 32,632,572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***холбогдох 32,632,572 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 32,632,572 төгрөгийг хариуцагч ***хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 1. 2025 оны 11-р сарын 25-ны өдөр 2,719,390 төгрөг, 2. 2025 оны 12-р сарын 25-ны өдөр 2,719,390 төгрөг, 3. 2026 оны 01-р сарын 25-ны өдөр 2,719,390 төгрөг, 4. 2026 оны 02-р сарын 25-ны өдөр 2,719,390 төгрөг, 5. 2026 оны 03-р сарын 25-ны өдөр 2,719,390 төгрөг, 6. 2026 оны 04-р сарын 25-ны өдөр 2,719,390 төгрөг, 7. 2026 оны 05-р сарын 25-ны өдөр 2,719,390 төгрөг, 8. 2026 оны 06-р сарын 25-ны өдөр 2,719,390 төгрөг, 9. 2026 оны 07-р сарын 25-ны өдөр 2,719,390 төгрөг, 10. 2026 оны 08-р сарын 25-ны өдөр 2,719,390 төгрөг, 11. 2026 оны 09-р сарын 25-ны өдөр 2,719,390 төгрөг, 12. 2026 оны 10-р сарын 25-ны өдөр 2,719,390 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,113 төгрөгөөс 160,556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 160,556 төгрөгийг, хариуцагч ***с 160,556 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ