| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/07215/И |
| Дугаар | 192/ШШ2025/07678 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/07678
2025 09 29 192/ШШ2025/07678
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн 02 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, “ХААН банк” ХК (РД:2693321)-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч О.Мөнхбаатар нь ХААН банктай гэрээ байгуулж дараах зээлүүдийг авсан байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №ЗГ/4996 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж 410,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №ЗГ/50654069 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 15,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 2,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №ЗГ/50703202 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №ЗГ/50715409 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 300,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №ЗГ/50720901 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 2,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №ЗГ/50723867 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 3,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан...дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр №БГХ/51211254 тоот Барьцааны гэрээ байгуулж - Ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч О.Мөнхбаатар нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 15,177,367.96 төгрөг, зээлийн хүү 535,474.74 төгрөг, нийт 15,712,842.70 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч О.Мөнхбаатар гэрээнд заасан үүргээ зөрчсөн. О.Мөнхбаатарт холбогдуулан зээлийн гэрээ байгуулах үедээ оршин сууж байсан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу *******,*******, 2 дугаар баг, 0 тоот хаягаар ******* дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 309/132025/01259 дугаартай захирамжаар О.Мөнхбаатар нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Хариуцагчаар оролцвол зохих этгээд нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох Хүүхэн ноёд ургийн овогтой Оюуны Мөнхбаатар /РД:ЖЬ88013074/-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Мөнхбаатар нь *******,*******,*******,, хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь ******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 309/ШЗ2025/01259 дүгээр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тогтоогдож байна. /хх-18/
Иймд ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хүүхэн ноёд овогт Оюуны Мөнхбаатар (РД:ЖЬ88013074)-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД