| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/10827/И |
| Дугаар | 192/ШШ2025/10741 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/10741
2025 12 15 192/ШШ2025/10741
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Бодь цамхаг, *******-р давхарт байрлах, ******* банк ХК /РД:*******/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, наадамчдын зам гудамж, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт гийн /РД:ПЭ67*******205/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 126,620,66 төгрөг гаргуулах, нотариатын зардалд 2,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлд 2025 оны 10-р сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ч.өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 126,620,66 төгрөг гаргуулах, нотариатын зардалд 2,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Зээлдэгч Ч. нь ******* банктай 2024 оны *******-р сарын *******-ний өдөр тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 17,900,000 төгрөгийн зээлийн жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Зээлийн баталгаа болгож Ч.ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү220605818 дугаартай, Нийслэлийн Хан-УУл дүүрэг, -р хороо, /17*******0/, Наадамчдын зам гудамж, *******-р байр ******* тоот хаягт байршилтай, , м.кв талбайтай өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тогтмол зөрчсөн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд үүргээ сайн дураар биелүүлээгүй байна. Зээлдэгч нь 2025 оны 10-р сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл *******8,268,180 төгрөг, үндсэн хүү 8,50,888 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,567 төгрөг, нийт 126,620,66 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахаар баримтуудыг нотариатаар батлуулсан бөгөөд үүнд 2,000 төгрөгийн зардал гарсан. Иймд Ч.өөс зээлийн гэрээний үүрэгт 126,620,66 төгрөг гаргуулах, нотариатын зардалд 2,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч. миний бие зээлийн төлөлтөө сараар хэтрүүлсэн нь үнэн. Хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:
-нэхэмжлэгчээс /хх-1-2/ нэхэмжлэл, /хх--5/ улсын тэмдэгтийн хураамж, /хх-6/ ******* банк ХК-аас Г.ид олгосон итгэмжлэл, /хх-7/ ******* банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-8-14/ 2024 оны *******-р сарын *******-ний өдрийн Бизнесийн зээлийн гэрээ, /хх-15-20/ 2024 оны *******-р сарын *******-ний өдрийн Барьцааны гэрээ, /хх-21-2/ Дараачийн барьцааны гэрээний нөхцөл, /хх-24/ Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-25/ зээл, зээлийн хүүгчийн тооцоолол, /хх-41/ ******* банк ХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-хариуцагчаас /хх-2/ шүүхэд гаргасан хариу тайлбар. Шүүхэд нотлох баримт гаргаагүй.
-шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, талууд санал, хүсэлт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Зээлдэгч нь 2025 оны 10-р сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл *******8,268,180 төгрөг, үндсэн хүү 8,50,888 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,567 төгрөг, нийт 126,620,66 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахаар баримтуудыг нотариатаар батлуулсан бөгөөд үүнд 2,000 төгрөгийн зардал гарсан. Иймд Ч.өөс зээлийн гэрээний үүрэгт 126,620,66 төгрөг гаргуулах, нотариатын зардалд 2,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж нэхэмжлэснийг,
.Хариуцагч Ч. дараах байдлаар тайлбар гаргасан. Үүнд: Ч. миний бие зээлийн төлөлтөө сараар хэтрүүлсэн нь үнэн. Хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.******* банк ХК, Ч. нар 2024 оны *******-р сарын *******-ний өдөр тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 17,900,000 төгрөгийн зээлийн жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлсэн,
4.2.2024 оны *******-р сарын *******-ний өдрийн тоот Барьцааны гэрээгээр зээлдэгч Ч. нь зээлийн барьцаанд Ч.ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-220605818 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******-р хороо, /17*******0/, наадамчдын зам гудамж, *******-р байр, ******* тоот хаягт байршилтай, ,м.кв талбай бүхий, өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
4..Зээлдэгч А.Энхбат нь 2025 оны 10-р сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл *******8,268,180 төгрөг, үндсэн хүү 8,50,888 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,567 төгрөг, нийт 126,620,66 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч энэ талаар маргаагүй /хх-25/,
4.4.******* банк ХК-аас 2025 оны 09-р сарын 0-ны өдрийн №2792 тоот албан бичгээр Ч.өд зээл төлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн,
4.5.Хариуцагч зээлийн гэрээний хуваарьт төлөлтийг зөрчсөн, сарын хуваарьт төлөлтийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн /хх-2/ зэрэг үйл баримт тогтоогдлоо.
5.Зохигч /******* банк ХК болон Ч./-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэн, хуулийн этгээдтэй зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлага хангасан, бичгээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ. Гэрээнд заасан бол зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн дансанд дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлэхээр заасан.
Нэхэмжлэл нь зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд үндэслэгдсэн байна. Үүнд: 2024 оны *******-р сарын *******-ний өдөр тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээ болно.
6.Хэрэгт авагдсан баримтаар, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 45 дугаар зүйлийн 45.1-д ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй ...байж болно. Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ/хэлцэл байна.
Хэрэгт авагдсан баримтаар, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, үүрэгтэй.
Нэхэмжлэгч ******* банк ХК энэ хуульд зааснаар зээлийн гэрээгээр зээлдэгч Ч.өд 17,900,000 төгрөг зээлдүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд үүргээ биелүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээг хуульд болон хэлцлийн үндсэн дээр цуцлах журмын дагуу гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Зээлийн гэрээний 2.4.4, 7.1-д зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон, эдгээрийг хөнгөлөх талаар дурдаагүй, хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбартаа зээлийг төлөхгүй гэх татгалзал дурдаагүй, үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах нь зүйтэй.
Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх, гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч талаас хариуцагч Ч. зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр Зээлийн гэрээг 2028 оны *******-р сарын *******-ний өдрөөс өмнө цуцалжээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.-т Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно гэж заасан тул нэхэмжлэгч нь зээлдэгчийг зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг хэтрүүлэн, үндсэн зээл, хүүгийн төлбөр төлөөгүй үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хуульд нийцнэ.
7.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан.
Иргэний хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1-д зааснаар аль нэг тал нь гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул мэдэгдсэн байдлыг нотолгооны хүрээнд тогтоох бөгөөд, ******* банк ХК-аас 2024 оны 09-р сарын 0-ны өдрийн №2792 дугаар албан бичгээр хариуцагч Ч.ийн хаягаар, шуудангаар, уулзалт хийх байдлаар зээлийн төлбөрийг төлөх, эсхүл гэрээг цуцлах талаар мэдэгдснийг хугацаа олгосон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч үүрэг зөрчсөн бол дахин үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөх, түүнийг зөрчсөн бол гэрээ цуцалж буйгаа мэдэгдэх зэрэг гэрээ цуцлах журмыг үүрэг гүйцэтгүүлэгч мөрдсөн байх тул гэрээг дангаар цуцлахыг шаардах эрхтэй.
8.Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1-д зааснаар Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд худалдахыг үүрэг гүйцэтгүүлэгч нь шаардах эрхтэй. Барьцаа гэрээний 1.5-д Энэ гэрээ нь зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно гэжээ. Мөн хариуцагч Ч. энэхүү гэрээг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй байна.
9.Иймд хариуцагч Ч.өөс зээлийн гэрээний үүрэгт 126,620,66 төгрөг, нотариатын зардалд 2,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Ч.ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-220605818 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******-р хороо, /17*******0/, наадамчдын зам гудамж, *******-р байр, ******* тоот хаягт байршилтай, ,м.кв талбай бүхий, өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 861,41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 45 дүгээр зүйлийн 45.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.өөс 126,652,66 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, Ч.ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-220605818 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******-р хороо, /17*******0/, наадамчдын зам гудамж, *******-р байр, ******* тоот хаягт байршилтай, ,м.кв талбай бүхий, өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 861,41 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 861,41 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9., *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН