2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/09594

 

 

 

 

 

  2025             11             18                                          192/ШШ2025/09594

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг,11 дүгээр хороо, ***** тоотод оршин суух, Х******* л*** овогт О******* Ю******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: О.Ю*******,

Гэрч: Д.З*******, С.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч О.Ю******* нь 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын хүн эмнэлэгт ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргаж,  Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар шүүх хуралдаанд тодорхойлж байна. Үүнд:

 Миний бие 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд Говь-Алтай Аймгийн Анагаах ухааны дунд сургуульд элсэн 4 жил суралцан 1991 онд эх баригч бага эмчээр төгсөөд Завхан аймгийн Баянтэс суманд хуваарилагдсан. Би Завхан аймгийн Баянтэс сумын "Хүн эмнэлэгт "Хэсгийн эмчээр 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хуваарилагдан ажиллаж байгаад зохион байгуулалтын өөрчлөлтөөр Эрүүл Мэндийн Газрын мэдлээс чөлөөлж Завхан Баянтэс сумын Засаг даргын тамгын газрын 1992 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 49 дүгээр тоот тушаалаар Жавхлан багийн эмчээр ажилласан. 1994 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Ц******* төрүүлсэн. Энэ хугацаанд нөхөр Б.Баянжаргал нь Цэргийн нэгдсэн дээд сургууль төгсөөд нөхрөө даган Улаанбаатар хотод ирж амьдарсан. Улмаар 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь охин Б.Д******* төрүүлсэн. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн дэвтрийг маань 3 жил, 5 сараар Жавхлан багийн эмчээр тасралтгүй ажилласан гээд хөдөлмөрийн дэвтрийг минь хаагаад явуулсан. Ингээд 1996 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хот Баянгол дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд өрхийн сувилагчаар  хоёр дахь охиноо 10 сартай байхад ажилд орсон. Одоо миний бие 55 нас хүрч байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст баримтаа өгөх, ажиллаж байсан тушаалын хуулбарууд хэрэгтэй болсон. Би Завхан аймгийн Архивын газраас 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 он хүртэл ажиллаж байх үеийн тушаал хуулбарыг авах гэтэл миний ажилд орсон тушаал Завхан аймгийн Эрүүл Мэндийн газрын даргын 1991 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 59 дүгээр тоот тушаалын хавсралт олдсон. Ажлаас гарсан тушаал гарч ирээгүй. Нийгмийн даатгалын байцаагч намайг та ш*******р орж ажилласан жилээ тогтоолго гэж хэлсэн. Иймд миний 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан Баянтэс сумын хүн эмнэлэгт ажилласан 5 жил, 1 сарын хугацааг тогтоож өгнө үү. Одоо Баянгол Дүүргийн Эрүүл Мэндийн төвд эмэгтэйчүүдийн бага эмчээр ажиллаж байна 1991 оноос хойш Эрүүл Мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байна гэжээ.

            Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Завхан аймгийн Архивын тасгийн 2025.07.21-ний өдрийн А/867 дугаар албан бичиг, Үндэсний төв архивын 2025.10.10-ны өдрийн 1051 дүгээр албан бичиг, цалин олгох карт, Б.Цэрэнжамцын төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Д төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, О.Ю*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1991 оны 6 дугаар сарын 14-ний өдөр олгогдсон №404211 дугаар хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1991.07.25-ны өдрийн 59 дүгээр тушаал, гэрч Д.З*******гийн тодорхойлолт, Д.З*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.З*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.О*******ын тодорхойлолт, С.О*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, С.О*******ын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.Ю*******гийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Хүсэлт гаргагч О.Ю******* нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудгийг иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар тодорхойлсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6 дахь хэсэгт хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар О.Ю*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүний тэтгэвэр авах эрх бий болох нөхцөлийг бүрдүүлнэ.

Тэрээр 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын хүн эмнэлэгт хэсгийн эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.

            Гэрч Д.З******* нь шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: “...Миний бие Д.З******* нь 1990 онд Анагаах ухааны дунд сургууль төгсөж ирээд Баянтэс сумын хүн эмнэлэгт их эмчээр ажилд ороод 1992 он хүртэл ажилласан. О******* Ю******* нь 1991 онд анагаахын дунд сургууль төгсөж ирээд тус сумын хүн эмнэлэгт Жавхлан багийн эмчээр ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлж байна...” гэв.

            Гэрч С.О******* нь шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: “...Миний бие С.О******* нь 1987 онд анагаахын сургууль төгсөж ирээд Баянтэс сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. О******* Ю******* нь 1991 онд анагаахын сургууль төгсөж ирээд тус сумын хүн эмнэлэгт Жавхлан багийн эмчээр ажиллаж байгаад 1995 онд Улаанбаатар хот руу шилжин явсан нь үнэн болохыг тодорхойлж байна. Мөн 1994 оны 5 дугаар сарын 16-ны өдөр том хүү Б.Ц*******, 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дунд охин Б.Д нарыг төрүүлж асарч байсан...” гэв.

            Гэрч Д.З*******, С.О******* нарын мэдүүлэг нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар давхар тус тус тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй тул түүний мэдүүлгийг үнэн зөвд тооцож үнэлэв.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд О.Ю******* нь  1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн  Баянтэс сумын хүн эмнэлэгт эмчээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, гэрч  Д.З*******, С.О******* нарын мэдүүлэг, 1991 оны 6 дугаар сарын 14-ний өдөр олгогдсон 404211 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1991 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаар тушаалын хуулбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Х******* л*** овогт О******* Ю******* /РД:*******/-г 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн бага эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ