Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/26

 

 

 

 

 

 

 

   2025      04         23                                            2025/ДШМ/26

 

 

Б.А, Ц.Б,

Э.Б, Э.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Т.Д

Яллагдагч                                                     Ц.Б

Яллагдагчийн өмгөөлөгч                          М.М, А.Т

            Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 273 дугаартай захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагчийн өмгөөлөгч А.Т-ны давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр яллагдагч Б.А, Ц.Б, Э.Б, Э.А нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Б-н А,

 

В овогт Ц-н Б,

 

У овогт Э-н А,

 

М овогт Э-н Б,

 

Б.А, Э.Б, Э.А нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн орчим  аймгийн      сумын  багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” хотхоны хажууд хохирогч Ц.Бийг зодож, эрүүл мэндэд нэг шүдний хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, дээд, доод уруулын салст, хоёр нүдний алимны салст, хоёр гарын сарвуу, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Ц.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ны шөнө  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Бгийн нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нэг шүдний хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.А, Э.Б, Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Яллагдагч Б.А, Э.Б, Э.А, Ц.Б нарт холбогдох эрүүгийн          дугаартай хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцааж, Яллагдагч Б.А, Э.Б, Э.А, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хугацаанд хэвээр үргэлжлүүлж,

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Яллагдагч Б.А, Э.Б, Э.А нарын өмгөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо: ... Хэргийн материалыг судлан үзэхэд өмгөөлөгчийн гомдолд дурдсан Э.Бгийн 2024 оны 09 сарын 25-ны өдрийн 835 дугаартай  шинжээчийн дүгнэлт нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 41.1-д 1-3 шүдний хөдөлмөрийн чадварыг 10 хувь алдагдуулах буюу үүний тайлбарт “Гэмтлийн улмаас …. цөгцний ¼ хүртэл хугарах” гэжээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцын зургийг нотлох баримтаар гарган өгсөн. Эдгээрээс үзэхэд 835 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

Тухайн үед Ц.Бийн биед нэг шүдний хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, дээд, доод уруулын салст, хоёр нүдний алимны салст, хоёр гарын сарвуу, зүүн мөрөн дэх цус хуралт журмын 3.1.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт багтах бөгөөд эдгээрийг хооронд нь нэмж нэгтгэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг нэгтгэн дүгнэлтийг дахин гаргах боломжгүй.

Өмгөөлөгчийн зүгээс “Хүн хулгайлах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг бүрэн тодорхойлох гэжээ. Тухайн хэрэг нь Ц.Б согтуугаар Б.Аын эхнэр А-г явуулахгүй байснаас үүдэлтэй бөгөөд Э.Бг зодож гэмтээгээд явж байх үедээ Б.А, Э.Б Э.А нартай бензин колонкийн орчим тааралдсан, түүнийг  хотхоны орчим аваачиж хэрүүл маргаан үргэлжилсэн нь хүн хулгайлах гэмт хэрэг, өөрөөр хэлбэл бие даасан өөр гэмт хэргийг үйлдэх субъектив шинжийг агуулаагүй байх тул захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

“ ... Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, анагаах ухааны магистр цагдаагийн ахмад Ч.Б хохирогч Э.Бгийн биед учирсан хохирлыг тогтоолгох тухай тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 24-ны едөр хүлээн авч, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан тусгай мэдлэгийн хүрээнд 835 дугаартай дүгнэлтийг гаргажээ.

Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Еренхий прокурорын хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 2.2-т “Шинжилгээ хийлгэх этгээд шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллагад өерийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд эмнэлгийн баримт бичиг шаардлагатай бусад баримтыг үндэслэн дүгнэлт гаргаж болно”, мөн журмын 2.3-т “Эмнэлгийн баримт бичиг нь эх хувь, эсхүл баталгаажсан хуулбар байна” гэж заасан.

Хэрэг учрал 2024 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө болсон бөгөөд хохирогч Э.Б гэмтэл авч, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Х” шүдний эмнэлэгт шүдээ үзүүлж ломбо тавиулж эмчилгээ хийлгэн, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шинжээч эмчид үзүүлэхдзэ эмчилгээ хийлгэсэн эмчийн тодорхойлолтыг өгч үзүүлсэн байх ба шинжээч эмч үзлэгийг 09 дүгээр сарын 25-ны өдөр үзэхэд үзлэгээр хохирогч Э.Бгийн баруун нэгдүгзэр шүдний үзүүр хэсэгт ломботой, ёзоор хэсгээр шарласан, буйл улайсан байсан нь шинжээчийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэг хэсэгт тодорхойлон бичсэн байна.

Шинжээч зөвхөн “Н” шүдний эмнэлгийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн эмч Б.Х-н хохирогч Э.Бд эмчилгээ хийсэн тодорхойлолт эмнэлгийн бичиг баримтыг үндэслэж дүгнэлт гаргаагүй ба хохирогч Э.Бгийн биед үзлэг хийж, өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтийг гаргасан бөгөөд энэ талаар нэмэлт баримт бүрдүүпж цуглуулах шаардлагатай гэсэн нь үндэслэл муутай байна.

Мөн хэрэгт цугларсан хохирогч гэрч нарын мэдүүлгээр Э.Б нүүр лүүгээ цохиулж амнаас нь цус гарч ... шүд уначихлаа, эвгүй болчихлоо ... гэж хэлж ярьж байсныг мэдүүлдэг. Шинжээчийн 835 дугаартай дүгнэлт нь бүрэн бус. шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий босон, үндэслэлгүй, эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Мөн хохирогч Э Б-с урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд 2024 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр “Н” шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхдаа авахуулсан гэрэл зургийг гаргаж өгсөн бөгөөд зурагт 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэсэн тэмдэглэлтэй, зурагт түүний буйл хэсэг хавдартай байсан нь тодорхой харагддаг ба шүүх урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр хохирогч Э.Бгаас гаргаж өгсөн шүдний зургийг хэнийх, хэзээ, хаана авахуулсан нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрхийнхээ хүрээнд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу хохирогчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулахаар гаргаж өгсөн баримт бичгийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар тооцох эсэхийг шийдвэрлэхээр хуульд заасан байтал шийдвэрлэлгүй, нэмэлт материал бүрдүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхлэж хүсэл зоригийн эсрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг.

Яллагдагч Э.Б, Б.А, Э.А нар нь хохирогч Ц.Бийг хулгайлахаар урьдчилан төлөвлөж үгсэж тохиролцоогүй гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэж төлөвлөөгүй байх бөгөөд Э.Бг цохиод зугтсан гэсэн шалтгаанаар замд таарахад машинд суулган авч явж тухайн багийн нутаг дэвсгэрт буюу 100 метр хүрэхгүй зайд Б хотхоны хажууд буулган бүлэглэн зодсон үйл баримт тогтоогдсон ба энэ нь хүн хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хүн хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж урьдчилсан байдлаар дүгнэгт хийж буцаасан нь үндэслэлгүй.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай бүлгээр зохицуулагдсан ажиллагаа буюу шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа байтал шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт заасан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай адилтган нотлох баримтыг шинжлэн судлаад талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцсэн мэтээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн санаа сэдэл, субьектив шинжийг урьдчилан байдлаар дүгнэж "Хүн хулгайлах" гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж прокурорт буцааж байгаа нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг алдагдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан “Шүүгч ... яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх заалт, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэх заалт, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэх заалтыг тус тус ноцтой зөрчсөн байна.

Шинжээч эмч шинжлүүлэгч ирүүлсэн дээр бичиг баримтыг үндэслэж, мөн хохирогч Ц.Бийн биед үзлэг хийж тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтийг гаргасан байх ба шинжээчийн 826 дугаартай дүгнэлтийг бүрэн бус үндэслэлгүй, эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргах үндэслэлгүй байна. Хэргийн оролцогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг ... дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй гэж заасан, оролцогч нараас дүгнэлтийг эс зөвшөөрч хүсэлт гаргаагүй болно. Шүүх шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж, гаргасан дүгнэлттэй нь холбогдуулж мэдүүлэг авах боломжтой байтал шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал (гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал)- нотолно, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгахаар заасан. Хэрэгт цугларсан хохирогч Ц.Б ...  баг “Б” хотхоны урд уулын энгэрт аваачсан...” гэсэн мэдүүлэг,

хохирогч Э.Бгийн “ ... Б хотхоны урд талд очоод зогссон ... ” гэсэн мэдүүлэг, гэрч Ц Б-н “ ... наадмын талбайн хажуу талын “Б” хотхоны урд уулан дээр очиход манай дүү наадмын талбайн хашааны хажууд хэвтэж байсан ... ” гэсэн мэдүүлэг зэргээр яллагдагч Э.Бгийн Э.А, Б.А нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн орчим     аймгийн       сум  багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” хотхоны хажууд хохирогч Ц.Бийг зодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь      аймаг     сумын    багийн нутаг дэвсгэрт байрлах Б хотхоны ойролцоо буюу Б хотхон нь ертөнцийн зүгээр Наадмын талбайн зүүн талд байрладаг тул гэмт хэрэг гарсан газрыг хэргийн нөхцөл байдлаас зөрүүтэй тодорхойлсон гэх шүүгчийн дүгнэлт илтэд үндэслэлгүй байна.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгг зааснаар шүүхийн захирамж нь шүүхийн шийдвэрт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасны дагуу шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах талаар тусгах талаар хуульчлан өгсөн.

Гэтэл шүүх шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн мэтээр түүний эрх зүйн байдлыг дордуулж, зөрүүтэй бичсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/273 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив ... гэжээ.

 Яллагдагч Ц.Бийн өмгөөлөгч М.М тайлбартаа: ... Нэг: Прокурорын эсэргүүцлийн 1 дэх үндэслэлд тайлбар гаргах тухайд:

Хэргийн 76-77 дахь талд Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 835 дугаартай Э.Бгийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт авагдсан байна. Энэхүү дүгнэлтээр “Э.Бгийн биед нэг шүдний хугарал” гэмтэл тогтоогдсон байна. Шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээний хэсэгт “Дээд баруун нэг дүгээр шүдний үзүүр хэсэгт ломботой, ёзоор хэсгээр шарласан” гэжээ. Шинжээч эмч нь дүгнэлт гаргахдаа Эмнэлгийн бичиг баримтанд гээд “2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Е-Н шүдний эмнэлгийн тодорхойлолтод Э овогтой Б-д 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн бодит үзлэгээр 11-р шүдний хугарал, шүдний ёзоор дээр гол босгож ломбодсон гэжээ” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.4-т “Эмнэлгийн баримт бичигт гэмтлийн шинж, эмнэл зүйн явц, шинжилгээний үр дүн, онош бүрэн тусгагдсан, эмчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан өвчтөний түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хяналтын карт, яаралтай тусламжийн хуудас, лабораторийн болон багажийн шинжилгээний зураг, бичлэг, тэдгээрийг агуулсан тусгай тээгч байна” гэж заажээ. Тодруулбал эмнэлгийн баримт бичигт өвчний түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хяналтын карт, яаралтай тусламжийн хуудас, лабораторийн болон багажийн шинжилгээний зураг, бичлэг тэдгээрийг агуулсан тусгай тээгч зэрэг 8 төрлийн хүний эрүүл мэндийн байдалд дүгнэлт өгөхөд ач холбогдол бүхий баримт бичиг хамаарахаар байна. Гэтэл шинжээч нь эмнэлгийн баримт бичиг биш буюу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлгийн тодорхойлолт гэх бичгийг үндэслэн дүгнэлт гаргасан байна.

Нөгөө талаас Эрүүл мэндийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/296 дугаартай "Заавар батлах тухай” тушаалын есдүгээр хавсралтаар “Гэмтлийн гаралтай шүдний хугарлын оношилгоо, эмчилгээний заавар”-ыг баталсан ба энэхүү эмчилгээний зааврыг Монгол улсын “Эрүүл мэндийн тухай” хуулийн хүрээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, клиникийн эмнэлэгт ажиллаж буй эрүү нүүрний мэс заслын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дагаж мөрдөхөөр үүрэг болгосон байна. Зааврын Б.1.2-т шүдний хугарлын үед хийх хэсэг газрын үзлэг явуулах дараалал, үзлэг хийх хэмжээ, арга зэргийг тодорхойлж 1.2.1-1.2.6-д тус тус нарийвчилсан байдлаар тусгасан байна. Тодруулбал 1.2.2 “Зэргэлдээх зөөлөн эдийн гэмтэл, шарх, хаван хавдар” зэргийг заавал шалгаж үзлэг хийхээр тусгажээ.

Гэтэл Е-Н шүдний эмнэлгийн тодорхойлолт гэх баримтаас өөр баримт буюу үзлэг хийсэн эсэх, үзлэгийг зааврын дагуу явуулсан эсэх талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй төдийгүй шинжээч дүгнэлт гаргахдаа үзлэгийн тэмдэглэл гэх мэт шаардлагатай эрүүл мэндийн баримт бичгийг ашиглаагүй байна. Шүд нь ил харагдаж байдаг эрхтэн биш бөгөөд далд буюу дээд доод уруулаар гаднах орчноос тусгаарлагдаж байдаг аливаа гэмтэл нь өөрөө үүсэхгүй бөгөөд ямар нэгэн механик хүч үйлчилж гэмтэл үүсдэг зүй тогтолтой юм. Шинжээчийн дүгнэлтээр шинжлүүлэгч буюу Э.Бгийн дээд доод уруул хэсэг болон түүний амны ойролцоо ямар ч гэмтэл учраагүй байна. Өөрөөр хэлбэл шүд орчимд “зөөлөн эдийн гэмтэл, шарх, хаван хавдар” үүсээгүй, шүдний ёзоор хэсгээр шарласан зэрэг нь тухайн шүдний гэмтлийг хуучин гэж дүгнэх үндэслэл болохоор байна. Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг нь тухайн дүгнэлтийг үзлэг ба шинжилгээ хэсгээр үгүйсгэгдэж байна.

Прокурорын эсэргүүцэлд “хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Э.Б нүүр лүүгээ цохиулж амнаас нь цус гарч шүд уначихлаа, эвгүй болчихлоо гэж хэлж ярьж байсныг мэдүүлдэг” гэжээ.

Хохирогч гэх Э.Б, гэрч Б.А-н мэдүүлэг, яллагдагч Б.А, Э.А нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд нь бүгд худал мэдүүлгүүд болно. Учир нь хэрэгт авагдсан тухайн хүмүүсийн мэдүүлэгтэй харьцуулан шалгаж болох үндэслэл бүхий нотлох баримт буюу камерын бичлэгээр тэдний мэдүүлэг ор үндэсгүй худал болох нь батлагдаж байгаа. Хэрэгт хяналт тавьж буй прокурор нь хяналтын камерын бичлэгтэй гэрч Б.А, хохирогч гэх Э.Б, яллагдагч Б.А, Э.А, Ц.Б нарын мэдүүлгийг харьцуулан шалгаж үзээгүй нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоох прокурорын үүрэгт харшаар нөлөөлсөн гэж үзэж байна.

Үүнээс үндэслэн прокурор эсэргүүцэлдээ дурдсан гэрч хохирогч нарын мэдүүлэг гэх нотлох баримт нь итгэл, үнэмшил төрөхүйц үнэн зөв гэж үзэж болох нотлох баримт биш юм. Нэгэнт харьцуулан шинжлэн шалгах боломжтой камерын бичлэг нь хэрэгт авагдсан байхад тухайн бичлэгтэй эрс зөрүүтэй, хэрэгт хувийн сонирхолтой гэрч, хохирогч гэх Э.Б, яллагдагч нарын мэдүүлгийг шүүх заавал үнэлэх учиртай байсан мэтээр эсэргүүцэлдээ дурдаж байгаа нь үндэслэлгүй байна. Э.Бгаас гаргаж өгсөн гэрэл зураг нь танин мэдэхүйн хувьд хэний шүдний зураг болох нь тодорхойгүй байхад шүүх тухайн зургийг худал мэдүүлдэг Э.Бгаас хүлээн авч улмаар нотлох баримтаар тооцох учиртай байсан гэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүдний зураг нь шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй үндэслэл бүхий болгохуйц хэмжээний мэдээллийг өгч чадахгүй нь нэгэнт ойлгомжтой юм.Иймд анхан шатны шүүхийн Э.Бд учирсан гэх гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй холбоотой хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд прокурорын энэ талаар бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Хоёр: Эсэргүүцлийн 2 дахь үндэслэлд тайлбар гаргах тухайд: Яллагдагч нар хохирогч Ц.Бийг “С” шатахуун түгээх станцын урдаас хүч хэрэглэж Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд суулган авч явсан. Энэ талаар гэрч Б.А “ажлын өрөөнийхөө цонхон дээр утсаа үзээд байж байтал гэрэл тусаад нэг Приус маркийн машин ирээд зогссон, тэгээд тэр машинаас 2 өндөр залуу бууж ирээд замаар явж байсан нэг хүнийг дэгээдэж зам дээр унагаагаад хүчээр чирч машины хойд тал руу чихэж суулгаад ертөнцийн зүгээр баруун тийш эргэж явж байгаад дахиж буцаж эргээд ... аваад явсан” гэж мэдүүлдэг ба энэхүү мэдүүлэг нь ШТС руу харсан камерын бичлэгээр нотлогддог.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хүнийг ч баривчлах ... эрх эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж заасан. Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн агуулга нь аливаа дур зорго, хүчирхийлэл зэргээс бие, сэтгэлийн хувьд ангид, хэн нэгний хараа хяналт хязгаарлалтгүй, зовлон шаналалгүй орших, зорчих боломж гэдэг агуулгаар илэрхийлэгддэг. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан энэхүү үндсэн эрхийг сахин хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд сэргээх, зөрчигдөж болзошгүй гэмт явдалтай тэмцэх зорилгоор хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэгт “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийг нэг бүрчлэн хуульчлан тодорхойлж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Гэтэл хохирогч Ц.Бийг түүний хүсэл зоригоос нь гадуур хүч хэрэглэн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явсан хүмүүсийг олж тогтоох, энэхүү үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох тохирсон зүйл хэсэгт зааснаар ял сонсгох ажиллагаа огт хийгдээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус заасан нь гэмт үйлдэл бүрийг бүрэн илрүүлэх замаар гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдол бүхий заалт байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэд хэдэн чухал зорилтууд болох гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн эттээдийг олж тогтоох, зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг зорилтууд бүрэн хангагдаагүй байхад прокуророос зөвхөн 11.6 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Энэ нь хяналтын прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 1.5-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байгаа. Ийнхүү хяналтын прокурор хуульд заасан хянавал зохих зүйлсийг хянах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх хүсэлт гаргах шалтгаан болсон ба шүүхээс 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах үндэслэл болсон.

Б.А, Э.Б, Э.А нарыг Ц.Бийг зодсон үйлдэлд 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдсэн нь тухайн хүмүүсийн Ц.Бийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад болох нөхцөл байдалд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах нь мөрдөн шалгах ажиллагааны үед прокурор эрх бус үүргийг хэрэгжилт байдгийг анхаарах шаардлагатай. Мөрдөн шалгах ажиллагаанд хяналтын чиг үүргээ дутуу хэрэгжүүлж Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолын эсрэг яллагдагч нарын нэг цаг хугацаанд хийсэн гэмт хэрэг нэг бүрийн шинжтэй бүх үйлдлийг илрүүлэх үүргээ биелүүлээгүй прокурорын шийдвэр үйл ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалт зөвтгөх зохицуулалт биш байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс шүүгдэгчийг гэм буруутай эсхүл гэм буруугүй гэх шийдвэрийг гаргахгүй байх агуулгыг илэрхийлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан нь шийтгэх эсхүл цагаатгах тогтоол гаргахдаа яллах дүгнэлт, хэргийг шүүхэд шилжүүлсэн захирамжинд дурдагдаагүй хүн, хуулийн этгээдтэй холбоотой хэрэг шүүн таслах ажиллагаа явуулах эрхгүй болохыг тодорхойлж улмаар яллах, цагаатгах талын мэтгэлцээний цар хүрээг тогтоосон хэм хэмжээ билээ. Гэтэл прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хууль зөрчсөн этгээдүүдийн үйлдлийг илрүүлэхгүй байх, ял шийтгэлээс зайлсхийлгэх боломж олгосон заалт мэт агуулгатайгаар дурдаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/273 дугаартай хэргийг прокурорт буцаасан захирамж нь яллагдагч нарын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт бус зөвхөн прокурорт хэргийг буцаасан үндэслэлийг тусгасан шийдвэр байна.

Иймд анхан шатны шүүхийн хүн хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгуулахаар шийдвэрлэсэн захирамжийн үндэслэлийг буруутгах боломжгүй бөгөөд прокурорын энэ талаар бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Гурав: Эсэргүүцлийн 3 дахь үндэслэлд тайлбар гаргах тухайд: Хэргийн 81-83 дахь талд Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 826 дугаартай Ц.Бийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт авагдсан байна. Энэхүү дүгнэлтээр чих хамар хоолойн эмчийн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн “Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурайлт” зэргийг хуучин, баруун нүдний эмчийн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн “нүдний ухархайн дотор хананы хугарал”-ыг хуучин гэж тус тус дүгнэсэн байна. Хэргийн 87 дахь талд “Б” эмнэлэг гэх үзлэгийн тэмдэглэл авагдсан ба энэхүү үзлэгийн тэмдэглэлд хэн гэдэг, хэдэн настай хүнд үзлэг хийсэн нь ойлгомжгүй буюу ямар хүний биед үзлэг хийж байгаа нь тодорхойгүй, үзлэг хийсэн эмчийн тэмдэг дарагдаагүй байдаг.

Энэ нь "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 2.4т заасан “эмнэлгийн баримт бичиг эмчийн тэмдэгээр баталгаажсан байна” гэх шаардлагыг хангаагүй. Хэргийн 88 дахь талд авагдсан чих, хамар, хоолойн эмчийн үзлэгт мөн эмчийн тэмдэг дарагдаагүй байна. Энэ нь мөн журмын дээрх заалтад нийцээгүй бичиг баримт ашиглаж дүгнэлт гаргасан. Нөгөө талаас чих, хамар, хоолойн эмчийн үзлэгийн тэмдэглэлд хамрын ясны хугарал, таславчийн муруйлтыг хуучин гэж бичээгүй байх ба 2 гэсэн дугаарт гэмтлийн зэрэг тодорхойлох гэж бичсэн байна. Хохирогч Ц.Бөөс хоёр удаа хохирогчоор мэдүүлэг авахдаа дээрх нүдний ухархайн ясны болон хамрын яс таславчийн муруйлт гэмтлийг хуучин эсэх талаар огт тодруулж асуугаагүй байгаа юм. Тэрээр хэлэхдээ өмнө нь ямар нэгэн байдлаар нүд болон хамартаа гэмтэл огт авч байгаагүй гэж тайлбарлаж байгаа ба түүний тайлбар, мэдүүлэг нь хэрэгт тусгагдаагүй.

Эсэргүүцэлд Ц.Бийг шинжээчийн дүгнэлттэй танилцаад гомдол, санал хүсэлт гаргаагүй гэжээ. Ц.Б нь шинжээчийн дүгнэлттэй танилцаад “гомдолтой байна” гэж дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бичсэн байна. Энэ нь хэргийн 89 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлээр нотлогдоно. Үүнээс гадна хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг хэргийн оролцогчид хуулиар олгоогүй бөгөөд хэргийн оролцогчоос хүсэлт, гомдол гаргах асуудал нь эрх болохоос үүрэг биш болно. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорын үүрэг билээ. Иймд анхан шатны шүүхийн Ц.Бд учирсан гэх гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтгэй холбоотой хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд прокурорын энз талаар бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Дөрев: Эсэргүүцлийн 4 дэх үндэслэлд тайлбар гаргах тухайд: Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг нь      аймаг     сум  багийн  байрны гадаах орчныг харуулсан. Энэхүү хяналтын камерын бичлэгт Ц.Бийг тухайн 3-н байрны гадаа зодож байгаа үйлдлүүд тусгагдсан. Гэтэл яллах дүгнэлтийн яллаж байгаа хэргийн товч агуулгыг тусгасан хэсэгт “Б хотхоны хажууд” гэж, мөн яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1-д “Б хотхоны хажууд” гэж тус тус заасан нь нотлох баримтаар тогтоогдож буй хэрэг үйлдэгдсэн газраас зөрүүтэй тодорхойлсон гэж үзэх үндэслэл болж байгаа. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн хэрэг гарсан газрын талаарх нөхцөл байдлыг зөрүүтэй тодорхойлсоныг зөвтгөх шаардлагатай гэж дүгнэснийг буруутгах боломжгүй бөгөөд прокурорын энэ талаар бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Тав: Эсэрүүцлийн 5 дахь үндэслэлд тайлбар гаргах тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль зүйн шаардлага нь шүүхийн шийтгэх эсхүл цагаатгах тогтоолд тавигдах шаардлага тул хэргийг прокурорт буцаах тухай захирамжид тавигдах шаардлага биш гэж үзнэ. Учир нь тухайн захирамжаар хэн нэгний гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй. Шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт холбогдсон хэргийн талаар гээд Ц.Бийн холбогдсон хэргийн агуулгыг прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт зааснаар тусгасан байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтойд тооцогдох зөрчил биш. Прокуроруудын тайлбарладагчлан техникийн алдаа байж болох талтайг тодруулж байна. Ийнхүү Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн  дугаартай хэрэгт шүүгчийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг эс зөвшөөрч бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 468 дугаартай эсэргүүцэл нь үндэслэлгүй байна ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч, хохирогч Ц.Б тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Шинжээчийн дүгнэлт дахин гаргуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч М.М тайлбартаа:Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч А.Т тайлбартаа: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх яллагдагч нарын өмгөөлөгч А.Т-ны давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзвэл яллагдагч Б.А, Ц.Б, Э.Б, Э.А нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжинд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Яллагдагч Б.А, Э.Б, Э.А нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн орчим   аймгийн     сумын    багийн нутаг дэвсгэрт байрлах Б хотхоны хажууд хохирогч Ц.Бийг зодож эрүүл мэндэд нэг шүдний хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, дээд, доод уруулын салст, хоёр нүдний алимны салст, хоёр гарын сарвуу, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

яллагдагч Ц.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө    аймгийн    сум   багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Бгийн нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нэг шүдний хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.А, Э.Б, Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн.

 

Анхан шатны шүүх хэргийг яллагдагч Ц.Бийн өмгөөлөгч М.М-н урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаасныг эс зөвшөөрч яллагдагч нарын өмгөөлөгч А.Т давж заалдах гомдол, прокурор эсэргүүцэл гаргасан байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан.

 

Шүүгч тухайн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байхад бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байна.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудын агуулга, тухайн хэрэгт хэр зэрэг ач холбогдолтой болох харилцан хамаарлын байдал, нотломжийн түвшин, бодит байдлыг илэрхийлж байгаа ач холбогдол зэргийг үнэлж дүгнэхгүйгээр нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байна гэж дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Э.Бгийн биед хийсэн шинжээч эмчийн үзлэгээр түүний нэг шүдний хугарал, нүүрэнд нь цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна гэсэн шинжээчийн дүгнэлт, мөн хохирогч Ц.Бийн биед хийсэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдаагүйгээс гадна уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэсэн гомдол, хүсэлтийг оролцогч нарын хэн аль нь гаргаагүй байна.

 

Мөн дээрх гэмтлийг хэзээ, хаана, хэн учруулсан, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, хугацааг хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэх боломжтой тул яллагдагч нарын өмгөөлөгч А.Т-ны давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Түүнээс гадна хүн хулгайлах гэмт хэрэг буюу хохирогчийг түүний хүсэл зоригоос гадуур, нууц, далд аргаар авч явж, өөрийн эрхшээлд оруулан, эрх, эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарласан гэх нөхцөл байдал, өөрөөр хэлбэл хүн хулгайлах гэмт хэргийн шинж хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгчийн захирамжинд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлт нь хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 273 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

            2. Яллагдагчийн өмгөөлөгч А.Т-ны давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хүлээн авсугай.  

3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

4.  Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

           

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                            С.ЦЭЦЭГМАА