Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 157/ШШ2025/00477

 

       2025        12           01                                      157/ШШ2025/00477

  

 

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймаг, Б сум, 2 дугаар баг, "Хбанк" ХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Б Холбоо 7-4 тоотод оршин суух,Ш овогт Х-ийн О-т холбогдох,

“зээлийн гэрээний үүрэгт 14,382,108.90 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн Б тооцооны төвийн захирал Б.Цогтбилгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..Х.О-аас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 9,245,280.31 төгрөг, зээлийн хүү 4,489,976.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 646,852.10 төгрөг, нийт 14,382,108.90 төгрөгийг гаргуулж өгнө үү. ” гэжээ.

 

Хариуцагч Х.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие 14,382,108.90 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Одоогоор ажил зогссон байгаа. 2026 оны 05 сарын 5-наас төлж эхлэх боломжтой.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч Х.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,382,108.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Х.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...14,382,108.90 төгрөгийг төлөхөд татгадзах зүйлгүй. Одоогоор ажил зогссон байгаа. 2026 оны 05 сарын 5-наас төлж эхлэх боломжтой.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Х.Оын нэхэмжлэлийн шаардлага болох 14,382,108.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,861 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 229,861 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Х.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 114,930.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 114,930.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Х.Оыг "Хбанк" ХХК-ийн Б тооцооны төвийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 157/ШШ2024/00231 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилсан байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Х.Оын хамт шүүхэд ирсэн, хариуцагч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Залуус байрны 1205 тоотод түр оршин суух хаягтай гэснийг тус тус үндэслэн шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.О-т холбогдох 14,382,108.90 (арван дөрвөн сая гурван зуун наян хоёр мянга нэг зуун найман төгрөг, ерэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,861 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Х.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 114,930.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 114,930.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн Б тооцооны төвийн олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ