Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1051

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Г, улсын яллагч С.С, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.Б холбогдох эрүүгийн 1806 0408 70926  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Яллагдагч П.Б нь 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сандэй” худалдааны худалдааны төвийн урд байрлах иргэн Э.М гутлын дэлгүүрт нэвтрэн орж бэлэн 800.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: “....Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-11/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.М хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 17-20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Б өгсөн мэдүүлэг /хх-н 21-23/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Э өгсөн мэдүүлэг /хх-н 24-25/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.О өгсөн мэдүүлэг /хх-н 20-21/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 38/, П.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос П.Б нь 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 6-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй” худалдааны худалдааны төвийн урд байрлах иргэн Э.М гутлын дэлгүүрт нэвтрэн орж бэлэн 800.000 төгрөгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч П.Б 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 6-ны шилжих шөнө “Сандэй” худалдааны худалдааны төвийн урд байрлах иргэн Э.М гутлын дэлгүүрт нэвтрэн орж бэлэн 800.000 төгрөгийг хулгайлсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.М өгсөн: “...Өнөөдөр өглөө манай нөхөр ажил дээр ирээд байж байхад нь манай ажилтан Болормаа эгч “пасканд байсан мөнгө алга болсон байна” гэж хэллээ гэж надад хэлэхээр нь би ажил дээрээ ирээд камер шүүхэд Болормаагийн нөхөр Буянбат агуулах, дэлгүүр хоёр руу орж байгаа нь харагдсан. Эхлээд Буянбат агуулах руу орж ирж байсан. Агуулахын шүүгэнд байсан мөнгөний пасканаас 500.000 төгрөг, дэлгүүрээс 300.000 төгрөг алдсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-20/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч  Ц.Б өгсөн: “...ажлын байрандаа очоод мөнгө хийдэг хэтэвчээ автал дотор нь байсан 392.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд дүү Намуундарь руу залгаж мөнгөө асуутал би аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад агуулах ороод шкафанд байсан 520.000 төгрөгөө шалгатал бас алга болсон байсан учраас гараад манаачаас асуутал шөнө танай павилон орчмоор хүн яваад түлхүүрээр онгойлгоод орохоор нь би танай ажилчдыг өөрсдөө явж байгаа юм байх гэж бодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ма руу залгаад хэлтэл М ирээд гадна талын хяналтын камер шүүгээд үзэхэд миний хамтран амьдрагч Б манай ажил руу орж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-н 21-23 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар П.Б өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн үед эхнэр Болормаатай маргалдаад, загнаад байхаар нь би хэрэлдээд гараад явсан. Тэгээд тухайн өдрөө гэртээ хариагүй 2018 оны 5 дугаар сарын 03-наас 04-ний шилжих шөнө 01 цагийн үед байхаа цагийг нь сайн санахгүй Баянзүрх дүүргийн “Сандэй” худалдааны төвийн урд талд байрлах агуулах руу шууд очоод хашааны хаалгаар ороод, агуулахын хаалгыг түлхүүрээр онгойлгож ороод паскнаас 500.000 төгрөгийг авсан. Тэгээд тэндээс мөнгө аваад сансарын Шөлөндөө орж хоол идээд, хил хамгаалах газрын орчимд зочид буудалд 1 ортой өрөөнд ганцаараа хоноод маргааш өглөө нь налайх дүүрэг рүү явсан. Тэнд таньдаг хоёр хүнтэй Налайхын буудалд 1 хоног архи уусан. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн үед эхнэр Болормаа руу утсаар яриад хаана байгаа юм гэтэл эхнэр Болормаа ажил дээрээ байна гэхээр нь би хаана очих уу гэтэл чи наад хонож өнжөөд яваад байгаа хүүхэн дээрээ оч, гэрт ирээд хэрэггүй гэхээр нь би гадуур явж байгаад 22 цагийн үед Болормаа руу залгатал ажлаа тараагүй байна тараад харина, чи гэрт ирээд хэрэггүй, гэрээс ирж хувцас хунараа аваарай агуулахад байсан мөнгийг чи авсан, чи авсан байсан тэр мөнгөө ямар хүүхэнд өгдөг юм, тэр хүүхэндээ оч гэж уурласан. Тэгээд би тэрнээс хойш залгаагүй 01 цагийн үед цагийн сайн санахгүй байна Баянзүрх дүүргийн “Сандэй” худалдааны төвийн урд талд байрлах агуулах руу очоод хашааны хаалгаар ороод агуулахын хаалгыг түлхүүрээр онгойлгож ортол паскаа хийдэг газар руу очиод мөнгө үзэх гэтэл мөнгө байгаагүй. Тэгэхээр нь тэндээс гарах гэтэл агуулахын гал тогооны өрөөнд компьютерийн дэлгэц доор нэг ширхэг хар түлхүүр байхаар нь би дэлгүүрийн түлхүүр байх гэж бодоод тэндээс аваад агуулахыг цоожлоод хашаагаар гараад шөнийн зах руу эргээд дэлгүүрт нөгөө түлхүүрийг тааруулж үзтэл түлхүүр таарч байсан. Тэгээд ороод текны нүдийг онгойлгоод паск байгаагүй. Тэгээд лангууны агуулах руу ортол паск байхаар нь 300.000 төгрөгийг авсан. Тэгээд тэндээс гараад такси бариад дахиад Сансарын шөлөндөө орж хоол идсэн. Тэгээд 16 дугаар хороололын караоке ороод 1 шил архи уусан. Тэгээд тэндээс гараад цаад талын дэн буудалд хоносон.” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 25-27/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.  

   Шүүгдэгч П.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.   

             Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

             Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүх хуралдааны явцад хохирол төлөх хуульд заасан завсарлагаа авч хохирол төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан хулгайлах гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Б нь тус дүүргийн шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 623 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохоор шийдвэрлэжээ. /хх46-47/

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,...бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж зааснаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

             Шүүгдэгч П.Б нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.