2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/08917

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Л ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 41,319,930 төгрөгийн 10,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 31,319,930 төгрөгийг хариуцагч Т.Т, Т.Э нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10,439,977 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10,439,977 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 10,439,977 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Т, Т.Э нараас 314,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хя=нан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЯРСҮРЭН