| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00497/И |
| Дугаар | 157/ШШ2025/00482 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 157/ШШ2025/00482
2025 12 08 157/ШШ2025/00482
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Х аймаг, Б сум, 2 дугаар баг, "хбанк" ХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг К 24 тоотод оршин суух, Гн овогт О-ийн Э-т холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 160,632.33 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "хбанк" ХК-ийн Б тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...О.Э-с үндсэн зээл 150,000 төгрөг, зээлийн хүү 8,876.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,755.62 төгрөг, нийт 160,632.33 төгрөгийг гаргуулж өгнө үү. ” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Урансувд шүүхэд гаргасан тайлбартаа: “О.Э нь Хас банкны нэхэмжилсэн дүнг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч О.Э-т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 160,632.33 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Хариуцагч О.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч "хбанк" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,469 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 5,469 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч О.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 2,734.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 2,734.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "хбанк" ХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "хбанк" ХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Э-т холбогдох 160,632.33 (нэг зуун жаран мянга зургаан зуун гучин хоёр төгрөг, гучин гурван мөнгө) нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "хбанк" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,469 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч О.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 2734.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 2734.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "хбанк" ХК-ийн Б тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ