| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10585/И |
| Дугаар | 192/ШШ2025/08772 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/08772
2025 10 30 192/ШШ2025/08772
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,
Нэхэмжлэгч:***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-,
Хариуцагч: ***-нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 26,920,045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-нарт холбогдох 26,920,045 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 26,920,045 төгрөгийг хариуцагч *** нар хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025.11.30-ны өдөр 4,486,674.17 төгрөг, 2025.12.30-ны өдөр 4,486,674.17 төгрөг, 2026.01.30-ны өдөр 4,486,674.17 төгрөг, 2026.02.28-ны өдөр 4,486,674.17 төгрөг, 2026.03.30-ны өдөр 4,486,674.17 төгрөг, 2026.04.30-ны өдөр 4,486,674.17 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,551 төгрөгөөс 146,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 146,275 төгрөгийг, хариуцагч ***- нараас 146,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***--д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ