2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/09525

 

 

 

 

 

2025 11 17

192/ШШ2025/09525

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А

Нэхэмжлэгч: Д

Хариуцагч: А

Гэрээний үүрэгт 22 750 000 төгрөг гаргуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах тухай үндсэн,

хариуцагчийн арилжааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч ********,

нэхэмжлэгч Д

хариуцагч Г.**********,

хариуцагчийн өмгөөлөгч Ц.Д

гэрч Д.О

нарийн бичгийн дарга Н.Баясгалан

 

Нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******, ******** нар хариуцагч Г.**********од холбогдуулан гэрээний үүрэгт 22 750 000 төгрөг гаргуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах тухай нэхэмжлэл гаргасныг,

хариуцагч арилжааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидэнд мөнгөний хэрэгцээ гарсан тул байраа зарахаар болж зар тавьж эхэлсэн бөгөөд улмаар тус зарын дагуу иргэн Г.********** манай байрыг авах санал тавьсан, ингээд бид харилцан тохиролцож өөрийн нэр дээрх өмчлөлийн гэрчилгээтэй Баянгол дүүргийн 31 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Нарлаг Ард аюушын өргөн чөлөө гудамж ,***дугаар байрны** тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү************ дугаартай, 3 өрөө байрыг худалдаж худалдах худалдан авах гэрээний урьдчилгаанд Г.**********оос 30 000 000 төгрөгийг өөрийн дансаар авсан ба худалдан авагч үлдэгдэл төлбөрийг 2 сарын хугацаанд гүйцээж төлснөөр бид тус байраа Г.**********ид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл худалдан авагч Г.********** тохирсон 2 сарын хугацаандаа үлдэгдэл төлбөрөө хийгээгүй бөгөөд улмаар хэзээ төлөх талаар асууж давлахад мөнгө орж ирээгүй байна, удахгүй тээврийн ажилд явж ирээд төлнө гэсээр олон сарын хугацаа өнгөрсөн тул дахин Г.********** бидэнд уулзаж ярилцахад одоогоор мөнгө төлөх боломж байхгүй байгаа тул танай байрыг худалдан авахааргүй болсон гэж хэлээд, эсхүл танайх манай 2 өрөө байрыг өмнө нь урьдчигаанд өгсөн байгаа 30 000 000 төгрөг дээрээ нэмж аваад бид танай 3 өрөө байранд нүүж ороё, харин манайх танай байрны зөрүү мөнгийг чинь танайд нэмж өгөөд тооцоогоо дуусгая гэсэн санал тавьсан, харин бид хариуд нь үгүй бид байрны зар аа үргэлжлүүлж тавиад байр зарагдсаны дараа танайхаас авсан 30 000 000 төгрөгийг буцааж өгье гэхэд тийм юм байхгүй хэрэв тэгвэл манайх тэр мөнгөндөө хүү бодож авна, сарын 1 000 000 болно гэж сүрдүүлсэн тул бид ярилцаж арга буюу саналыг нь зөвшөөрч, улмаар дээрх ***дугаар байрны нэг орцонд байдаг өөрсдийн орон сууцнуудыг харилцан солилцож худалдах худалдан гэрээ, арилжааны гэрээг амаар хийж, тухайн байруудыг 2024 оны 02 дугаар сард харилцан солилцож, бодитоор нүүж орцгоосон. Энэ үед худалдан авагч Г.********** өөрийн 2 өрөө байрыг банкны 0,8%-н зээлийн барьцаанд байдаг гэдгийг манайд хэлээгүй удахгүй нэр шилжүүлж өгнө гэж байсан бөгөөд энэ талаар бид нүүж орсны дараа мэдсэн, харин тухайн үедээ яагаад хэлээгүй талаар асууж лавлахад зээл нь удахгүй дуусах гэж байгаа бид бөөнд нь төлөөд хаалгачихна түр хүлээчих, уг нь 2 жил л дутуу байгаа гэх зэрэг тайлбар хэлсээр өдийг хүрсэн. Уг нь тухайн үедээ Г.********** өөрийн байраа банкны зээлийн барьцаанд байдаг гэдгийг бидэнд хэлсэн, эсхүл мэдсэн бол тэднийхтэй арилжааны гэрээ хийж байраа солихгүй байсан бөгөөд шууд бэлэн мөнгөөр авах өөр хэн нэгэнд худалдаж бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээгээ шийдвэрлэх байсан. Эсхүл Г.**********ийн энэ 2 өрөө байрны гэрчилгээ бэлэн байсан бол түүнийг зарж мөнгө болгох байсан боловч одооч барьцаанаас чөлөөлөгдөөгүй тул манай нэр дээр шилжихгүй маш их хугацаа алдаж байна. Талуудын эхний тохиролцсон худалдах худалдан авах гэрээ, сүүлийн арилжааны шинжтэй хэлцлийн хүрээнд тодорхойлоход Иргэний хуулийн 243 -р зүйлийн 243.1-т зааснаар Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэсний дагуу манайх ямар нэгэн зөрчилгүй эд хөрөнгө болох дээрх орон сууц Г.**********ийн эзэмшилд бүрэн шилжүүлсэн боловч, харин Г.********** ярилцаж тохирсон хэлцлийн үүргээ зөрчиж манай мэдэлд гэрчилгээ нь барьцаанд байгаа буюу эрхийн доголдолтой байрыг бидэнд хэлэлгүй шилжүүлсэн, мөн зөрүү төлбөрийн үүргээ одоог хүртэл төлж биелүүлэлгүй биднийг хохироож байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243.2-т заасан Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа эрэгтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэснийг зөрчиж биднийг хууран мэхэлж хэлцэл хийсэн. Тухайн үедээ бид 3 дугаар хороолол ***дугаар байрны** дугаар тоотын өөрсдийн 3 өрөө орон сууцыг 145 000 000 төгрөгөөр зарахаар төлөвлөж зуучлалын ажилтантай хүртэл хамтран ажиллаж байсан тул үүгээр тухайн үеийн байрны нэрлэсэн үнэ тодорхой байдаг, Мөн манай** тоотын байр нь урагшаа харсан цонх, хаалганы байршил дотоод зохион байгуулалт зөвтэй зэргээсээ шалтгаалан одоогийн ханшаар 190 400 000 төгрөгөөр үнэлэгддэг буюу Г.**********ийн ***дугаар байрны** дугаар тоот байрнаас илүү үнэлгээ өндөртэй байр юм. Харин Г.**********ийн ***дугаар байрны 91 дугаар тоотын 2 өрөө байрны үнэлгээг тухайн үеийн ханшаар 100 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэж тооцоод урьдчилгаанд авсан 30 000 000 төгрөгийг нэмж тооцоход 130,000,000 төгрөг буюу дахиад 15 000 000 төгрөгийг Г.********** бидэнд төлөх ёстой юм. Иргэний хуулийн 227.4 зүйлд Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэсний дагуу бид энэ хугацаанд Г.**********той байгуулсан хэлцлийн дагуу өөрсдийн үүргээ бүрэн биелүүлсэн, харин худалдан авагч талын буруугаас үүргийн биелэлт нь хангагдаагүй тул бид дээрх байрнуудын үнийн зөрүү 15 000 000 төгрөгт хуульд зааснаар хоногийн 0,5 хувийн алданги тооцож, мөн алдангийн зарим хэсгийг хуульд нийцүүлэн үндсэн төлбөрийн 50 хувиар тооцон хасч алдангийн хамт үндсэн төлбөр 15 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийг хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ажлын хөлсний хамт Г.**********оос гаргуулахаар нэхэмжилсэн болно. Иймд орон сууц харилцан солилцохоор хийсэн арилжааны гэрээний үүрэгтэй холбоотой үүссэн үнийн зөрүү болох нийт 22 750 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: Талуудын хооронд 2023 оны 11 сард анх 2 өрөө орон сууцыг нь 130,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийх тохиролцоо аман байдлаар хийгдсэн. ********* эгч банк бусад өндөр хүү төлөхөөр хэцүү байна, яаралтай зармаар байна гээд байхаар нь би эхнэрийн хамт БНСУ руу эмчилгээнд явах үедээ буюу 2023 оны 11 сарын 15-нд гэрээ хэлцэл ч хийлгүйгээр урьдчилгаа 30,000,000 төгрөгөө шилжүүлээд явсан. Ингэхдээ мөнгө хүлээж авлаа гэдгийг үл хөдлөхийн лавлагаан дээр нь бичүүлж авсан. Бидний зүгээс үлдсэн 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлнө гэж тохирсон байсан боловч бизнесийн үйл ажиллагаанаас болоод төлөх боломжгүй болсон. Энэ байдлаа ********* эгчид хэлээд буцаагаад мөнгөө авья гэхэд мөнгө өгөхгүй боломжгүй, энэ байраа зарахаар л чиний мөнгийг өгнө гэхээр нь буцаагаад мөнгөө авна гэж худлаа юм байна гэж бодсон. Ингээд хэсэг хүлээж байгаад эхнэртэйгээ ярилцаад 2 өрөө орон сууцаа үлдэгдэл төлбөрт нь бодож өгөөд гэрчилгээгээ солилцчихвол арай хурдан юм байна гэсэн шийдэл гаргасан. Энэ саналыг хэлэхэд ******* эгч хүлээн зөвшөөрч, удалгүй бид байраа сольж, нүүж орцгоосон. Бидний хооронд хийсэн хэлцэл хэн аль нь гэрчилгээгээ шилжүүлээд өгчихвөл бүрэн биелэгдэнэ. Миний зүгээс гэрчилгээгээ шилжүүлж өгөхийг зөвшөөрч байгаа, харин нөгөө тал маань нэмж үндэслэлгүй мөнгө нэхээд байгааг зөвшөөрөхгүй, анхнаасаа байрны үнийг бид 130 000 000 төгрөг гэж тохирсон. Энэ хүмүүсийн яриад байгаа үнийг огт ярилцаагүй. Бид байрыг солиод шууд засвар хийгээд орсон. Ямар удсан хуучны байр гэдгийг хэн хэн нь мэдэж байгаа байх. Манай байр бол засвар хийгдсэн байсан гэв.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2023 оны 11 сард анх 2 өрөө орон сууцыг нь 130,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийх тохиролцоо аман байдлаар хийгдсэн нь үнэн. Анхны тохиролцсоны дагуу би, эхнэрийн хамт БНСУ руу эмчилгээнд явах үедээ буюу 2023 оны 11 сарын 15-нд гэрээ хэлцэл ч хийлгүйгээр урьдчилгаа 30,000,000 төгрөгөө шилжүүлсэн байсан тул бид тус тусынхаа амьдарч байсан байрыг суллаад сольж орсон. Иймд одоогийн амьдарч байгаа орон сууц буюу Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Нарлаг /16094/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ***байр,** тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-************ дугаартай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Манай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тохиолдолд манайх өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

5. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, ******* ХХК-ийн 2025.08.04-ний өдрийн хөрөнгийн үнэлгэний тайлан, 2025.08.14-ний өдрийн лавлагаа тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, итгэмжлэл зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-30/

6. Хариуцагчаас хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэргийг ирүүлсэн. /хх-ийн 43, 58-63/

7. Талуудын хүсэлтээр гэрчээр Д.Отгонзаяа, ********** нарыг оролцуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Бид Баянгол дүүргийн 31 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Нарлаг Ард аюушийн өргөн чөлөө гудамж ,***дугаар байрны** тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-************ дугаартай, 3 өрөө байрыг худалдаж худалдах худалдан авах гэрээний урьдчилгаанд Г.**********оос 30 000 000 төгрөгийг өөрийн дансаар авсан ба худалдан авагч үлдэгдэл төлбөрийг 2 сарын хугацаанд гүйцээж төлснөөр бид тус байраа Г.**********ид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл худалдан авагч Г.********** тохирсон 2 сарын хугацаандаа үлдэгдэл төлбөрөө хийгээгүй дахин Г.**********той уулзаж ярилцаж дээрх ***дугаар байрны нэг орцонд байдаг өөрсдийн орон сууцнуудыг харилцан солилцож арилжааны гэрээг амаар хийсэн. Тухайн үедээ Г.********** өөрийн байраа банкны зээлийн барьцаанд байдаг гэдгийг бидэнд хэлсэн, эсхүл мэдсэн бол арилжааны гэрээ хийж байраа солихгүй байсан. Манайх ямар нэгэн зөрчилгүй эд хөрөнгө Г.**********ийн эзэмшилд бүрэн шилжүүлсэн боловч, харин Г.********** ярилцаж тохирсон хэлцлийн үүргээ зөрчиж манай мэдэлд гэрчилгээ нь барьцаанд байгаа буюу эрхийн доголдолтой байрыг бидэнд хэлэлгүй шилжүүлсэн, мөн зөрүү төлбөрийн үүргээ одоог хүртэл төлж биелүүлэлгүй биднийг хохироож байна. Тухайн үедээ бид 3 дугаар хороолол ***дугаар байрны** дугаар тоотын өөрсдийн 3 өрөө орон сууцыг 145 000 000 төгрөгөөр зарахаар төлөвлөж зуучлалын ажилтантай хүртэл хамтран ажиллаж байсан тул үүгээр тухайн үеийн байрны нэрлэсэн үнэ тодорхой байдаг, Мөн манай** тоотын байр нь урагшаа харсан цонх, хаалганы байршил дотоод зохион байгуулалт зөвтэй зэргээсээ шалтгаалан одоогийн ханшаар 190 400 000 төгрөгөөр үнэлэгддэг буюу Г.**********ийн ***дугаар байрны** дугаар тоот байрнаас илүү үнэлгээ өндөртэй байр юм. Харин Г.**********ийн ***дугаар байрны 91 дугаар тоотын 2 өрөө байрны үнэлгээг тухайн үеийн ханшаар 100 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэж тооцоод урьдчилгаанд авсан 30 000 000 төгрөгийг нэмж тооцоход 130,000,000 төгрөг буюу дахиад 15 000 000 төгрөгийг Г.********** бидэнд төлөх ёстой юм. Иргэний хуулийн 227.4-т заасны дагуу дээрх байрнуудын үнийн зөрүү 15 000 000 төгрөгт хуульд зааснаар хоногийн 0,5 хувийн алданги тооцож, мөн алдангийн зарим хэсгийг хуульд нийцүүлэн үндсэн төлбөрийн 50 хувиар тооцон хасч алдангийн хамт үндсэн төлбөр 15 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийг хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ажлын хөлсний хамт Г.**********оос гаргуулахаар нэхэмжилсэн болноманай хохирлыг барагдуулсан тохиолдолд сөрөг нэхэмжлэлийг татгалзахгүй. гэж тайлбарласан.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ...Талуудын хооронд 2023 оны 11 сард анх 2 өрөө орон сууцыг нь 130,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийх тохиролцоо аман байдлаар хийгдсэн. ******* эгч банк бусад өндөр хүү төлөхөөр хэцүү байна, яаралтай зармаар байна гээд байхаар нь би эхнэрийн хамт БНСУ руу эмчилгээнд явах үедээ буюу 2023 оны 11 сарын 15-нд гэрээ хэлцэл ч хийлгүйгээр урьдчилгаа 30,000,000 төгрөгөө шилжүүлээд явсан. Бидний зүгээс үлдсэн 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлнө гэж байсан боловч төлөх боломжгүй болсон тул ярилцаад 2 өрөө орон сууцаа үлдэгдэл төлбөрт нь бодож өгөөд гэрчилгээгээ солилцчихвол арай хурдан юм байна гэсэн шийдэл гаргасан. Энэ саналыг хэлэхэд ******* эгч хүлээн зөвшөөрч, удалгүй бид байраа сольж, нүүж орцгоосон. Миний зүгээс гэрчилгээгээ шилжүүлж өгөхийг зөвшөөрч байгаа. Харин зөрүү төлбөрийг төлөх үндэслэлгүй. гэж тайлбар гаргасан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Талуудын хооронд анх 2023 оны 11 дүгээр сард Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Нарлаг /16094/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ***байр,** тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-************ дугаартай, 3 өрөө орон сууцыг 130 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцож, хариуцагч Г.********** урьдчилгаанд 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгч *******т өгчээ.

4.2 Дээрх худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон шалтгаанаар талууд өөрсдийн өмчлөлийн буюу нэхэмжлэгч *******, ******** нар Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Нарлаг /16094/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ***байр,** тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг, хариуцагч Г.********** нь Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Нарлаг /16094/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ***байр, 91 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг тус тус харилцан солилцохоор тохиролцож, улмаар 2024 оны 2 сард солилцсон байна.

4.3 Өөрөөр хэлбэл дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч *******, ********, хариуцагч Г.********** нар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцыг харилцан солилцож, улмаар нэхэмжлэгч *******, ******** нар нь тус байрны 91 тоотод, хариуцагч Г.********** нь** тоотод эзэмшилдээ авч, одоог хүртэл амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т зааснаар арилжааны гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ. гэж, мөн хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-т Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно. гэж заажээ.

5.1 Талууд өөр өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгийг харилцан өмчлөлдөө шилжүүлж авсан асуудлаар маргаангүй хэдий ч нэхэмжлэгч нар өөрийн хөрөнгийн үнийн тухайд маргаан үүсгэж, хариуцагчаас үнийн зөрүүг шаардсан.

5.2 Нэхэмжлэгч нь дээрх байдлыг нотлохоор гэрч **********г оролцуулж, хэрэгт ******* ХХК-ийн Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Нарлаг /16094/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ***байр,** тоотод байрлах, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 190 400 000 төгрөгөөр тодорхойлсон хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг ирүүлсэн хэдий ч нэхэмжлэгч нь өөрийн орон сууцыг 145 000 000 төгрөгт тооцож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг харилцан солилцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

5.3 Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нар нь 30 000 000 төгрөгийг хариуцагчаас авсны дараа, ямар нэгэн нэмэлт гэрээ байгуулалгүйгээр харилцан орон сууцаа сольсон нь арилжааны гэрээний үүрэг харилцан дуусгавар болж, талууд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон гэж үзэхээр байх ба энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасантай нийцжээ.

6. Харин дээрх гэрээний дагуу харилцан солилцсон үл хөдлөх эд хөрөнгийг өөр өөрийн өмчлөх эрхэд бүртгүүлж, баталгаажуулах агуулгаар шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй.

6.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч *******, ******** нарыг Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Нарлаг /16094/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ***байр,** тоотод байрлах, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Г.**********ид, хариуцагч Г.**********ийг Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Нарлаг /16094/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ***байр, 91 тоотод байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч *******, Г.********** нарт харилцан шилжүүлж өгөхийг даалгах нь зүйтэй.

7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, мөн хуулийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар нэхэмжлэгч *******, ******** нар алданги шаардах эрхгүй.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******** нарыг Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Нарлаг /16094/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ***байр,** тоотод байрлах, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Г.**********ид шилжүүлэн өгөхийг, хариуцагч Г.**********ийг Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Нарлаг /16094/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ***байр, 91 тоотод байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******, Г.********** нарт шилжүүлэн өгөхийг тус тус даалгаж, хариуцагч Г.**********оос 22 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******, ******** нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, ******** нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 900 төгрөг, хариуцагч Г.**********ийн 807 950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ