| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2025/10846/И |
| Дугаар | 191/ШШ2026/00033 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2026/00033
| 2025 12 22 | 191/ШШ2026/00033 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* (РД:ЦА*******)-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Долгорсүрэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* (РД:ЦА*******)-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Миний бие Э.*******т 50.000 ам.долларыг зээлдүүлсэн. Тухайн үед Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан 100/6 байр, 64 тоот хаягт амьдарч байсан. Мөн 99118309 дугаарын утас барьдаг байсан боловч олон удаагийн дуудлага, мессеж бичсэний дараа утсаа сольсон. 88882995 дугаарын утсаар холбогдоно гэж мэдээлэл авсан боловч тогтоож чадаагүй.
Шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хаяг тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
3.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.******* оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн акт, Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4.******* овогт ******* ******* (РД:ЦА*******)-ийг эрэн сурвалжлуулах тухай Ч.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулахаар тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа шүүхэд гаргана. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Миний бие Э.*******т 50.000 ам.долларыг зээлдүүлсэн. Тухайн үед Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан 100/6 байр, 64 тоот хаягт амьдарч байсан. Мөн 99118309 дугаарын утас барьдаг байсан боловч олон удаагийн дуудлага, мессеж бичсэний дараа утсаа сольсон. 88882995 дугаарын утсаар холбогдоно гэж мэдээлэл авсан боловч огт дуудлага хийгээгүй, холбоо тогтоож чадаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хаяг тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
6.Ч.Долгорсүрэн болон Э.******* нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь зээлийн гэрээгээр тогтоогджээ.
Дээрх гэрээнд түүний оршин суух хаягийг Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Ар зайсан **** байр, ** тоот гэж, иргэний үнэмлэхийн хуулбарт Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, ** байр, ** тоот гэж тус тус тусгасан. Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж хаягаар очиход уг хаягуудад бүртгэлгүй бөгөөд амьдардаггүй болохыг Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын 2025.10.29-ний өдөр ** тоот, Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны Засаг даргын 2025.10.30-ны өдрийн 615 тоот албан бичгээр тодорхойлжээ.
Мөн шүүхийн журмаар ажиллагаа явуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээс Их мэргэд овогт ******* овогт ******* ******* (РД:ЦА*******)-ийн хаягийн лавлагааг авахад Чингэлтэй дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлсны дагуу уг хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолт болон шуудан хүргэгчийн магадалгаа ирүүлжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* (РД:ЦА*******)-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* (РД:ЦА*******)-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоож, нэхэмжлэгч Ч.Долгорсүрэн (утас:99047715)-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА