| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10708/И |
| Дугаар | 192/ШШ2025/08819 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 192/ШШ2025/08819
2025 10 31 192/ШШ2025/08819
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,
Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 130,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***холбогдуулан 130,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ***итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч *** хариуцагч ***с нэхэмжлэлийн үнийн дүн болох 130,000,000 төгрөгийг авсан тул энэ нэхэмжлэлийн талаар дахин шүүхийн маргаан гаргахгүй болно. Иймд нэхэмжлэлээс татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хууль болон бусад хуулийг зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***ын нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох 130,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 807,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ