| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/11590/И |
| Дугаар | 192/шш2025/10371 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 192/шш2025/10371
2025 12 03 192/ШШ2025/10371
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Амартүвшин би
Нэхэмжлэгч: *******,*******,*******, /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 29,655,125.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Голомт банк-тай ЗГ-R170025107 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 31,310,000 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авсан болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 18,085,565.59 төгрөг, зээлийн хүү 480,272.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,402.40 төгрөг, нийт 18,568,240.38 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Мөн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Голомт банк-тай Кредит карт эзэмших гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24% бэлэн гүйлгээний 42% хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн болно.
Зээлдэгч нь Кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд зааснаар төлөхгүй банкийг хохироож байгаа тул зээлдэгчтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд:
Үндсэн төлбөр: 9,679,447.16 төгрөг,
Хүүгийн төлбөр: 984,264.05 төгрөг,
Хугацаа хэтрүүлсний хүү: 423,173.52 төгрөг, нийт 11,086,884.73 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд дээрх 2 гэрээний төлбөр болох нийт 29,655,125.11 төгрөгийг аас гаргуулж өгнө үү гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч лд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,655,125.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч л нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 3,295,013.90 төгрөгөөр нэхэмжлэгч талд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч лд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 29,655,125.11 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлага 29,655,125.11 төгрөгийг хариуцагч л төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 3,295,013.90 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлав.
Түүнчлэн нэхэмжлэгч -иас Г.Бат-Эрдэнэ, Г.Содном, Г.Одгэрэл нарт олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 62., 64 дүгээр зүйлүүдэд заасан шаардлага хангасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2., 26.3.-т заасан эвлэрэх эрхийг олгосон байгааг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.4., 75., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлага 29,655,125.11 төгрөгийг хариуцагч л төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 3,295,013.90 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,226 төгрөгөөс 153,113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч лаас улсын тэмдэгтийн хураамжид 153,113 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 153,113 төгрөгийг тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АМАРТҮВШИН