| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Насанжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/10809/И |
| Дугаар | 192/ШШ2025/09567 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/09567
2025 11 18 192/ШШ2025/09567
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал би,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ************* хаягт байрлах М*******ХХК-д /РД:3**************/-д холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 62,635,814 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хө********ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мө************ ХХК-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 62,635,814 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Хөхий ойл ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 18,434,697 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Мө********** ХХК нь үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 44,201,117 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 471,200 төгрөгөөс 50 хувь болох 235,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 235,600 төгрөгийг, хариуцагч Мө********** ХХК-аас 189,477.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х**********ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ