Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1047

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч /томилолтоор/ Ц.Г, шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,      

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн С. М холбогдох эрүүгийн 1806019120851 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.М нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, "Асайт" худалдааны төвийн гадна иргэн Б.С "10 хоногийн дараа 10 тонн самар авчирч өгнө" гэж хуурч 5.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.С хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 7-8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /40/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос шүүгдэгч С.М нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, "Асайт" худалдааны төвийн гадна иргэн Б.С "10 хоногийн дараа 10 тонн самар авчирч өгнө" гэж хуурч 5.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.    

Шүүгдэгч С.М нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Асайт" худалдааны төвийн гадна иргэн Б.С "...10 хоногийн дараа 10 тонн самар авчирч өгнө" гэж хуурч 5.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.С хохирогчоор өгсөн: “…2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ойролцоогоор 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, "Асайт" худалдааны төвийн гадна зогсоолд машин дотор би Төөгий гэх хүнд самар авахаар урьдчилгаа мөнгө гэж 5 сая төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд Төөгий гэх хүн 7-оос 10-н хоногийн дотор самар авчирч өгнө гэж хэлсэн боловч хэлсэндээ хүрээгүй өдийг хүртэл мөнгө ч өгөөгүй, самар ч өгөөгүй байгаа. Би 5 сая төгрөгөө өгөөд 10 хоноод залгатал Төөгий гэгч нь одоо дахин самар авчирна, тэгээд самараа өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 7-8/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Б гэрчээр өгсөн: “…М нь самранд явж ирээд самар өгье урьдчилгаа 5 сая төгрөг өгчих гээд Сайханбаяраас бэлнээр ...миний нүдэн дээр авсан. ...Мөнхтөр нь Сс 5 сая төгрөг авч яваад самраас ирээд өгнө гэж хэлчихээд самраа өөр хүнд зарчихсан байсан. ...7 орчим тонн самартай ирсэн сураг сонсогдсон, яг ямар хүнд зарсан эсэхийг нь мэдэхгүй байна. Энэ талаар М өөрөө хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-н 49-50/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “...надаа мөнгөний хэрэг байсан болохоор самраа өөр хүнд зарчихсан. Би хохирогчид дараа самар өгье гэж хэлсэн. Тэгээд чадаагүй.” гэж үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч С.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч С.М нь бусдад учруулсан хохирол 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.   

Шүүхээс шүүгдэгч С.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.    

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг дурдав.