Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/14

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Э.Хилчинбаатар

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч                   Б.Хүрэлсүх

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч                   М.Жамъяндорж                             Шүүгдэгч                                                                      *******                             

Нарийн бичгийн дарга                                          Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* болон шүүгдэгч *******гийн өмгөөлөгч М.Жамъяндорж нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2221005070219 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

Чоног  овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын ахлах нягтлан бодогч ажилтай байсан, ам бүл 2, нөхрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:*******/

******* ******* овогт ын , Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цаг уурч мэргэжилтэй, Дорнод аймгийн Буйр нуур, Мэнэнгийн талын сав газрын захиргаанд нуурын эко систем судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:/

2. Холбогдсон хэргийн талаар.

2.1. Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа:

2019 оны 02 дугаар сард нярав гийн хамт Улаанбаатар хотод сургалтад суухаар явахдаа 1 тооны үхрийг аймгийн мах борлуулах цехэд худалдан борлуулж махны үнэ болох 1,080,000 төгрөгийг тус цехээс нярав гийн Хаан банкны харилцах дансанд 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлснээс ******* нь 840,000 төгрөгийг бэлнээр болон дансаар авч өөртөө завшиж, эдийн давуу байдал бий болгосон,

2019 онд тус төвийн ажилтан алба хаагчдын хувийн хэрэгцээнд 11 хонь худалдан борлуулж, ажилчдаас гийн хувийн харилцах дансанд нийт 880,000 төгрөгийг төвлөрүүлж, нярав нь нягтлан бодогч *******гийн Хаан банкны харилцах дансанд 581,000 мянган төгрөгийг шилжүүлснээс 302,000 /гурван зуун хоёр мянган/ төгрөгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон,

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр УЦУОШГ-ын дарга   тус аймагт ирж нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс аймгийн хойд сумдын ажилтан албан хаагчдын  ажлыг шалгахаар явах зардалд зориулж 9 хонь аймгийн мах борлуулах цехэд худалдан  борлуулж, махны үнэ болох 917,000 мянган төгрөгийг уг цехээс нягтлан бодогч *******гийн Хаан банкны харилцах дансанд шилжүүлснээс 225,740 /хоёр зуун хорин таван мянга долоон зуун дөч/ төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон,

2018 оны  07 дугаар сарын  30-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 1,324,819 төгрөгийн үнийн дүнтэй шатахууныг өөрийн хувийн тээврийн хэрэгсэлд анхан шатны баримтгүйгээр зориулалтын бусаар авч, өөртөө давуу байдал бий болгосон зэргээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

Мөн Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга *******тай бүлэглэн:

2020 оны 03 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр буюу 2020  оны  03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн нэр бүхий 14 албан хаагчдын цалин дээр илүү цагаар ажиллаагүй байхад хууль бусаар илүү цагийн мөнгө бодож 1,982,850 /нэг сая есөн зуун наян хоёр мянга найман зуун тавь/ төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны харилцах дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус төвийн ажилтан , , , , нарын 5 албан хаагчийн 2020 оны 04 дүгээр сарын цалин дээр илүү цагийн мөнгө бодож тухайн ажилчдаас нийт 868,000 /найман зуун жаран найм/ төгрөгийг өөрийн Хаан банкны харилцах дугаарын данс руу шилжүүлэн авсан,

2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд тус төвийн ажилтан , , , , , , , , , , нарын 2020 оны 05 дугаар сарын цалин дээр илүү цагийн нэмэгдэл цалин гэж нийт 1,797,068 /нэг сая долоон зуун ерөн долоон мянга жаран найм/ төгрөгийг бодож олгон тухайн мөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны харилцах дугаарын дансаар дамжуулан авсан,

2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд  тус төвийн ажилтан , , , , , , , , , , , нарын 12 албан хаагчийн цалин дээр нэмэгдэж орсон илүү цагийн мөнгө болох 1,953,031 /нэг сая есөн зуун тавин гурван мянган төгрөг гучин нэг/  төгрөгийг байгууллагын дотоод засварт зарцуулах нэрийдлээр өөрийн эзэмшлийн Хаан банкны харилцах дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2020  оны 10 дугаар сард тус төвийн ажилтан , , , , Б., , , нарын 2020 оны 10 дугаар сарын цалин дээр нэмэгдэж орсон илүү цагийн мөнгийг нярав нь нягтлан бодогч *******гийн үүрэг болгосны дагуу өөрийн эзэмшлийн Хаан банкны харилцах дугаарын дансаар дамжуулан авч 892,500 төгрөгийг ийн дугаарын данс руу шилжүүлэн авсан,

2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр,  2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус төвийн дарга *******ийн нөхөр ийн эзэмшлийн дугаарын болон Мобиком ХХК-ийн утасны төлбөрт нийт 530,000 /таван зуун гучин мянга/ төгрөгийг Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дугаарын дансаар төлүүлсэн зэргээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,    

2.2. Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа тус төвийн нягтлан бодогч *******тай бүлэглэн:

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ажилчид болох , , , , , , , , , , , , , нарын  14 албан хаагчийн 2020 оны 03 дугаар сарын цалин дээр хууль бусаар илүү цагаар ажиллаагүй байхад илүү цагийн мөнгө бодож 1,982,850 /нэг сая есөн зуун наян хоёр мянга найман  зуун тавь/ төгрөгийн цалин олгож, нэгдүгээр гарын үсэг зурсан,

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус төвийн ажилтан , , , , нарын 5 албан хаагчийн 2020 оны 04 дүгээр сарын цалин дээр илүү цагийн мөнгө бодож, тухайн ажилчдаас нийт 868,000 /найман зуун жаран найм/ төгрөгийг хууль бусаар олгож, нэгдүгээр гарын үсэг зурсан,

2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд , , , , , , , , , , нарын 2020 оны 05 дугаар сарын цалин дээр илүү цагийн нэмэгдэл цалин гэж нийт 1,797,068 /нэг сая долоон зуун ерэн долоон мянга жаран найм/ төгрөгийн цалин бодож олгон, нэгдүгээр гарын үсэг зурсан.

2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд тус төвийн ажилтан , , , , , , , , , , , нарын 12 албан хаагчийн цалин дээр нэмэгдэж орсон илүү цагийн мөнгө болох 1,953,031 /нэг сая есөн зуун тавин гурван мянган төгрөг гучин нэг/ төгрөгийн цалин бодож олгон, нэгдүгээр гарын үсэг зурсан.

2020 оны 10 дугаар сард тус төвийн ажилтан , , , , Б., , ,   нарын цалин дээр илүү цагийн мөнгө болох 892,500 төгрөгийг цалинг тус тус  бодож, нэгдүгээр гарын үсэг зурж олгон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

Мөн өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ийн эзэмшлийн дугаарын болон Мобиком ХХК-ийн утасны төлбөрт нийт 530,000 /таван зуун гучин мянга/ төгрөгийг Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дугаарын дансаар төлүүлж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:

Шүүгдэгч Чоног овогт *******ын *******, ******* ******* овогт ын нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ын ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******гийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 7400 /долоон мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7400,000 /долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүгдэгч *******ид оногдуулсан 5400,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч *******д оногдуулсан 7400,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******, *******  нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Би ажил төрөл эрхлэхгүй хэсэг болсон мөн хүүхдээ төрүүлж жирэмсний амралттай байсан. Ажилгүй байх хугацаандаа бусдаас зээл авч тодорхой хэмжээнд өртэй байсан. Дорнод аймгийн Буйр нуур, Мэнэнгийн сав газрын захиргаанд ажилд орж өөрийн санхүүгийн асуудлаа цалингаараа шийдвэрлэж дууссан.

Миний хувьд хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Тус шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “5 400 000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд...” гэснийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

6. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч М.Жамъяндорж давж заалдах гомдолдоо: “... 1.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийг бодит байдлыг тогтоолгүй хэт нэг талыг баримталж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг цуглуулаагүй, үнэлээгүй гэх бүрэн үндэслэл байна.

Учир нь шүүгдэгч *******, ******* нар тухайн үйлдлийг хийхдээ хоёулаа сэдэж бус нийт ажилчдын хуралдаанаар хуралдаж тухайн шийдвэрийг гаргасан болох нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч /1 хх-ийн 58-60 хуудас/-ийн мэдүүлгээс харагдаж байхад тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******* нь сэдэж, ******* нь нягтлан бодогчдоо итгэж гарын үсэг зурж тухайн нэр бүхий хүмүүсийн цалинг нэмж тооцоо гаргаж бодсон мэтээр хэргийг дүгнэсэн байгаа нь өөрөө хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байна гэх эхний үндэслэл болж байна. Харин тухайн үед иргэн *******, ******* нар нь хувийн хэрэгцээнд зарцуулсан асуудал, мөн хууль зөрчиж бусдыг илүү цаг ажиллаагүй байхад нь ажилласан мэт болгож цалин нэмж олгосон үйлдэл хийсэн байна. Гэхдээ гэмт хэргийн сэдэл зорилгыг зөв тодорхойлох нь өөрөө хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байдаг.

2.Шүүгдэгч *******г 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 1 324 819 төгрөгийн шатахууныг өөрийн эзэмшиж ашиглаж байсан хувийн тээврийн хэрэгсэлд зарцуулахдаа анхан шатны баримтгүйгээр зориулалтын бусаар авч, өөртөө давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргүүдийг үргэлжилсэн байдлаар үйлдсэн гэж үзсэн байдаг.

Гэтэл Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 138/ШШ2022/00630 тоот шийдвэрийг /Зхх 75-91 хуудас/ хавсаргасан байх бөгөөд тус шийдвэрийг 11 дүгээр хуудаст анхан шатны баримт дээр байгаа гарын үсэг нь *******гийн гарын үсэгтэй таарахгүй байгаа талаар шинжээчийн дүгнэлт гарсан болохыг тодорхой дурдсан байдаг.

Ингээд тухайн хэрэгт хариуцагчаар оролцож байсан Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс давж заалдах гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлыг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хангахгүй орхисон ба магадлалыг нотлох баримтаар /З хх-ийн 65-74/ бэхжүүлсэн байдаг.

*******г өөртөө давуу байдал бий болгож 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 1 324 819 төгрөгийг өөртөө албан тушаалын байдлыг урвуулан ашигласан гэх үндэслэлээр буруутгаж байгаа анхан шатны баримтууд нь өөрөө хуурамчаар бүрдүүлсэн баримт бөгөөд тухайн баримтыг хэн үйлдсэн бэ гэдгийг тодруулж хэргийн үнэн бодитоор, нотлох баримт ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь өөрөө хуульд нийцэхээр байна.

... Дээрх анхан шатны нотлох баримт өөрөө үндэслэлгүйгээр буюу шүүгдэгч *******гийн үйлдсэн баримт биш гэдгийг нотолсноор нэг нөхцөл байдал хэрэгсэхгүй болох бүрэн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.

... мөн дээрх гэмт хэргийг ******* үйлдээгүй гэх дараагийн нэг гол үндэслэл бол 2018, 2019 онуудад хийгдэж байсан төрийн аудитын дүгнэлт бөгөөд тухайн дүгнэлтээр *******д тухайн онд ямар нэгэн зөрчил байгаагүй гэсэн дүгнэлтийг өгсөн байдаг. Гэтэл тухайн тайлант он өндөрлөж дуусгавар болсон баримтыг дахин гаргаж ирж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм.

3. Дээрх хэргийн хамтран оролцогч нар нь тухайн хэргийг үйлдэхдээ ******* нь 1 дүгээр гарын үсэг буюу тухайн байгууллагын удирдах албан тушаалтан, харин ******* нь тухайн байгууллагад нягтлан бодогч буюу санхүүгийн хэллэгээр 2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий этгээд байсан байдаг.

Мөн тухайн үедээ нэр бүхий иргэдийн нэр дээр нэмэлт цагийг бодож цалин илүү олгох арга хэмжээг мэдэж байсан мөн хувийн байдалдаа тухайн мөнгийг ашиглахдаа хоорондоо харилцан ярьж зарцуулсан атлаа хэргийг хэлэлцэх үед ******* нь би мэдэж байгаагүй нягтлан бодогчдоо итгэж байсан гэх нь өөрөө бодит үнэнд нийцэхгүй байна.

Иймд шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүгдэгчийг буруутгаж байгаа нотлох баримт нь өөрөө хуульд заасан нотлох шинж чанараа алдсан гэх үндэслэлүүд байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

7. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч М.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ ... Өмгөөлөгчийн хувьд давж заалдах гомдлоо дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т тус тус зааснаар шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна.  Яагаад вэ гэвэл 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 796 тоот шинжээчийн дүгнэлтээр бензин зарцуулсан гэж үзэж байгаа баримт дээр байгаа гарын үсэг нь *******гийн гарын үсэгтэй тохирохгүй байгаа талаар дүгнэлт гаргасан. Анх *******д 2018-2021 онуудад өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Ингээд үүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх ажилд нь эгүүлэн томилсон байгаа. *******гийн гэм буруутай биш гэдгийг нотолсон баримт байна. Өнөөдөр дээрх шийдэгдсэн хэргийг дахин миний үйлчлүүлэгч дээр эрүүгийн хэрэг болгож гаргаж ирээд дахин шалгасан байсан. ... Нотлох баримтаар тогтоож байгаа баримт нь өөрөө хууль ёсных байх ёстой юм. ******* тухайн зүйлийг аваагүй гэдэг талаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон баримт байна. Тиймээс тухайн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн боломжтой. Мөн дараагийн дугаарт 3 удаагийн мал зарсныг эдийн давуу байдлыг өөртөө бий болгосон гэж үзсэн. *******гийн дансны хуулгыг хэрэг бүртгэлтийн үед шалгасан. Ингэхдээ өөрийн дансанд авсан хэдий ч бусдын данс руу шууд шилжүүлсэн. Мөн 500 000 мянган төгрөгийг бэлнээр өгсөн асуудал яригддаг. нь “би нягтлан *******д өгсөн” л гэж хэлдэг. Яг өгсөн үгүй нь мэдэгдэхгүй. Энэ нь Улаанбаатар хот руу сургалтаар явахдаа хэрэглэх л ёстой мөнгө байсан. Ер нь тухайн байгууллагын бүхий л муу муухай зүйлсийг ******* хийсэн мэтээр тайлбарлах болсон. Мөн нэг хонийг хоёр ажилтан хувааж авсан байгаа. Гэтэл үүнийг шууд “зарсан” болгоод явчихсан. Энэ нь бүрэн тогтоох ёстой нөхцөл байдлаа тогтоогоогүй болохыг харуулж байна. Дараагийн дугаарт шүүгдэгч ******* илүү цагийн мөнгө нэмж олгосон үйлдлийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ мөнгийг байгууллагын засвар үйлчилгээнд зарцуулсан байгаа. Энэ талаараа хамт олны нийтийн хуралдаан дээр ярилцаад бүгд хамтаараа шийдвэрлэсэн. Тухайн мөнгийг хувьдаа зарцуулаагүй гэдгийг илэрхийлэхийг хүсч байна. Ингээд миний хувьд хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Ингэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой, мөн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй иргэний хэргээс нотлох баримт нэмж цуглуулах боломжтой болно.” гэв.

8. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед байгууллагын зардал хүрэлцэхгүй байсан учраас хуримтлалын сан бий болгож, ажилтан бүрээс сар бүр 10.0 мянган төгрөг хурааж авдаг байсан. Ингээд байгууллагын дотоод асуудалд мөнгө хүрэлцэхгүй байна гэж үзээд хуримтлалын сангаас мөнгө зээлсэн байдаг. Ингээд ч мөнгө хүрэлцэхгүй байсан учраас хамт олны хуралдаан дээр “илүү цаг ажилласан мэтээр мөнгө бодож тухайн мөнгийг хурааж авч, хуримтлалын сан дахь зээлийг төлье” гэж ярилцсан. Миний дансанд цугласан болохоос биш бүх хүний дансаар дамжсан байгаа. дарга нь “би нягтлан бодогчид итгэсэн” гэж ярьж байгааг нь гайхаж байна. Энэ бол найзан дундаа орсон байгууллага юм. Би дөнгөж ороод бусад ажилчдад итгэсэн учраас алдаа гаргасан байна. ... Дараагийн дугаарт үхэр, хонины асуудал яригдаж байна. бид хоёр хотод сургалтад суухаар болсон. Газрын дарга болон газрын ажилчдад бэлэг сэлт авч очсон. Мөн байгууллагын хэрэгцээтэй зүйлсэд мөнгийг зарцуулсан. ... Дараагийн дугаарт шинжээчийн дүгнэлттэй холбоотой тайлбар гаргая. 2020 онд манайхан намайг санхүү аудитад хэлж шалгуулсан байдаг. Бараг хоёр сар орчим хугацаанд хянаж шалгасан. Энэ хугацаанд би албан шаардлага дээр гарын үсэг зурсан. Актууд дээр гарын үсэг зурахгүй гэж хэлээд актыг өгч явуулсан. Гэтэл акт дээр хуурамчаар гарын үсэг зурсан байдаг. Ингээд шинжээчийн дүгнэлтээр “тохирохгүй байна” гэсэн. ... Мал болон бензиний зардлыг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Илүү цагийн мөнгийг бол хүлээн зөвшөөрч байна. Бид бүгд хэлэлцээд л шийдвэрийг гаргасан. Гэвч миний дансаар орсон учраас миний буруу.” гэв.

9. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж байгаа. ийн хувьд давж заалдах гомдол гаргасан байна. Торгох ялыг төлөх 2 жилийн хугацааг 3 жилийн хугацаа болгож өөрчилж өгнө үү гэсэн нь түүний хувийн санхүүгийн байдалтай холбоотой гэж харж байна. Тиймээс давж заалдах шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ байх гэж харж байна. *******гийн өмгөөлөгч нь нийт 3 төрлөөр гомдол гаргасан байгаа нь харагдаж байна. Эхний ээлжинд нэмэлт цалинг олгосон байгаа. Энэ мөнгийг өөрийн дансаар буцаан татсан байдаг. ... Хамт олны хэлэлцэх асуудал нь тусдаа байсан. ...Тиймээс энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дараагийн асуудал нь мал борлуулсан үйлдэл байгаа. Энэ бол тухайн байгууллагын дансаар бус тусгай бүртгэлтэй малыг зориулалтын бусаар зарцуулсан байдал нь бүрэн тодорхой харагддаг. Хэрэгт энэ талаар нотлох баримт нь бүрэн хавсаргагдсан байгаа. Дараагийн дугаарт 1 329 814 төгрөгийн бензин шатахууны асуудал байгаа. Хувьдаа хэрэглэсэн гэж үзсэн. ... Өмнө нь иргэний хэргийн шүүхээр уг асуудлыг  шийдвэрлэж байсан гэж өмгөөлөгч тайлбарлаж байна. Тухайн үеийн ажлаас чөлөөлсөн асуудлын нотлох баримт юм шиг байна. Тухайн үеийн сахилга хариуцлагын асуудалтай холбоотой шүүхийн шийдвэр байгаа байх гэж бодож байна... Одоо бол эрүүгийн шүүхээр асуудал яригдаж байгаа. Тиймээс тухайн үеийн иргэний хэргийн шүүхийн шийдвэр уялдаа холбоо ямар байхыг бодож үзээсэй гэж хүсч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

10. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Миний бие шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. ... Нэгдүгээрт цалингийн данснаас илүү цаг бодож мөнгө гаргасан асуудал байдаг. Төсвийн хөрөнгийг өөр төсвийн хөрөнгөөр зарцуулахаар авч байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Анхан шатны шүүхээс зөвхөн гэрч Гүнчинсүрэнгийн мэдүүлгийг гол нотлох баримт болгож үндэслээгүй, хавтаст хэргийн хүрээнд бүхэлд нь хянаж шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт *******гийн “Ажлаас үндэслэлгүй халсан” гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг шийдвэрлэсэн Дорнод аймаг дахь Сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 630 тоот шийдвэр хавсаргагдсан байгаа. Жамъяндорж өмгөөлөгч буруу ойлгоод байна уу? Эсвэл би буруу ойлгоод байна уу?. Дорнод аймгийн Санхүү аудитын газрын ахлах мэргэжилтэн, ахлах байцаагчаас 9 акт гаргасан. Энэ 9 акттай холбоотойгоор би энэ акт дээр гарын үсэг зураагүй, актыг хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй гэдэг үйл баримтыг ярьсантай холбоотойгоор анхан шатны шүүхээс шинжээч томилсон байгаа. Эхний удаад “энэ гарын үсгийг шинжлэх боломжгүй” гэдэг хариуг өгсөн. Нэмэлт шинжээчийн дүгнэлтээр “******* гарын үсэг зураагүй” гэж үзсэн. Анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэл болгохдоо “холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5 дахь хэсэгт заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийсэн. Ажил олгогч 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан “сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна” гэснийг зөрчсөн байна гээд *******гийн талд шийдвэрлэсэн. Мөн захиргааны хэргийн шүүх дээр нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хүсэлт гаргаж байсан нь түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүйд тооцогдохгүй гэж үзэж байгаа юм. ...Тиймээс дээрх хэргийн нөхцөл байдал бүрэн харагдаж байна гэж бодож байна. Хавтаст хэрэгт хуурамчаар цуглуулсан нэг ч нотлох баримт байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч ******* болон шүүгдэгч *******гийн өмгөөлөгч М.Жамъяндорж нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 02 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарын хугацаанд байгууллагын туслах аж ахуйгаас нэг үхрийг 1 080 000 төгрөгөөр, 9 хонийг  917 000 төгрөгөөр мах борлуулах цехэд, 11 хонийг 880 000 төгрөгөөр албан хаагчдын дунд тус тус худалдан борлуулан махны мөнгийг өөрийн болон нярав гийн Хаан банкны харилцах дансаар шилжүүлэн авч, тухайн мөнгөнөөс нийт дүнгээр 1 367 740 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон,

2018 оны  07 дугаар сарын  30-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд албаны хэрэгцээний 1 324 819 төгрөгийн үнийн дүн бүхий шатахууныг өөрийн хувийн тээврийн хэрэгсэлд анхан шатны баримтгүйгээр зориулалтын бусаар авч, өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон,

Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргаар ажиллаж байсан *******тай бүлэглэн 2020 оны 03 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хугацаанд нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр тус төвийн нэр бүхий 33 /давхардсан тоогоор/ албан хаагчдын 2020 оны 3, 4, 5, 8, 10 дугаар саруудын цалин дээр илүү цагаар ажиллаагүй байхад нь хууль бусаар илүү цагийн мөнгө гэж нийт    7 493 449 төгрөгийн цалин бодож олгон, уг мөнгийг өөрийн болон нярав нарын Хаан банкны харилцах дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус төвийн дарга *******ийн нөхөр ийн эзэмшлийн дугаарын утасны болон Мобиком ХХК-ийн утасны төлбөрт нийт  530 000 төгрөгийг Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дугаарын дансаар төлүүлсэн зэргээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

Шүүгдэгч ******* нь  Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа тус төвийн нягтлан бодогч *******тай бүлэглэн 2020 оны 03 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хугацаанд нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр тус төвийн нэр бүхий 33 /давхардсан тоогоор/ албан хаагчдын 2020 оны 3, 4, 5, 8, 10 дугаар саруудын цалин дээр илүү цагаар ажиллаагүй байхад нь хууль бусаар илүү цагийн мөнгө гэж нийт 7 493 449 төгрөгийн цалин бодож нэгдүгээр гарын үсэг зурж олгосон,

Мөн өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ийн эзэмшлийн дугаарын утасны болон Мобиком ХХК-ийн утасны төлбөрт нийт 530 000 төгрөгийг Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дугаарын дансаар төлүүлж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч ******* /2хх 88-101 94-95, 4хх-98, 198/, ******* /2хх 157-158, 4хх-81, 203/ нарын мэдүүлгүүд,

мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч /1хх 76-78/, /1хх 58-60/, /1хх 91-93/, /1хх 112-114/, /1хх 68-69/, /1хх 117-118/, /1хх 63-65/, /1хх 121-123/, /2хх 209-211/, /1хх 193-195/, /1хх 175-177/, /1хх 126-127/, /1хх 130-131/, /1хх 134-135/, Б. /1хх 138-139/, /2хх 40-41/, /1хх 142-143/, /1хх 81-83/, /1хх 178-180/, /1хх 262-263/, /1хх 206-207/ нарын мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын эдийн засгийн шинжилгээний хэлтсийн Санхүү бүртгэлийн хэсгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №05 дугаартай дүгнэлт /2хх 2-22/,

Д.*******гийн Хаан банкны харилцах  дугаарын дансанд болон дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 94-97, 158-159, 170-171, 182-186, 231-232/, Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн  ахлах нягтлан бодогч *******гийн хувийн машиндаа хийсэн шатахууны түүвэр тэмдэглэл /2хх 230-233, 242-250/,Үүрэн холбооны Мобиком, Скайтел ХХК-ын харилцагчийн гүйлгээний баримтууд болон төлбөрийн гүйлгээ хийсэн баримтууд /3хх 50-55/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 04/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож”  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлан тогтоосон.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна нийтийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хууль болон бусад холбогдох хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6. Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь 2018 оноос 2021 оны хооронд үйлдэгдсэн нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх агуулгаар ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн байна.

Шүүх ийнхүү ял оногдуулахдаа шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7 400 000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5 400 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод тохирсон гэж дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох ялуудыг тус бүр 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан “...торгох ялыг  2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосныг 3 жил болгон өөрчилж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч М.Жамъяндорж давж заалдах журмаар гаргасан “... шүүгдэгч *******гийн үйлдлээс байгууллагын хэрэгцээний шатахууныг өөрийн хувийн тээврийн хэрэгсэлдээ анхан шатны баримтгүйгээр зарцуулж, өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон, мөн мал худалдан борлуулсан мөнгөнөөс өөртөө завшсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анх *******д 2018-2021 онуудад өөртөө давуу байдал бий болгож хувьдаа бензин шатахуун авсан сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхийн 2022 оны 630 дугаар шийдвэрээр *******г сахилгын зөрчил гаргаагүй гэж дүгнэн эргээд ажилд нь томилж шийдвэрлэсэн. Мөн уг шийдвэрт шинжээчийн дүгнэлтээр анхан шатны баримтууд дээр зурагдсан гарын үсэг *******гийн гарын үсэгтэй тохирохгүй байгаа талаар дүгнэсэн. ... Өнөөдөр дээрх шийдэгдсэн хэргийг эрүүгийн хэрэгт дахин шалгаж, миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нотлох баримт нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн, хуурамчаар бүрдүүлсэн баримт гэж үзэхээр байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү . ...” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Тухайлбал, шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтны хувьд өөрт хуулиар олгогдсон эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ албан  тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  байгууллагын туслах аж ахуйгаас мал худалдан борлуулсан мөнгөнөөс хувийн хэрэгцээндээ зарцуулсан,  мөн албаны хэрэгцээний шатахууныг өөрийн хувийн тээврийн хэрэгсэлд анхан шатны баримтгүйгээр зориулалтын бусаар авч, өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байх ба шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулсан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй  болжээ.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 сарын 29-ний өдрийн 138/ШШ2022/00630 дугаартай шийдвэрээр /3хх 75-91 дүгээр тал/ шүүх *******г ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувиар ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон боловч ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэн түүнийг Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, мөн Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, дотоод аудитын танилцуулга болон улсын ахлах байцаагчийн актуудад тус бүр зурагдсан гарын үсгүүд нь *******гийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй байгаа тухай шинжээчийн 2022 оны 05 сарын 04-ний өдрийн 769 дугаар дүгнэлтийг уг шийдвэрт тусгасан зэргээс үзвэл шүүгдэгч *******г гэм буруутайд тооцсон санхүүгийн анхан шатны баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хууль бусаар бүрдүүлсэн, мөн шүүх хууль бус баримтыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдэхдээ улсад 12 225 268 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******гаас 2 228 190 төгрөг, *******аас 1 704 700 төгрөг, нийт 3 932 890 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Түүнээс гадна Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 138/ШШ2023/00459 дугаар шийдвэрээр *******гаас хохиролд 8 617 350 төгрөг гаргуулан Дорнод аймгийн Төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно.  /4хх 24-32/

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол саналгүй, яллагдагч нараас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тусгаснаар /4хх 156/  шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзэв.

9. Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч ******* болон шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Д.Жамъяндорж нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* болон шүүгдэгч *******гийн өмгөөлөгч М.Жамъяндорж нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД                                                                    С.ГАНЧИМЭГ

                                                                                  Г.УРТНАСАН