2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/08003

 

 

 

 

 

 

 

 

     2025            10             06                                             192/ШШ2025/08003

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,

 

Хариуцагч: *******,,, нарт холбогдох

 

Өмчлөх эрхийг сэргээж, төлбөл зохих мөнгөн дүнг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч ,

Хариуцагч ийн өмгөөлөгч,,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

            Нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан өмчлөх эрхийг сэргээж, төлбөл зохих мөнгөн дүнг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1.*******,*******,*******,*******, тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалж бусдаас зээл авсан байсан ба зээлийн төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн учир 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч оор зээлээ төлүүлж, уг орон сууцны өмчлөх эрхийг түүний шаардсанаар гэх хүн рүү шилжүүлсэн.

 

1.2.Хариуцагч ид дансаар 6,150,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг, цалингаас 5,000,000 төгрөг тус тус төлсөн. Гэтэл нэмж 50,000,000 төгрөг шаардаж, улмаар гэх хүн рүү шилжүүлсэн байна. Иймд уг орон сууцны өмчлөх эрхийг буцаан авч, Д.Нанзаддоржид төлбөл зохих төлбөрийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

 

2.1.Би *******,,*******,******* хотхон, тоот, орон сууцыг 30,000,000 төгрөгөөр оос худалдаж авсан. Уг орон сууцыг Л.Мөнхтуяа, түүний хүү нар чөлөөлж өгөхгүй, түрээслэе гэж гуйсан учир сарын 800,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Гэвч түрээсээ дутуу төлсөн учир орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж, шүүхээс орон сууцыг албадан чөлөөлөх шийдвэр гарсан. Уг шийдвэрт хариуцагч тал гомдол гаргаагүй. Нэгэнт ын өмчлөлд шилжсэн байхад өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлага гаргасан нь ойлгомжгүй, тодорхой бус, нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

 

3.1.Хамт ажилладаг байсан орон сууцаа зээлийн барьцаанд алдах гээд байна гэхэд нь би банк бусын өрийг нь төлж, тухайн орон сууцыг худалдаж авъя гээд 28,000,000 төгрөгөөр худалдаж авсан. орон сууцаа буцааж худалдаж авъя гэхэд нь зөвшөөрч, 30,000,000 төгрөг та хэд бэлнээр надад төлөх ёстой, 30,000,000 төгрөгийн хүү нь тухайн байрныхаа оронд барьцаанд тавьсан 1.5 хувийн хүү буюу 450,000 төгрөг байгаа, үүнийгээ ядаж төлөөд явж байгаад зээлээ хаана, зээлээ авах үед та хэд мөнгө төгрөгөө нэмэлтээр өгөөд, жилийн дотор хааж дуусгаад, асуудлаа цэгцэлье гэсэн тохиролцоонд хүрсэн боловч биелүүлээгүй гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Баянгол дүүргийн*******ны нутаг дэвсгэрт нэхэмжлэгч оршин суудаг тухай тус хорооны Засаг даргын тодорхойлолт, СӨХ-ын төлбөр төлдөг тухай “Чандмань хайрхан” СӨХ-ын тодорхойлолт, 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн огноо бүхий үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн огноо бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Хаан банк дахь дугаар данс, дугаар дансны хуулга, маргаан бүхий орон сууцны ашиглалтын төлбөр төлж байсан баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл,

Хариуцагч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, “Peace properties prime” ХХК болон нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ, оос гэх эзэмшигчтэй данс руу 15,000,000 төгрөг, 12,000,000 төгрөг, оос Х.Бат-Амгалан руу 15,000,000 төгрөг, руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Хаан банк дахь ийн эзэмшлийн 5015463047 дугаар дансны хуулга, маргаан бүхий орон сууцыг аас ид, гаас ад худалдсан гэрээнүүдийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 192/ШШ2025/01917 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын хоорондоо харилцсан зурваст үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан өмчлөх эрхийг сэргээлгэж, хариуцагч ид төлбөл зохих мөнгөн төлбөрийг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалж бусдаас зээл авсан ба зээлийн төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн учир 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч оор зээлээ төлүүлж, уг орон сууцны өмчлөх эрхийг гэх хүн рүү шилжүүлсэн. Улмаар хариуцагч ид зээлийн төлбөрт төлсөн төлбөр, банкнаас авсан зээлийн хүүг нь төлж орон сууцыг буцаан авахаар тохиролцож, дансаар 6,150,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг, цалингаас 5,000,000 төгрөг тус тус төлсөн. Гэтэл нэмж 50,000,000 төгрөг шаардаж, улмаар гэх хүн рүү орон сууцыг шилжүүлсэн байх тул шүүхэд хандсан гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ уг орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдаж авсан боловч Л.Мөнхтуяа, нар нь өдийг хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа учир шүүхэд хандаж, шүүхээс шийдвэр гарсан байгаа гэж тайлбарлаж байна.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ын гуйснаар бусдад төлөх зээлийн төлбөрийг нь төлж уг орон сууцыг худалдаж авсан. уг орон сууцыг буцаан худалдаж авъя гэхэд нь зөвшөөрч банкнаас авсан зээл, зээлийн хүүг төлж дуусгаад уг орон сууцыг авах нөхцөлөөр Л.Мөнхтуяа, нартай тохиролцсон. Гэвч , Л.Мөнхтуяа нар нь огт төлбөр төлөөгүй учир орон сууцыг гэх хүнд худалдсан гэж тайлбарлажээ.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1.Нэхэмжлэгч нь *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах орон сууцыг “Магна профит энд инвестмэнт ББСБ” ХХК-нд барьцаалсан. (Хавтаст хэрэг 148 дахь тал)

 

5.2.Хариуцагч нь Л.Мөнхтуяагийн нэрийн өмнөөс бусдад төлөх төлбөрийг төлсөн үйл баримтын талаар зохигч талуудын хооронд маргаангүй буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр оос 27,000,000 төгрөгийг гийн эзэмшлийн дугаар данс руу “Голден парк байр” гэх утгаар шилжүүлсэн. (хавтаст хэргийн 143-144 дэх тал)

5.3. болон нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр маргаан бүхий орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. (хавтаст хэргийн 155 дахь тал)

 

5.4.Хариуцагч 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хаан банк дахь ын эзэмшлийн 5024499607 дугаар данс руу 5,000,000 төгрөгийг “Нанзаддорж-с” гэх утгаар, 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банк дахь дугаар данс руу 15,000,000 төгрөгийг “Нанзаддорж-с” гэх утгаар тус тус шилжүүлсэн. (хавтаст хэргийн 145-146 дахь тал)

 

5.5.Хариуцагч нь өөрийн 98119343 дугаар утаснаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тай түүний 89106586, 88935686 дугаар утсаар 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд маргаан бүхий орон сууцны төлбөрийг хэрхэн төлөх талаар холбогдож байсан. (Хавтаст хэрэг 193-195 дахь тал)

 

6.Нэхэмжлэгч нь бусдад төлөх зээлийн төлбөрөө хариуцагч оор 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлүүлж, түүний хариуд *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах орон сууцыг буцааж худалдан авах нөхцөлөөр ийн өмчлөлд шилжүүлсэн боловч ид төлөх төлбөрийг төлөөгүй.

 

Улмаар нь тухайн орон сууцыг хариуцагч од худалдсаны улмаас дээр дурдсан орон сууцны өмчлөх эрхийн талаар зохигч талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

7.Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа буюу хэлцлийн гол нөхцөлийг анхаарч үзвэл нэг талаас өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, орон сууцыг буцаан худалдан авах, нөгөө талаас бусдад төлөх зээлийн төлбөрийг нь түүний нэрийн өмнөөс төлж, орон сууцыг буцаан худалдах үүрэг бүхий хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7.1.Тодруулбал,

- нэхэмжлэгч нь *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах орон сууцыг “Магна профит энд инвестмэнт ББСБ” ХХК-нд барьцаалж, улмаар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэх хүнд 28,000,000 төгрөгөөр худалдсан, (хавтаст хэргийн 148 дахь тал)

- хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр д 27,000,000 төгрөг төлж, мөн өдөр болон нарын хооронд маргаан бүхий орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, (хавтаст хэргийн 143-144, 155 дахь тал)

- хариуцагч нь “...тухайн үед ипотекийн зээлд хамрагдах гэж байсан учир орон сууцыг өөрийн найз Мөнхбатын нэр дээр шилжүүлсэн...” гэх тайлбар гаргасан,

- 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн эзэмшлээс орон сууцыг шилжүүлж аваагүй,

- хариуцагч нь 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч руу “...хүрээд ир, яахаар болов, ирэх 7 хоногт зээлээ гаргаад жин тан болгочихсон байна шүү, юу болж байна, би маргаашнаас 50 саяд зарна гэж зар тавиад гэрчилгээг чинь шилжүүлээд зарлаа, байр суллаарай...” гэх зурвасууд илгээж байсан зэргийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ” гэж заасан буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

8.Гэхдээ нэхэмжлэгч болон хариуцагч нарын хувьд тухайн орон сууцыг ямар хугацааны дараа буцаан худалдан авах талаар анх тодорхой хугацаа тогтоогүй хэдий ч 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр аас “Захирлаа бид хэд сайн ярилцаж байгаад 5 дахь өдөр эцсийн хариугаа хэлбэл яахаар байна, яг тогтсон шийдэлд хүрч чадахгүй харин” гэх зурвас илгээсэн, хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “би маргаашнаас 50 саяд зарна гэж зар тавиад гэрчилгээг чинь шилжүүлээд зарлаа, байр суллаарай” гэх зурвас илгээснээс үзэхэд нэхэмжлэгч нь дээрх орон сууц буцаан худалдан авах хугацааг хэтрүүлсэн буюу хариуцагч ийн шаардсан хугацаанд орон сууцыг буцаан худалдан аваагүй гэж үзнэ.

 

Энэ тохиолдолд хариуцагч нь орон сууцыг од худалдаж, тухайн үеийн зах зээлийн ханшийн дагуу зөрүү төлбөрийг нэхэмжлэгчид буюу Х.Бат-Амгаланд 15,000,000 төгрөг, д 5,000,000 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт “268.1.Эд хөрөнгийг буцаан худалдан авах эрх хэрэгжүүлэх хугацааг талууд тохиролцон тогтоох боловч энэ хугацаа нь таван жилээс хэтрэхгүй” гэж заасанд нийцнэ.

 

9.Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг гэрээний үндсэн дээр худалдан авч өмчлөгч нь болсон байх бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 192/ШШ2025/01917 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

 

10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч , нарт холбогдох өмчлөх эрхийг сэргээж, төлбөл зохих мөнгөн дүнг тогтоолгох тухай нэхэмжлэгч Л.Мөнхтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч , нарт холбогдох өмчлөх эрхийг сэргээж, төлбөл зохих мөнгөн дүнг тогтоолгох тухай нэхэмжлэгч Л.Мөнхтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Мөнхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД