| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0450/Э |
| Дугаар | 1049 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ундраххэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1049
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч Э.У, шүүгдэгч С.От нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундраххэрлэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт С.О холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806023200534 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.О нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эхнэр Ж.А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Ж.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 4, 8-10/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.У өгсөн мэдүүлэг /хх-н 6/, шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3511 дугаартай дүгнэлт /хх-н 14/, С.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 29, 81/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 20/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундраххэрлэнгээс С.О нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эхнэр Ж.Агэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч С.О 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эхнэр Ж.А зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.А өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр миний нөхөр Отгонбаяр гэртээ ирж хоноогүй ба би 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би НТОУХТ-ийн хойно байрлах байрны орчимд явж байхад манай нөхөр машинтайгаа явж байгаад таарсан юм. Манай нөхөр өөр эмэгтэйтэй явалдаад байдгийг гадралдаг учир тэр өдрөөс л гадуур хоносон талаар хэрүүл маргаан эхлээд өнжсөн. 2018 оны 03 дугаар сарын 10-ны өглөө би найзынхаа гэрт очиж байгаад нөхөртэйгөө ерөөсөө ярилцья гээд буцаад гэртээ иртэл нөхөр О гэртээ хэвтэж байхаар нь би түүнийг босоод ир хоёулаа ярилцья одоо л ярилцахгүй бол амьдрал нурах гээд байна гэтэл О “чамтай юу ярьдаг юм” гээд дургүйлхээд хэвтээд байхаар нь би түүнийг босоод ир гээд татаж чангаахад намайг боож унагаасан ба намайг боохдоо гараараа цээжийг маань самардчихсан байсан. Тэгтэл О гараад зугатаачихсан. Би эмэгтэйчүүдийн баярын өдрөөр нөхөртөө зодуулсандаа гомдож цагдаагийн байгууллагад хандсан" гэх мэдүүлэг /хх-н 6, 8-10/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад С. яллагдагчаар өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би эхнэрээсээ өөр эмэгтэйтээ гадуур хамт явж байгаад эхнэртээ баригдчихсан юм. Тэр өдрөөс хойш бид хоёр хэрүүл маргаантай байсан ба 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд би гэртээ амарч байхад эхнэр гаднаас орж ирээд чи өөр хүүхэнтэй явсан чи гээд их уурлаад байхаар нь би юм хэлэхээс санаа зовоод чимээгүй суугаад байтал намайг татаж чангаагаад хэрүүл хийгээд байхаар нь би юу ч дугаралгүй суугаад байтал намайг бүр зулгаагаад байхаар нь би уур хүрээд түүнийг багалзуурдаад түлхэж гарыг нь тавиулаад өөрөө гарч зугатах гэтэл гаднаас эхнэрийн найз Ууганзул орж ирээд бид хоёрыг больцгоо гээд салгаж байтал А миний гарын шуунаас самардчихаар нь би уур хүрээд нүүрэн тус газарт нь нэг удаа алгадаад зугатаачихсан юм. Ийм л асуудал болсон.” гэх мэдүүлэг /хх-н 29/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.У гэрчээр өгсөн: “......Найз А хамт 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нөхөр нь залгаад дүүрэг дээр хүрээд ир гээд бид хоёр очсон. Тэгээд уулзсан чинь нөхөр нь харих гээд түрүүлээд явсан. Бид араас нь ирээд манай найз гэртээ ороод ярилцаадахья гээд орсон. Би гадаа нь хүлээж байтал гэрээс нь орилж хашгираад байхаар нь ортол манай найз А нөхөр О нь дээр нь гараад сууцан хоолойг нь боочихсон байж байсан. Тэгээд би салгаад хоёр тийш болгох гэтэл нөхөр нь манай найзыг нэг удаа алгадаж түлхэж унагаагаад босоод ирэхэд нь дахиад боосон. Тэгээд би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-н 6/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 3511 дугаар:
1. Ж.А биед зүүн эгэмний доор зулгаралт, зүүн шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 14/,
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч C.О нь эхнэр Ж.А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Шүүхээс шүүгдэгч С.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.