| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2010008800487 |
| Дугаар | 2025/ДШМ/25 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/25
2025/ДШМ/25
Ч.Гөд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Х.Энхтуул / цахим /
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.А /цахим /
Шүүгдэгч: Ч.Г
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ч.Гөд холбогдох 2010008800487 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 190 оны 0 дугаар сарын 0ний өдөр О аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт О аймгийн Б сум, 0 дугаар баг, Б, Б 0 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух бүртгэлтэй ба одоо У хот Б дүүргийн 0 дугаар хороо, Э хороолол, 0-0-0 тоотод оршин суух хаягтай, /У хот С дүүрэг 0-р хороо Зийн 0-р гудамж 0 тоот/ улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сар хорих ялаар шийтгэгдэж Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 67 дугаартай захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 сар 29 хоногийг тэнсэн сулласан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, А овогт Чын Г/РД:0000000/
Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 5 дугаар сарын 02-ны шөнө Х дүүргийн 0 дүгээр хороо Т 0-0 тоот орон сууцны цонхыг хөшин эвдэж, хууль бусаар дотогш нэвтрэн, 2 ширхэг зөөврийн компьютер, 1 хос чихэвч, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайлж, хохирогч Ц.Б 12,253,324/арван хоёр сая хоёр зуун тавин гурван мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Б аймгийн , Р сумын "Х" гэх амралтын газар амарч байсан Бүгд Найрамдах Солонго Улсын иргэдийн Монгол гэрт хууль бусаар нэвтэрч хохирогч Ү Хён Жи-н, айфоне бугуйн цаг, канон брендын камер, айфоне 13 мини загварын гар утсыг хулгайлж 5,300,000 (таван сая гурван зуун мянган) төгрөгийн хохирол, хохирогч Сол Жа Ын-ий галакси баб про загварын чихэвч, утасны гар, гар утасны нөөц батарей /повер банк/ 2 ширхэг, гар цүнхтэй бэлэн мөнгө 200 доллар, 80,000 төгрөг, гар цүнхийг хулгайлж 1,104,504 (нэг сая нэг зуун дөрвөн мянга таван зуун дөрвөн) төгрөгийн хохирол, хохирогч И Хён Ү-ийн Айфоне 5 бугуйн цаг, Канон ЕОС МЗ загварын камер, Айрпод Про загварын чихэвч, найк брэндийн 2ш жижиг цүнх, автомат сормуус дэрвийлгэгчийг хулгайлж 1,470,000 (нэг сая дөрвөн зуун далан мянга) төгрөгийн хохирол, хохирогч И Ён Сан-ын Самсунг галакси нөүт 9 загварын гар утсыг хулгайлж 270,000 (хоёр зуун далан мянган) төгрөгийн хохирол, хохирогч Чуви Еэ Жинийн самсунг калакси 23 флип загварын гар утас, шанель брендийн бугуйн цаг, гар цүнхтэй бэлэн мөнгө 500 доллар, 200,000 воныг хулгайлж 3,807,760/гурван сая найман зуун долоон мянга долоон зуун жар/ төгрөгийн хохирол, хохирогч И Өэй Саны самсунг галакси нөүт 10 загварын гар утсыг хулгайлж 200,000 (хоёр зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 23,547,158 (хорин гурван сая таван зуун дөчин долоон мянга нэг зуун тавин найман) төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө А аймгийн Т сумын С багийн “М” гэх амралтын газарт амарч байсан хохирогч Рускебасч Фабиене, С.Б, Б.А нарын монгол гэр рүү хууль бусаар нэвтрэн, хохирогч Рускебасч Фабиенеын эзэмшлийн хар өнгийн канон ЕОС750д зургийн аппарат, хүрэн өнгийн Лумикс зургийн аппарат, эрэгтэй хүний Фестина бугуйн цаг, 360 евро, 1,230,000 төгрөгийг хулгайлж 8,711,570/найман сая долоон зуун арван нэгэн мянга таван зуун дал/ төгрөгийн хохирол, хохирогч С.Бы эзэмшлийн Рэдми нөте про, самсунг Жи-7 загварын гар утсыг хулгайлж 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөгийн хохирол, хохирогч Б.Алтандуулгын эзэмшлийн Рэдми нөте-9 загварын гар утас, Ми смарт банд-6 загварын хар өнгийн смарт бугуйн цагийг хулгайлж 480,000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Ч.Гөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч А овогт Чын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Гийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гөд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 253/хоёр зуун тавин гурав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гөд урьд авсан Монгол Улсын хилээр гарахын хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураасан бугуйн цаг, зургийн аппаратыг хохирогч Франц улсын иргэн Рускебасч Фабиенин-д олгож, шүүгдэгч Ч.Гийн хохиролд нөхөн төлөхөөр шүүхийн тусгай дансанд байршуулсан 18.750.000/арван найман сая долоон зуун тавь/ төгрөгийг нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шийтгэх тогтоолд заасан дүнгээр гаргуулахыг, Хохирогч Франц улсын иргэн Рускебасч Фабиенед- 6,695,520 /зургаан сая зургаан зуун ерэн таван мянга таван зуун хорин/ төгрөгийг, Хохирогч С.Батсайханд 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөг, 3. Хохирогч Б.Ад 480.000 /дөрвөн зуун наян мянган төгрөг/ төгрөгийг, хохирогч Солонгос улсын иргэн Ү Хён Жи-нд 5,300,000 (таван сая гурван зуун мянган) төгрөгийн хохирол учирсанаас 1500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаа буцаан авсан тул 3,800,000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийг, хохирогч Сол Жа Ын-нд 1,119,000 /нэг сая нэг зуун арван есөн мянга/ төгрөгийг, хохирогч И Хён Ү-нд 1,505.000 (нэг сая таван зуун таван мянга) төгрөгийг, хохирогч И Ён Сан-нд 270,000 (хоёр зуун далан мянган) төгрөгийг, хохирогч Чуви Еэ Жинд 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга / төгрөгийг, хохирогч И Өэй Санд 200,000 (хоёр зуун мянган) төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Бд 1.980.000 төгрөгийг / А аймаг дахь Шүүхийн тамгын газар, А аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Гөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ ... Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.6 дахь заалтад заасан хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” 1.7 “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл”, 1.8 “Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай”...гэжээ. Гэтэл шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 5 дахь заалтад “шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх” асуудлыг тусгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар..., гэж хуулийн заалтыг буруу баримталсан, 4 дэх заалтад шүүгдэгчийн цагдан “хоригдсон хоног”-ийг, 6 дахь заалтад “эд мөрийн баримт, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл”-ийг тусгаж шийдвэрлэсэн атлаа 7 дахь заалтад “...шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэж тусгажээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалт зөрчигдөж байна гэж дүгнэж байна. Иймд А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ нь: хэсэгт өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй ... гэж тусгажээ. Энэ нь тогтоох хэсгийн 4. 6 заалттай зөрчилдөж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалт зөрчигдөж байна гэж дүгнэж байна. Иймд А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-р заалтад өөрчлөлт оруулах прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.
Мөн шүүгдэгч Ч.Гөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хулгайлах гэмт хэрэгт урьд хорих ял шийтгүүлж байсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирсон байна.
Харин шүүгдэгч Ч.Гөд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлах атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт заасныг баримталсан, шүүгдэгч Ч.Гийн цагдан хоригдсон 253 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан бугуйн цаг, зургийн аппаратыг хохирогч Франц улсын иргэн Рускебасч Фабиенинд олгохоор, шүүгдэгч Ч.Гийн хохиролд нөхөн төлөхөөр шүүхийн тусгай дансанд байршуулсан 18.750.000 / арван найман сая долоон зуун тавь/ төгрөгийг нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шийтгэх тогтоолд заасан дүнгээр гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн атал шийтгэх тогтоолын 7 дахь заалтад энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй гэж дурьджээ.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор шүүхийн шийдвэр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн заалт зөрчигдөж байна гэж дүгнэн, дээрх үндэслэлээр эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэх хүртэл шүүгдэгч Ч.Гийн цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт заасныг” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар” гэж өөрчилж, 7 дахь заалтын “энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй” гэснийг хасаж, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийн цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Ч.БАЯРЦЭНГЭЛ