| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/10271/И |
| Дугаар | 192/ШШ2026/00233 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2026/00233
| 2*******6 01 05 | 192/ШШ2*******6/0*******33 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *******-р хороо, Усны гудамж-*******, өөрийн байранд байрлах, ******* ******* ХК /РД:*******/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, *******ийн *******-******* тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 30,3*******,79******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ХК нь Л.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,3*******,79******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
... ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 30,3*******,79******* төгрөгийг хариуцагч Л. нь 2*******6 оны 01-р сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Л.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,3*******,79******* төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л. нь уг төлбөрийг 2*******6 оны 01-р сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 30,3*******,79******* төгрөгийг хариуцагч Л. нь 2*******6 оны 01-р сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,*******6******* төгрөгийн тал хувь 15*******,732 төгрөгийг улсын төсвийн данснаас, 15*******,732 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН