2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/09260

 

 

 

 

 

2025 11 11

192/ШШ2025/09260

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Г

Хариуцагч: Г

Зээлийн гэрээний үүрэгт 31 000 000 төгрөг, алданги 9 375 000 төгрөг, нийт 40 375 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч**********

нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.

хариуцагч ********

нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.

Нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч********** хариуцагч ********д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 49 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 31 000 000 төгрөг, алданги 9 375 000 төгрөг, нийт 40 375 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:********** миний бие хариуцагч ********д 2025 оны 04 дүгээр сарын 24 ний өдөр өөрийн Хаан банкны ********** дугаартай данснаас Хариуцагчийн хаан банкны ********** тоот данс руу 36.000.000 төгрөг зээлсэн юм. ******** нь хадам дүү *******ийн нөхөртэй гэр бүл байсан бөгөөд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж зээлсэн мөнгө өө төлөхгүй өнөөдрийг хүртэл шалтгангүйгээр төлөхгүй байна. ******** нь анх мөнгө авах үедээ нэг сарын хугацаатай гэж хэлээд зээлсэн боловч авсан мөнгөө төлөхгүй байсаар 2025 оны 07 дугаар сарын 24-ний Нийслэлийн тойргийн Нотариатч ******** дээр бүртгэлийн **** дугаартай төлбөр барагдуулах гэрээг ******* надаас авсан мөнгөө ******* нь төлөхөө илэрхийлсэн үл маргах журмаар мөнгөө төлөх үүргээ илэрхийлэн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл гэрээ байгуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл мөнгөө төлөөгүй байна. *******тай байгуулсан 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээгээр 7 хоногийн хугацаанд төлөхгүй тохиолдолд гэрээний 3.5 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэл хангуулахад 0.5 хувийн алданги төлөх илэрхийлж 36 сая төгрөг үл маргах журмаар төлөхөө илэрхийлсэн. Харин алданги дээр 2025 оны 07 дугаар сарын 31 ний өдрөөс хойш 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 75 хоног байна. Нэг өдрийн апданги болох 36.000.000* 0.5 %= 180.000 төгрөг байна. 180.000*75 хоног=13.500.000 төгрөг, нийт үндсэн зээлсэн мөнгө дээр алдангийг нэмж хариуцагчаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. *******ыг шүүхэд өгсөн хугацаанаас хойш 2025 оны 10 сарын 24-ний өдөр ******* *********** тоот дансаар дамжуулан ******* миний ********** тоот дансанд 5 000 000 төгрөгийг төлсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу 36 000 000 төгрөгийн үндсэн зээлээс 5 000 000 төгрөгийг төлснийг хүлээн зөвшөөрч, 31 000 000 төгрөгийн шаардлага тодорхойлж алданги болох 9 375 000 төгрөг, нийт 40 375 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Иймд хариуцагч Д.*******ас 40 375 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******** миний бие нэхэмжлэгч**********ээс 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 36 000 000 төгрөг зээлсэн. Миний бие уг мөнгөний барьцаа болгож 2011 оны 2024 оны 12 дугаар сард орж ирсэн********** маркийн машиныг барьцаа болгон үлдээсэн. Уг машины эзэмшигч нь ******* надад 18 000 000 төгрөгийн өглөгтэй болно. Машины эзэмшигч болох **********тэй********** өөрийн биеэр 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уулзан 5 000 000 төгрөг авсан ба үлдэх 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаанд авахаар тохиролцож гэрээ байгуулсан болно. 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн тойргийн нотариатч ******** бүртгэлийн **** дугаартай гэрээ байгуулахдаа үлдсэн төлбөрийн хэмжээ 25 000 000 төгрөгөөр байгуулсан. Иймээс *******ийн гаргасан нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байгаа болно. Тухайн үедээ утсаар ярьж чат бичиж байсан баримтыг өгсөн. Миний бие ******* нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр **********д 12 000 000 зээлдүүлсэн ба одоог хүртэл авч чадалгүй Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. ******* миний бие**********ээс зээлсэн мөнгөө бага багаар сар болгоны 25-нд 500 000 төгрөгийг цувуулж өгөх саналтай байгаа бөгөөд үлдэгдэл 21 000 000 төгрөгийг ийм журмаар өгөх бодолтой байна. Мөн Алтанзулд зээлсэн мөнгөө авчихвал хурдан барагдуулах болно гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 2025.07.24-ний өдрийн **** дугаар төлбөр барагдуулах гэрээ, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-9, 50,51/

4. Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2025.07.24-ний өдрийн **** дугаар төлбөр барагдуулах гэрээ, мессеж чатны зураг зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Д.******* миний бие хариуцагч ********д 2025 оны 04 дүгээр сарын 24 ний өдөр өөрийн Хаан банкны ********** дугаартай данснаас хариуцагчийн хаан банкны ********** тоот данс руу 36 000 000 төгрөг зээлсэн юм. 2025 оны 07 дугаар сарын 24-ний Нийслэлийн тойргийн Нотариатч ******** дээр бүртгэлийн **** дугаартай төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Гэтэл гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 000 000 төгрөгийг төлсөн тул 36 000 000 төгрөгийн үндсэн зээлээс 5 000 000 төгрөгийг төлснийг хүлээн зөвшөөрч, 31 000 000 төгрөгийн шаардлага тодорхойлж алданги болох 9 375 000 төгрөг, нийт 40 375 000 төгрөг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан.

3. Хариуцагч тал ******** миний бие нэхэмжлэгч**********ээс 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 36 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Тухайн үед**********т 40 000 000 төгрөгийг өгөхөөр тохироод 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн тойргийн нотариатч ******** бүртгэлийн **** дугаартай гэрээ байгуулахдаа миний бие уг мөнгөний барьцаа болгож 2011 оны 2024 оны 12 дугаар сард орж ирсэн********** маркийн машиныг барьцаа болгон үлдээж, тухайн машины эзнээс 15 000 000 төгрөгийг авахаар тохирч, үлдсэн 25 000 000 төгрөгийг би төлөхөөр гэрээ байгуулсан. Сая нэхэмжлэл гаргасны дараа машины эзэн 5 000 000 төгрөгийг**********т төлж, үлдэгдэл төлбөрийг 2 хувааж авахаар тохирсон тул 25 000 000 төгрөгийг, алдангийн хамт төлөхөд татгалзахгүй. гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч********** нь 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Б.*******ын Хаан банкны ********** тоот данс руу 36 000 000 төгрөгийг *******-с zeelev ******** гэх утгатайгаар өөрийн Хаан банкны ********** тоот данснаас шилжүүлж өгсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5/

4.2 Улмаар хариуцагч ******** нь зээлээ төлөөгүй учир талууд 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр **** дугаар Төлбөр барагдуулах гэрээг байгуулж, зээлийн хэмжээ 36 000 000 төгрөг, үлдсэн төлбөрийн хэмжээ 25 000 000 төгрөг гэж тохирсон гэрээг бичгээр байгуулсан талаар маргаагүй. /хх-ийн 6/

4.3 Харин дээрх зээлийн гэрээнд тусгасан үнийн талаар хариуцагчийн гаргасан тайлбарыг нэхэмжлэгч маргаагүй хэдий ч уг төлбөрийг бүхэлд нь хариуцагчаас шаардана гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. гэж зааснаар хариуцагч ******** нь нэхэмжлэгчид 31 000 000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

5.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөрөөс 5 000 000 төгрөгийг хариуцагч тал төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээлийн төлбөрт 31 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба гэрээнд заасан алдангийг 25 000 000 төгрөгийн үнийн дүнгээс тооцож, 9 375 000 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцнэ.

6. Дээрхээс дүгнэхэд хариуцагч ********ас үндсэн зээл 31 000 000 төгрөг, алданги 9 375 000 /25 000 000х0,5%=125 000*75/ төгрөг, нийт 40 580 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч**********т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********ас гэрээний үүрэгт 40 580 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч**********т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч**********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********ас улсын тэмдэгтийн хураамжид 360 850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч**********т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ