| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/1019/Э |
| Дугаар | 1067 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ундраххэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 1067
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, /томилолтоор/ улсын яллагч Э.У, өсвөр насны шүүгдэгч У.М, түүний хууль ёсны төлөөлөгч М.У, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт М овогт У.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806005360746 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Өсвөр насны яллагдагч У.М нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бусадтай бүлэглэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Эмнэлгийн За-18 тоотод оршин суух иргэн Э.О гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч нийт 516.550 төгрөгийн эд зүйл хулгайлсан,
2018 оны 1 сарын 10-ны өдөр ганцаараа сан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч У.М мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 6-7/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-10, 57-58/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.М хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 14-15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Б хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 61-62/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч О.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 65-66/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.М гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 16/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.У өгсөн мэдүүлэг /хх-н 19/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 41-46, 73-74/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 81-82/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24-25, 84/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/, өсвөр насны яллагдагч У.М насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-н 85/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас У.М нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бусадтай бүлэглэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Эмнэлгийн За-18 тоотод оршин суух иргэн Э.О гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч нийт 516.550 төгрөгийн эд зүйл хулгайлсан, 2018 оны 1 сарын 10-ны өдөр ганцаараа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-214 тоотод оршин суух иргэн Б.М гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч нийт 436.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч У.М 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бусадтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Эмнэлгийн За-18 тоотод оршин суух иргэн Э.О гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч нийт 516.550 төгрөгийн эд зүйл хулгайлсан, мөн 2018 оны 1 сарын 10-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-214 тоотод оршин суух иргэн Б.М гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч нийт 436.000 төгрөгийн эд зүйл тус тус хулгайлсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.М өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн үед ажил руугаа явж байтал 14 цагийн үед манай дүү Б.М залгаад "...танай гэрт хулгайч орсон байна. Та цагдаад дуудлага өгчих" гэсэн. Тэгээд би 102-т залгаж дуудлага өгсөн. Гэртээ очтол манай байшингийн хаалганы цоожийг эвдэн гэрт хулгайч орсон байсан. Юмаа бүртгэж үзэхэд манай гэрээс хар өнгийн "Acer" маркийн суурин компьютер, 2 ширхэг дугуйтай аялалын цүнх алга болсон байсан. Би У.М гэдэг хүүхдийг таньдаг. Манай хүүтэй нэг ангид сурдаг байсан. Манайхаар хааяа нэг орж гардаг манай хүүтэй найз байсан.” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Б өгсөн: “...би гэрэл зургийн хэрэгслээ хүргэн дүү болох О тавьсан байсан чинь эзэнгүй байх хооронд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хулгай орсон байсан. Манай дүүгийн нөхөр болох о нь одоо "Оюу-Толгой"-д том тэрэг барьж байгаа юм. Дүү авч ир гэж хэлсэн гэдэг нь худлаа, тэр хүүхдүүд хулгай хийж байгаад хажуу айлын хүмүүст баригдчихаад тэгэж худлаа хэлсэн байсан. Хажуу айлын хүмүүс надад хэлээд би цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-н 61-62/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.У өгсөн: “...компьютер алдсан айлын хүүхэд манай хүүтэй нэг ангид сурдаг бөгөөд ихэнхдээ нийлдэг байсан. 2017 оны 11 дүгээр сард манай хүү гэрээсээ гарч алга болоод 2 сарын дараа олдсон. Тэр хооронд хэрэгт холбогдсон байсан. Батжаргал гэдэг хүүхэдтэй нийлж айлын зуух хулгайлсан байсан. Манай хүүхэд PC тоглоом тоглоод байдаг байсан одоо больсон.” гэх мэдүүлэг /хх-н 19/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Б өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 58-91, 68-91 НАА гэсэн дугаартай машинд 2 хүүхэд зуух ачаад зах руу явах гэж байна, Очоо ах зах дээр байгаа гэсэн. Ингээд би тэр 2 хүүхдийн зургийг нь утсаараа аваад үлдсэн. Портер машины жолооч "...энэ 2 хүүхэд 20.000 төгрөгөөр зах руу юм хүргээд өг" гэсэн юм гэж хэлсэн. Тэр хоёр хүүхэд надад "...9337-9797 гэдэг дугаар дээр Очоо ах байгаа" гэж хэлэхээр нь залгахад болохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 63-64/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар У.М өгсөн: “...2017 оны 12 сарын 19-ний өдөр зүс таних Батжаргалын төрсөн эгч Амараа эгчийнд би нэг хэсэг 2 cap гаран амьдарч байсан юм. Тухайн өдөр Батжаргал намайг "ойрхон сүнстэй байшин байгаа орж үзэх үү" гээд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Эмнэлгийн За-18 тоотын хашааны хаалгаар ороход тухайн айлын цонх хагархай байсан. Тэгээд хагархай хэсгээр нь Батжаргал бид хоёр ороход тухайн айл тавилгатай байсан. Тэгээд тэр айлын ДДШ-ийн төхөөрөмжийг тухайн айлд байсан цүнхэнд хийгээд, хөгжим, DVD тоглуулагч нарыг хийгээд үүдэнд байсан 2 зуухыг хашааны буланд юмаар бүтээж орхиод цүнхтэй эд зүйлээ аваад гарсан. Маргааш нь нөгөө айлдаа зам дагуу такси барьж очоод 2 зуухыг аваад Нарантуул зах дээр 100.000 төгрөгөөр зарсан. Цүнхэнд байсан хулгайлсан эд зүйлийг нь захын хойно байдаг хог зардаг хэсэгт 70-80 төгрөгөөр зарсан шиг санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-н 81-82/,
хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 41-46, 73-74/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч У.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай байна гэж үзэв.
Учир нь өсвөр насны шүүгдэгч У.М нь 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрээгүй Э.Б 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бусадтай бүлэглэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Эмнэлгийн За-18 тоотод оршин суух иргэн Э.О гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч нийт 516.550 төгрөгийн эд зүйл хулгайлсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч У.М бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Өсвөр насны шүүгдэгч У.М нь хохирогч Б.М 396.000 төгрөгийн, хохирогч Ч.Б 258.272 төгрөгийн, мөн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-нд 54.000 төгрөгийг тус тус төлөөгүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Ч.Б учруулсан хохирол болох 516.550 төгрөгийг хувь тэнцүүлэн өсвөр насны шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх нь хуульд харшлахгүй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч У.М нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч У.М ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.