| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00482/И |
| Дугаар | 157/ШШ2025/00501 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 157/ШШ2025/00501
2025 12 15 157/ШШ2025/00501
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, С гудамж 13А хаягт байрлах “А” оффис 10 давхар 01 тоот "Л ББСБ" ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг 49 дүгээр байрны 13 тоотод оршин суух, Б овогт Ч-ын Н-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 27,074,406.50 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үссгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Л ББСБ" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Идэрмөрөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ч овогтой Н нь"Л ББСБ" ХК-тай 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдор 910446 тоот “FLEXI зээлийн шугам буюу зээлжих эрх нээх” гэрээг байгуулж зээлийн эрхийг нээлгэсэн бөгөөд улмаар уг гэрээний хавсралт болох “Ашиглаж буй зээлийн нөхцөл”-д заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа, зээлийн хэмжээ зэрэг зээлийн нөхцөлийн дагуу 2023 оны 06 сарын 20-ноос 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 11 удаагийн гүйлгээгээр нийт 16,682,381 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр авсан байна. Үүнд:
1. 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,642,381 төгрөг;
2. 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг;
3. 2023 оны 06 дугаар сарын 21-пий өдөр 350,000 төгрөг;
4. 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 600,000 төгрөг;
5. 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг;
6. 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1,600,000 тогрөг;
7. 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 7,800,000 төгрөг;
8. 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 570,000 төгрөг;
9. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 140,000 төгрөг;
10. 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 620,000 төгрөг;
11. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 360,000 төгрөгийг тус тус авсан байна. Зээлдэгч нь 2025 оны 09 сарын 11-ний өдрийн байдлаар 910446 тоот “FLEXI” зээлийн үндсэн зээлд 1,690,868 төгрөг, зээлийн хүүд 3,709,132 төгрөг, нийт 5,400,000 төгрөгийг төлсөн байна.
Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчтэй удаа дараа утсаар холбогдож зээл төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байж гэрээний үүргээ зөрчиж байна.
Иймд хариуцагч Ч.Нтой байгуулсан 910446 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 14,991,513 төгрөг, 2025 оны 09 сарын 11-ний өдрийг хүртэл зээл ашигласан хоног тутамд хуримтлагдсан хүүнд 12,024,893.50 төгрөг, мөн нотариатын зардалд 58,000 төгрөг, нийт 27,074,406.50 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ч.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ч.Н миний бие "Л"ББСБ-ын 27,074,406.50 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 1,000,000 төгрөг төлөх болно.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч"Л ББСБ" ХК-ийн нь хариуцагч Ч.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,074,406.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..Лэндмн” ББСБ-ын 27,074,406.50 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 1,000,000 төгрөг төлөх болно.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Ч.Нийн нэхэмжлэлийн шаардлага болох 27,074,406.50 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "Л"ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,032 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 293,032 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Ч.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 146,516 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 146,516 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Л"ХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Л"ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,074,406.50 (хорин долоон сая далан дөрвөн мянга дөрвөн зуун зургаан төгрөг тавин мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Л"ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,032 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ч.Ноос нараас улсын тэмдэгтийн хураамж 146,516 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 146,516 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Л"ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ