2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/08004

 

 

 

 

 

 

 

 

 

          2025           10            06                                      192/ШШ2025/08004

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б*******,*******,*******,*******,*******,*******-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,, “Гурван чандмань констракшн” ХХК (РД:6293808),

 

Хариуцагч: ,,лол,, 1 тоот хаягт байрлах “Гурван баян чандмань констракшн” ХХК (РД:5459842) нарт тус тус холбогдох,

 

Орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж, орон сууц болон автозогсоолыг хүлээлгэн өгөхийг даалгаж, 57,504,296.42 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Үлдэгдэл төлбөр 50,263,733 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ичинхоролоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

Хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч компаниудад холбогдуулан орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж, орон сууц болон автозогсоолыг хүлээлгэн өгөхийг даалгаж, 57,504,296.42 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлсон. Үүнд:

1.1.“Гурван баян чандмань констракшн” ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 32 тоот орон сууц захиалгын гэрээ, автомашины зогсоолын захиалгын гэрээг тус тус байгуулж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Ботаник центр” цогцолборын 9 дүгээр блок,,,,,,,,, талбай бүхий автозогсоолыг 17,000,өөр худалдан авахаар тус тус тохирч, 2 өрөө орон сууц болон автозогсоолын үнийг бүрэн төлж, 1 өрөө орон сууцны төлбөрөөс 5,919,797 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Уг үлдэгдэл төлбөрийг бид дотоод заслын зардалд суутгахаар тохиролцсон. Гэвч хариуцагч компанийн хувьд барилгын материалын үнэ нэмэгдсэн гэж 1 м.кв-ын үнийг ,өөр нэмж орон сууц, автозогсоолыг хүлээлгэж өгөхгүй байна.

1.2.Хариуцагч компанийн хувьд орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөх хугацааг хэтрүүлсэн учир хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож, 32 тоот гэрээний хувьд 8,351,565 төгрөг, 43 тоот гэрээний хувьд 5,091,750 төгрөг, 102 тоот гэрээний хувьд 1,550,600 төгрөг, орон сууц түрээсэлсний төлбөрт төлсөн 2,000,, цахилгааны төлбөрт төлсөн 132,781.42 төгрөг, нийт 57,504,296.42 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.

 

2.Хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Тус компани нь ыг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж барьж эхэлсэн. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн. тай орон сууц захиалгын 32, 43 дугаартай гэрээ байгуулсан. Анх гэрээ байгуулах үед цар тахал болох, хөл хорионд орох, экспорт, импорт гацах, материалын үнэ нэмэгдэх ямар ч таамаг байгаагүй. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын-ний өдрийн 226 дугаар тогтоол гарч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд хил хаагдаж тус компанийн үйл ажиллагаа хязгаарлагдсан. Хөл хорио тавигдаад, хил нээгдсэний дараа барилгын ажлаа үргэлжлүүлэхэд материалын үнэ нэмэгдсэн байсан. Энэ талаар захиалагч нарт 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23/07 тоот албан бичгээр мэдэгдэж, ирж тооцоогоо хийж дуусга гэх байдлаар албан бичгээ компаниас хүргүүлсэн байдаг. Иймд гэрээний 5.4-т заасан давагдашгүй хүчин зүйл бий болж орон сууцыг хүлээлгэж өгөхийг түдгэлзүүлсэн ба зах зээлийн үнэлгээ болон гэрээний үүргээ биелүүлбэл орон сууцыг хүлээлгэж өгөхөд татгалзах зүйлгүй. Бид орон сууцны үнэ нэмэгдсэний зөрүү болох 40,250,ийг бууруулж 30,000, болгож хэд хэдэн удаа уулзалт хийсэн.

2.2.Нэхэмжлэгч нь 32 болон 43 тоот гэрээгээр худалдаж авсан нийт 84 м.кв байрны дотоод заслыг нь өөрсдөө хийе гэсэн хүсэлт тавьсан. Дотоод заслын хувьд хувь хүн болон компанийн ажлын хөлс, материалын үнийн зөрүү харилцан адилгүй учир дотор заслын материал орсон 8,419,797 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцсон. Дотоод заслыг нэхэмжлэгч өөрөө хийнэ гэж гуйсан хүсэлтийг нь зөвшөөрсөн болохоос биш дотоод засал хийхтэй холбоотой гарсан материалын болон засварын үнийг гэрээнд өөрчлөлт оруулж “үүнийг гаргаж өгнө” гэх байдлаар өөрчлөлт орсон зүйл байгаагүй гэв.

 

3.Хариуцагч “Гурван чандмань констракшн” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирал байх үед гэрээг байгуулжээ. нь 2020 онд гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд орон сууц захиалгын гэрээг 2023 оны 02 дугаар сараас “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн нэрээр шинэчилсэн. Иймд манай компани хариуцахгүй гэв.

 

4.Хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан үлдэгдэл төлбөр 50,263,733 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргажээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч нь 43 тоот захиалгын гэрээний дагуу төлөх төлбөрөөс 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 31,750,ийг төлж, 14,750,ийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн учир гэрээний 2.1-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй буюу алдангид 11,623, шаардах эрхтэй.

4.2.Орон сууцны үнэ нэмэгдсэн талаар нийт захиалагч нарт болон нэхэмжлэгчид 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 23/07 дугаар албан бичгээр мэдэгдсэн байгаа. Гэрээний үлдэгдэл төлбөрөө төлж дуусахад эрүүл мэндийн шалтгаантайг нь хүндэтгэн үзээд метр квадратын нэмэгдүүлсэн үнийн дүнг багаар тохирч тооцоогоо дуусгах тухай ч хүртэл мэдэгдэж байсан. Иймд нэмэгдсэн үнэ 40,250,ийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотой энэ байрны нийт 44 оршин суугчдад бүгдэд нь мэдэгдэж 2 айлаас бусадтай нь тохиролцсон. Хэдийгээр ковид гарч хөл хорио тогтоож хугацаа алдсан ч 7,315,720 төгрөгийн алданги, засварын зардал 8,419,797 төгрөгийг 55,000,өөс хасаж, нэхэмжлэгчээс 50,263,733 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

5.Нэхэмжлэгч нь хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

5.1.Бид орон сууц захиалгын гэрээ болон автомашины зогсоол захиалгын гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу одоог хүртэл захиалсан орон сууц, автомашины зогсоолыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байна. Хариуцагчийн хэлж байгаа төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийн хувьд барилгын дотоод заслыг бид өөрсдөө гүйцэтгэхтэй холбоотойгоор үндсэн үнээс суутгахаар тохиролцсон учир хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

5.2.Ковид цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа зогссон, материалын үнэ нэмэгдсэн гэж тайлбарлаж, хавтаст хэрэгт давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хавсаргаж өгсөн боловч уг гэрчилгээ нь С.Сэргэлэн гэх хүнтэй холбоотой харилцаанд хамааралтай байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

6.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт оршин суудаг тухай тус хорооны Засаг даргын тодорхойлолт, “Гурван чандмань констракшн” ХХК болон нарын хооронд байгуулагдсан 32 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, уг гэрээний төлбөр төлсөн гүйлгээний баримт, 43 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, уг гэрээний төлбөр төлсөн гүйлгээний баримт, 102 дугаартай “Автомашины зогсоолын захиалгын гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, уг гэрээний төлбөрийг төлсөн гүйлгээний баримт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хаан банк дахь ы эзэмшлийн 5114213051 дугаар дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк дахь ы эзэмшлийн 426003721 дугаар дансны хуулга, Голомт банк дахь ы эзэмшлийн 1201179436 дугаар дансны хуулга, М.Энхчимэг гэх нэрийн хуудас, 2,570,, 15,, 38,,8,, 3,121,, 370,, 12,800 төгрөг, 780,, 240,, 785,, 270,, 797,, 316,, 37,, 288,, 35,600 төгрөг, 3,754,, 180,, 70,, 72,, 2,844,, 19,, 67, төгрөг, 880,,2,, 88,200 төгрөг, 176,400 төгрөг, 52,, 472,700 төгрөг, 126,, 33,, 240,, 77, төгрөг, 78,, 90,, 604,, 2,750,, 35,, 3,371, төгрөг, 140,, 125,, 1,920,ийн үнийн дүн бүхий зарлагын баримт, ажлын үнийн санал гэх баримт, итгэмжлэл, засварын ажил хийж гүйцэтгэх гэрээ, “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн “Захиалагч Баярсайханы төлбөрөөс суутгах тооцоо”, “...ы өөрийн зардлаар авчирсан материал ба гүйцэтгэсэн ажлын хөлсний тооцоо” гэх баримт, орон сууцанд засвар хийхийн өмнөх болон засвар хийсний дараах фото зураг, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбар, Б.Ганзориг гэх хүний данс руу 8,830,203 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт,

Хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-аас хавтаст хэрэгт хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23/49 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, ы төлбөрийн тооцоолол, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Гурван чандмань констракшн” ХХК болон “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн улсын бүртгэлийн түүхчилсэн лавлагааг гаргуулан авсан болно.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч компаниудад холбогдуулан орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж, орон сууц болон автозогсоолыг хүлээлгэн өгөхийг даалгаж, 57,504,296.42 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-тай орон сууц захиалгын 32, 43, автомашины зогсоол захиалгын 102 дугаарт гэрээ байгуулж, 32 болон 102 дугаартай гэрээний төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж, 43 дугаартай гэрээний төлбөрөөс 5,919,797 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд уг үлдэгдэл төлбөрийг орон сууцын дотоод заслын засварыг бид өөрсдөө хийсэнтэй холбоотой суутгахаар тохиролцсон. Гэтэл хариуцагч компаниуд нь орон сууц, автомашины зогсоолыг хүлээлгэж өгөөгүй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Иймд дотоод засалд зарцуулсан зардалд 40,377,600 төгрөг, 32 тоот гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 8,351,565 төгрөг, 43 тоот гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 5,091,750 төгрөг, 102 тоот гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 1,550,600 төгрөг, орон сууц түрээсэлсний төлбөрт төлсөн 2,000,, цахилгааны төлбөрт төлсөн 132,781.42 төгрөг, нийт 57,504,296.42 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч “Гурван чандмань констракшн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ орон сууц захиалгын гэрээг 2023 оны 02 дугаар сараас “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн нэрээр шинэчилсэн. Иймд манай компани хариуцахгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ковид цар тахлын улмаас барилгын материалын үнэ нэмэгдсэнээр бид орон сууцны үнийг нэмэгдүүлсэн талаар захиалагч нарт мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь нэмэгдсэн үнийг төлөөгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор орон сууцны үлдэгдэл төлбөр 50,263,733 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

5.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ үнэ нэмэгдэхийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлийн улмаас үнэ нэмэгдэх болсон гэх байдал тогтоогдоогүй гэж тайлбарлаж байна.

 

6.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1.Иргэн болон “Гурван чандмань констракшн” ХХК-ийн хооронд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 32 дугаар “Орон сууц захиалгын гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн гудамж, “Ботаник центр” цогцолборт үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгад “3 дугаар давхар, 2 өрөө /С айл/, 52.6 м.кв, 1 м.кв талбайг 1,,өөр үнэлж, нийт 72,270,өөр захиалан бариулахаар харилцан тохиролцжээ. (I хавтаст хэргийн 8-12 дахь тал)

6.2.Дээрх гэрээний дагуу 72,270,ийг төлж барагдуулсан. (I хавтаст хэргийн 13-22 дахь тал)

6.3.Иргэн болон “Гурван чандмань констракшн” ХХК-ийн хооронд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 43 дугаар “Орон сууц захиалгын гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн гудамж, “Ботаник центр” цогцолборт үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгад “3 дугаар давхар, 1 өрөө /В айл/, 31 м.кв, 1 м.кв талбайг 1,,өөр үнэлж, нийт 46,,өөр захиалан бариулахаар харилцан тохиролцжээ. (I хавтаст хэргийн 23-26 дахь тал)

6.4.Дээрх гэрээний дагуу 32,080,203 төгрөгийг төлж барагдуулсан. (I хавтаст хэргийн 27-29 дэх тал)

6.5.Иргэн болон “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн хооронд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 102 дугаар “Автомашины зогсоолын захиалгын гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн гудамж, “Ботаник центр” цогцолборт үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгад “В1 дугаар давхар, 18 м.кв талбай бүхий зогсоолыг 17,000,өөр захиалан бариулахаар харилцан тохиролцжээ. (I хавтаст хэргийн 30-33 дахь тал)

6.6.Дээрх гэрээний дагуу 17,000,ийг төлж барагдуулсан. (I хавтаст хэргийн 34-37 дахь тал)

6.7.Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны дотоод заслын ажлыг өөрийн зардлаар гүйцэтгүүлж, амьдарч байгаа үйл баримтын талаар зохигч талуудын хооронд маргаангүй.

6.8. нь хариуцагч “Гурван чандмань констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан. (I хавтаст хэргийн 186 дахь тал)

6.9. нь хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш одоог хүртэл ажиллаж байгаа. (I хавтаст хэргийн 188 дахь тал)

6.10.Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй зоорьтой 10 автомашины дулаан зогсоолтой, 10 давхар үйлчилгээтэй 46 айлын орон сууцны зориулалттай барилга, байгууламж нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад оруулж, улсын комисс хүлээн авсан.

 

Үндсэн нэхэмжлэлийн хувьд:

 

7.Нэхэмжлэгч талаас хэрэгт гаргаж өгсөн 32 дугаартай орон сууц захиалгын гэрээ нь “Гурван баян чандмань констракшн” ХХК гэсэн хэвлэмэл хуудсан дээр үйлдэгдсэн боловч гэрээний нэг талыг “Гурван чандмань констракшн” ХХК гэж дурдаж, гэрээ байгуулсан талууд хэсэгт “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн тамга дарагдсан, 43 дугаартай орон сууц захиалгын гэрээ нь мөн “Гурван баян чандмань констракшн” ХХК гэсэн хэвлэмэл хуудсан дээр үйлдэгдсэн боловч гэрээний нэг талыг “Гурван чандмань констракшн” ХХК гэж дурдаж, гэрээ байгуулсан талууд хэсэгт “Гурван баян чандмань констракшн” ХХК гэж дурдаж, тус компанийн тамга дарагдсан, хариуцагч “Гурван чандмань констракшн” ХХК-ийн зүгээс “гэрээг “Гурван баян чандмань констракшн” ХХК-тай шинэчлэн байгуулсан” гэх тайлбар гаргасан, хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...уг гэрээг “Гурван баян чандмань констракшн” ХХК байгуулсан...” гэж тайлбарласныг харьцуулан үзэхэд болон “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн нарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

8.Мөн 102 дугаартай автомашины зогсоолын захиалгын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

9.Зохигч талуудын хувьд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээ дуусгавар болоогүй талаар маргаангүй байна.

 

10.Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-аас захиалан бариулсан орон сууц болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн гудамж, “Ботаник центр” цогцолборт үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгад “3 дугаар давхар, 2 өрөө /С айл/, 52.6 м.кв талбай бүхий орон сууц, 1 өрөө /В айл/, 31 м.кв талбай бүхий орон сууц, В1 давхарт байрлах 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг хүлээлгэж өгөхийг шаардах эрхтэй.

 

Харин “Гурван чандмань констракшн” ХХК-аас шаардах эрхгүй байна.

 

11.Зохигч талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ болон автомашины зогсоолын захиалгын гэрээний 3.2-т “…4 дэх сараас эхлэн Гүйцэтгэгч нь гэрээний үнийн дүнгийн 10%-иар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх алдангийг тооцож захиалагчид төлнө” гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанд нийцжээ.

 

11.1.Хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн хувьд гэрээний 3.1-д зааснаар 2020 оны 04 дүгээр улиралд багтаан барилгыг ашиглалтад оруулж өгөх үүрэгтэй байсан боловч 2024 оны 06 дугаар сард ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгчээ.

 

11.2.Хариуцагчийн хувьд хугацаа хэтрүүлсэн нь ковид цар тахлын улмаас хорио цээр тогтоосонтой холбоотой гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасны дагуу татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй.

 

11.3.Иймд нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсний алдангийг шаардах эрхтэй.

 

11.4.Гэхдээ нэхэмжлэгч нь 43 дугаартай орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр болох 14,419,797 төгрөг төлөөгүй бөгөөд төлөөгүй шалтгаанаа захиалсан орон сууцны дотоод заслыг өөрийн зардлаар гүйцэтгэснээр уг төлбөрийг төлсөнд тооцохоор хариуцагч компанитай харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу баримтаар нотолж чадаагүй тул түүнийг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

11.5.Энэ тохиолдолд Иргэний хуулийн5 дугаар зүйлийн5.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно” гэж зааснаар хариуцагч компани нь орон сууцыг хүлээлгэж өгөхгүй байх эрхтэй.

 

11.6.Иймд хариуцагчийг 43 дугаартай орон сууц захиалгын гэрээний хувьд үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй буюу нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй гэж үзлээ.

 

11.7.Түүнчлэн дотоод заслын ажлыг нэхэмжлэгч нь өөрийн сайн дураар, өөрийн зардлаар бусдаар гүйцэтгүүлэхээр хариуцагч компанид мэдэгдэж, бусдаар гүйцэтгүүлж, түүний хөлс, материалын зардлыг төлсөн байх тул уг зардлыг хариуцагч компаниас шаардах эрхгүй юм.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар дотоод заслын ажлыг захиалагч буюу нэхэмжлэгч өөрөө гүйцэтгэсний төлбөрийг хариуцагч компани хариуцах талаар харилцан тохиролцсон гэх байдал тогтоогдохгүй байна.

 

12.Мөн хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь орон сууц хөлсөлж бусдад 2,000, төлснийгөө хохиролд тооцож хариуцагч компаниас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн9 дүгээр зүйлийн9.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасанд нийцэж байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

 

13.Хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК нь дотоод засвар огт хийгээгүй барилгыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн үйл баримтын хувьд маргаагүй боловч нэхэмжлэгчийн өөрийн зардлаар гүйцэтгүүлсэн засварыг хэдэн төгрөгт тооцож, гэрээний үнийн дүнд тооцох талаар тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч компанийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн тооцоололдоо засварын зардлыг 8,419,797 төгрөгт тооцсон талаар дурдсан байх тул нэхэмжлэгчийг 43 дугаартай гэрээний төлбөрт 6,000,000 (14,419,797-8,419,797=6,000,000) төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн гэж үзлээ.

 

13.1.Иймд 43 дугаартай орон сууц захиалгын гэрээний 2.1-д “...төлбөрийг... хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн төлөгдөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх алдангийг Гүйцэтгэгчид төлнө” гэж зааснаар хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК нь нэхэмжлэгчээс 6,000, төлөөгүй хугацаа хэтрүүлсний алдангийг шаардах эрхтэй.

 

13.2.Нэхэмжлэгчийн хувьд гэрээний хавсралтад зааснаар үлдэгдэл төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлөх байжээ. Тэгэхээр уг өдрөөс хойш сөрөг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул (6,000,000*0.1%*795хоног=4,770,000) Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “…Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар 3,000,ийг хариуцагч нь шаардах эрхтэй.

 

14.Гэрээний үнэ нэмэгдсэн гэх үндэслэлийн хувьд зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.2-т “Талууд харилцан тохиролцож энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурж баталгаажуулна” гэж зааснаар бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагатай.

 

14.1.Хэрэгт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан баримт авагдаагүй, хариуцагч компанийн хувьд нэхэмжлэгч нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хүлээж аваагүйтэй холбоотой гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

14.2.Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний үнэ нэмэгдсэн гэж нэмж төлбөр шаардах эрхгүй юм.

 

15.Дээр дүгнэсэнчлэн хариуцагч компаниас алданги болон үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд нийт 10,034,946.42 (8,351,565+1,550,600+2,000,000+132,781.42=10,034,946.42) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс орон сууцны үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 9,000,000 (6,000,000+3,000,000=9,000,000) төгрөг хариуцагч компанид олгох үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж зааснаар шаардлагыг хооронд нь тооцож хариуцагч компаниас 1,034,946.42 (10,034,946.42-9,000,000=1,034,946.42) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох боломжтой байна.

 

16.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-аас 1,034,946.42 төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгож, ыг Б*******, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ботаник центр” цогцолборын 9 дүгээр блок, 3 дугаар давхар, 2 өрөө (С айл), 52.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б*******, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ботаник центр” цогцолборын 9 дүгээр блок, 3 дугаар давхар 1 өрөө (В айл), 31 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Б*******, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ботаник центр” цогцолборын 9 дүгээр блок, В1 давхар, 18 м.кв зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг хүлээлгэж өгөхийг хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-нд даалгаж, хариуцагч “Гурван чандмань констракшн” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,302,272 төгрөг, хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 409,269 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-аас 873,359 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 238 дугаар зүйлийн 238.1,9 дүгээр зүйлийн9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-аас 1,034,946.42 төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгож, нэхэмжлэгч ыг Б*******, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ботаник центр” цогцолборын 9 дүгээр блок, 3 дугаар давхар, 2 өрөө (С айл), 52.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б*******, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ботаник центр” цогцолборын 9 дүгээр блок, 3 дугаар давхар 1 өрөө (В айл), 31 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Б*******, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ботаник центр” цогцолборын 9 дүгээр блок, В1 давхар, 18 м.кв зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-нд даалгаж, хариуцагч “Гурван чандмань констракшн” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ы урьдчилан төлсөн 1,302,272 төгрөг, хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-ийн урьдчилан төлсөн 409,269 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Гурван баян чандмань констракшн” ХХК-аас 873,359 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ТӨРБОЛД