2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/07700

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Н холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: О... ОНӨААТҮГ-тай,

Газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг газрын эрх эзэмшигчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Э..ХХК нь Б.Б.. түүний гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох түүний төрсөн эгч Н.Н..Н.Н..н нөхөр Ч.Б.. нартай удаа дараа уулзаж тэдэнтэй гүол нөхцлүүдээ харилцан тохиролцсоноор .. үл хөдлөх эд хөрөнгийг буюу 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, .. нэгж талбарын дугаартай .. тоот газрын гэрчилгээтэй хөрөнгийг цогцоор нь 750,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу Б.Н..н эзэмшилийн, өмнө нь өмчлөлд нь байсан үл хөдлөх эд хөрөнгүүд болох .. тоот улсын бүртгэлийн дугаартай .. талбай бүхий үйлчилгээний талбай, .. тоот улсын бүртгэлийн дугаартай .. орон сууц, ..тоот улсын бүртгэлийн дугаартай .. талбай бүхий орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлэн авч Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн билээ. Гэвч хариуцагч Б.Н..нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доор байрлах 128 м.кв талбай бүхий газрыг шилжүүэх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд Б.Б..ын нэхэмжлэлтэй Э..ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.Н..нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө энэ байрыг Б.Б.., Б.Н..н.О..бид нар өөрсдийн хөрөнгөөр барьсан, 2006 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Анх бид нар өөрсдөө ашиглаж байгаад дараа нь хотын төвд байрладаг болохоор түрээслэдэг байсан. Ц.Э..Б.Б.. хоёрын талаар хэлэх юм бол Ц.Э..анх надтай тохиролцоод манай 4 тоот хоёр өрөө байрыг түрээслэж байсан. Манайх 3 номерын байраа бас түрээслүүлдэг байсан. Бид энэ байрыг худалдах талаар ярьсан. Ц.Э..ч гэсэн зүгээр байр юм байна гээд сонирхож байсан. Ц.Э..надаас ...та байраа худалдах уу? гэж асуухад нь би хариуд нь ... үнээ тохирвол худалдсан ч яахав, тусдаа байсан ч яахав гэж хэлсэн. 2019 онд байрыг худалдъя гэдэг яриа гараад Б.Б.. худалдвал худалдъя гэж байсан. Нэг ийм л түүхтэй. Шүүгчээс /даргалагчаас/ байраа бүхлээр нь худалдах гэж байсан юм уу гэхэд гэрч Дөрвөн айл байгаа. Эдгээр айлууд нь үнэ тохироод худалдвал худалдъя гэж байсан. 750 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Бид нар нийлээд худалдвал худалдана гэсэн гэж гэрч 2019 онд ярьсан. Мөнгөө цувуулж өгсөөр байгаад 500 сая төгрөг болсон. Мэдүүлэг хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй байна. Үүнээс үзэхэд хариуцагч Б.Н.. нь өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгийг цогцоор нь худалдахаар тохиролцсон гэх нөхцөл байдал нотлогдох бөгөөд харин хариуцагч нь нэхэмжлэгчид зөвхөн орон сууцаа шилжүүлэн өгсөн хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн дор байрлах газрын эзэмших эрхийг огт шилжүүлж өгөөгүй байгаа юм. Иймд Б.Н..с .. .. дугаар бүхий нэгж талбарын дугаартай 128 м.кв газрын эзэмших эрхийг Э..ХХК-д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Газар эзэмших эрхийн гэрчилгээнд компанийн нэрийг нэмж оруулах шаардлага гаргаж байна. гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Н..с ..захирамжтай .. квадрат газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Үл хөдлөх эд хөрөнгө болох .. квадрат талбайтай 3 өрөө орон сууц өмчилдөг. Б.Н..г нь эзэмшлийнхээ газрыг Газрын тухай хуулийн зүйлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ямар ч гэрээ хэлцэл байхгүй, шилжүүлэх ямар ч боломжгүй учир уг газар дээр иргэн, хуулийн этгээдийн 6 үл хөдлөх хөрөнгө, дүүргийн дулааны станц байрладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. гэжээ.

3. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь Э...ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцож байна. Манай байгууллага нь нийслэлийн өмчид бүртгэгдсэн өөрийн эзэмшил дэх Ус дулаан дамжуулах төв болон шугам сүлжээгээр дамжуулан Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиудад зааснаар орон сууц, аж ахуйн нэгжийн хэрэглэгчийг дулаан эрчим хүчээр хангах, мөн хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн хугацаагаар үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Манай байгуулага нь Дулааны үр ашгийг хэрэгжүүлэгч нэгж буюу захиалагч А тал төлөөлж, .. төвийн барилгын ажлыг 2005 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэгч буюу Д..ХХК буюу Б талыг төлөөлөн компани захирал Б.Н..тэй Барилгын ажил гүйцэтгэх ба өмчлөх 18 дугаартай гэрээг байгуулжээ. Тус гэрээний 1.2-т Барилга байгууламж баригдсаны дараа подвалын давхар болон инженерийн шугам сүлжээ А талын өмчлөлд, газар дээрх барилга байгууламж нь Б талын өмчлөлд тус тус шилжинэ. 5.2-т аль ч тал нөгөө талын албан ёсны зөвшөөрөлгүйгээр эрх үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно гэж заасан байна. Талуудын гэрээний хүрээнд манай байгууллагын нэр дээр буюу нийслэлийн өмчид бүртгэгдсэн Ус дулаан дамжуулах төв болон түүний дээрх газар нь нийслэлийн өмч учир бусад этгээдэд шилжүүлэх ямар ч боломжгүй юм. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй. гэжээ.

4. Нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ..дугаартай гэрчилгээ, ..дүүргийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, .. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ..дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн .. дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн .. дугаар тогтоол, хариуцагчаас кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл, газрын төлбөр төлсөн баримт, өмчлөгч өөрт ногдох хэсгээ худалдах гэрээ тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр .. дэвсгэрт Нийслэлийн засаг даргын 2018 оны .. дугаар захирамжаар Б.Н..т эзэмшүүлсэн 128 м.кв газрын нэгж талбарын хувийн хэргийг Н..албанаас гаргуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

5. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч нь .. нэгж талбарын .. дугаартай, 128 м.кв талбайтай газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг газрын эрх эзэмшигчид даалгуулахаар шаардлагаа өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О..зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

  7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

.

Нийслэлийн засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн . дугаар захирамжаар Б.Н, О..ОНӨААТҮГ нарт .. үйлчилгээний орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болох нь Нийслэлийн засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн .. дугаар захирамж, түүний хавсралтаар тогтоогджээ. /хэргийн 88-89 тал/

Гэтэл дээрх захирамжийг үндэслэн нэгж талбарын .. дугаар бүхий газрыг эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэж, дэд бүтцийн зориулалтаар Б.Н...н нэр дээр газар эзэмших эрхийн .. дугаар гэрчилгээ олгосон бол 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар Б.Н..т газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус олгосон болох нь кадастрын зураг, гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 45-46, 107 тал/

2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.Б..д болон Б.Н..Ч.Буд нар Э..дизайн ХХК-д ... эд хөрөнгийг 750,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, байр худалдах, худалдах авах тухай хэлцлийн тэмдэглэл гэсэн бичгийн баримт үйлдсэн, Э...ХХК нь 750,000,000 төгрөгөөс 500,000,000 төгрөгийг Б.Б..д төлсөн, үлдэгдэл 250,000,000 төгрөг төлөөлөөгүй, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 6 үл хөдлөх эд хөрөнгөөс 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө Э...ХХК-ийн өмчлөлд шилжсэн үйл баримтыг Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 210 дугаар тогтоолд дурджээ. /хэргийн 158-165 тал/

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н.. нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар хариу тайлбар, нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

9. Түүнчлэн ... үйлчилгээний орон сууц зориулалттай газар дээр байрладаг талаар талууд маргаагүй бөгөөд энэхүү газар нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна. зааснаар 3 давхар барилга нь газрын бүрдэл хэсэг болжээ.

Энэхүү үл хөдлөх хөрөнгийн 4 ширхэг буюу ихэнх хэсгийг нь нэхэмжлэгч Э.. ХХК дангаар өмчилдөг бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.4 дэх хэсэгт Нэг эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран эзэмшиж байвал тэдгээр нь хамтран эзэмшигч байна. зааснаар ... талбайтай, ус дулаан дамжуулах төв, үйлчилгээний орон сууц зориулалттай газрыг Э...ХХК хамтран эзэмшиж байна.

Иймд Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт Энэ хуулийн 85.2-т заасны дагуу эзэмшил газрын гол бүрдэл хэсэг болж түүнтэй холбогдсон хөдлөх эд хөрөнгө нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эзэмшил газрын өмчлөгчийн өмч байна. заасантай газар эзэмшигч нарын 2018 оны мэдээлэл нийцэхгүй байх тул Э..ХХК-ийг ... газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг газрын эрх эзэмшигчид даалгуулах нь зүйтэй гэж үзлээ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг баримтлан .. газрын хамтран эзэмшигчээр Э...ХХК-ийг тогтоож, холбогдох бүртгэл хийлгэхийг Б.Н.. ОНӨААТҮГ нарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ