Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1050

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч П.Д, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Г.Б холбогдох эрүүгийн 1806013900980 дугаартай хэргийг 2018 оны 6 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 

    Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Г.Б нь 2018 оны 2 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүрийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” авто угаалгын газарт хохирогч Б.Б зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан,

мөн 2018 оны 2 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” авто угаалгын газарт хохирогч Б.Ч зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “......Тэгээд би учрыг нь олох гээд Натур авто угаалга руу ороход Б сууж байхаар нь би Батзулд чи яагаад байгаа юм бэ, дээр манай ажлын газрын хашааруу шээсэн байсан, яагаад давраад байгааа юм бэ гэж хэлэхэд Батзул суугаагаараа миний гэдэсрүү духаараа мөргөсөн, тэгэхээр нь би Батзулыг цохиод Батзул буйдан дээр унасан. Тэгтэл Батзултай хамт байсан. Чулуунбаатар гэгч нь босч ирээд намайг элдвээр хэлээд ойртохоор нь би тэр залуугийн нүүр рүү нь 2 удаа цохисон. Тэгэхэд нүд нь хөхөрсөн бөгөөд би ажилруугаа ороод байж байхад цагдаа ирээд Гал-Эрдэнэ бид хоёрыг аваад явсан. Өөрийн буруугаа ойлгож байна. “гэв.

Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 3/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-н 7-12/, Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-н 15-18/, Н.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 19/, Ж.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 22/, М.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24/, А.Гал-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26/, Г.Мв мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн 2169 дугаартай дүгнэлт /хх-н 32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн 2167 дугаартай дүгнэлт /хх-ийн 37/, Г.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 74/, Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 58/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 41-42/, / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байн гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнгээс Г.Б нь 2018 оны 2 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүрийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” авто угаалгын газарт хохирогч Б.Б зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн 2018 оны 2 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” авто угаалгын газарт хохирогч Б.Ч зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч Г.Б нь 2018 оны 2 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүрийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” авто угаалгын газарт хохирогч Б зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн хохирогч Б.Ч зодож бие махбодид нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Б өгсөн “...Би Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оранж” авто угаалгад угаагчаар ажиллаж байсан юм. ...Тэгээд архиа ууж байхад шөнө 02 цагийн орчимд Батзул гараад явсан бөгөөд би тамхи татахаар гарахад Мягмаржав, Лувсандорж, Лүндээ гурав байсан тэр гурав надад хэлэхдээ Батзул бид хэдийг элдвээр хэлээд, салаавч өгөөд явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би учрыг нь олох гээд Натур авто угаалга руу ороход Батзул сууж байхаар нь би Батзулд чи яагаад байгаа юм бэ, дээр манай ажлын газрын хашааруу шээсэн байсан, яагаад давраад байгааа юм бэ гэж хэлэхэд Батзул суугаагаараа миний гэдэсрүү духаараа мөргөсөн, тэгэхээр нь би Батзулыг цохиод Батзул буйдан дээр унасан. Тэгтэл Батзултай хамт байсан. Чулуунбаатар гэгч нь босч ирээд намайг элдвээр хэлээд ойртхоор нь би тэр залуугийн нүүр рүү нь 2 удаа цохисон. Тэгэхэд нь нүд нь хөхөрсөн бөгөөд би ажилруугаа ороод байж байхад цагдаа ирээд Г бид хоёрыг аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 74/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ч хохирогчоор өгсөн “...2018 оны 2 дугаар сарын 02-ны шөнийн 03:00 цагийн үед манай угаалгын газрын замын эсрэг талд байрлах “orange” авто угаалгын танихгүй 3-н залуу унтаж байхад орж ирээд манай дүү Б.Батзулыг үл таних цээж нүцгэн дунд зэргийн нуруутай залуу нь толгойруу нь гараараа цохиж байхад нь би сэрээд очиж салгах гэтэл миний нүүр, толгой, шанаа хэсэг рүү 4,5 удаа цохиж, хөлрүү 1,2 удаа өшиглөж зодсон. Мөн манай Батзул дүүгийн утсыг махлагдуу, 170 см орчим өндөртэй, цэнхэр куртиктэй нэг залуу нь гараас нь булааж аваад, би газар унтаж байсан болохоор гар утсаа шалан дээр тавьчихсан байсан юм тэгтэл миний утас алга болчихсон, утасны маань гадна гэр нь байгаа утас маань алга болчихсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн, нөгөө хоёр залууг нь эрүүлжүүлэхээр аваад явсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б хохирогчоор өгсөн  “...Тэгээд гражид ороод байж байтал араас 4-5 хүн ирсэн бөгөөд нэг залуу нь ирээд шууд миний зүүн талын эрүү орчимд 1 удаа гараараа цохиод би буйдан дээр унасан. Тэгэхэд миний эрүүрүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн, тэр үед манай ажил дэээр хамт байж байсан ах Чулуунбаатар салгаж байсан бөгөөд тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд би нэг сэрээд өөрийнхөө утсыг гаргаад хүнрүү залгаж байтал нэг нь миний утсыг шүүрээд аваад гарсан. Тухайн үед Ч ахын 2 нүд нь хавдсан байсан бөгөөд би гэр рүүгээ ганцаараа гараад явчихсан юм.." гэх мэдүүлэг  /хх-ийн 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.л гэрчээр өгсөн “...Тэгээд би буцаж очоод Б машиныг нь оруулаад тавьчихлаа, сая надруу элдвийн юм хэлэхээр нь би хүрээд ирлээ гэж хэлэхэд Баасансүрэн хэлэхдээ наадуул чинь манай угаалгын газрын хашааруу бие зассан гэж хэлэд Баасансүрэн Натур угаалгын газарруу гүйсэн. Тэгхэд  араас нь Л очиж байсан бөгөөд би машинаа асаачихаад араас нь очиход Батзул цаана хэвтэж байх шиг байсан, би бүр дотогш ороогүй бөгөөд Б аваад “Orange” угаалгын газарруу бүгд орсон. Тэгээд байж байтал цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Л гэрчээр өгсөн “...Тэнд ороход Б Бл гэх тэр залуутай маргалдаж байсан бөгөөд намайг ороход Батзул гэх залуу нь буйдан шиг юман дээр уначихсан хэвтэж байсан, Ббас нэг залууг цохиод орруу түлхэж байхаар нь Лууяа Бг салгасан. Тэгээд бид хэд тэднийхээс гараад өрөөндөө ороод байж байтал удалгүй цагдаа ирээд Б, Эрдэнэ хоёрыг аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.М гэрчээр өгсөн “...Тэгэхэд Баасансүрэн ахын уур нь хүрсэн юм яасан юм Батзул ахыг цохиод нөгөө хүнийг нь бас цохисон. Тухайн үед Лундаажанцан ах ирээд Баасансүрэн ахыг салгах гээд дийлээгүй, тэгээд Лувсандорж ах бид гурав нийлж байгаад Баасансүрэн ахыг аваад гарсан. Тэгээд бид хэд угаалгын газарт байж байхад цагдаа ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

 Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 02
дүгээр сарын 02-ны өдрийн №2169 дугаартай дүгнэлт:

1. Б.Бэрүү ясны зүүн үений сэртэнгийн хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэрээр үүсгэгджээ,

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3,1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна,

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 32 /,

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 02
дүгээр сарын 02-ны өдрийн №2167 дугаартай дүгнэлт:

1. Б.Чинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, хацарт зулгаралт, гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ,

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй,

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 37/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүгдэгч Г.Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.   

Шүүгдэгч Г.н нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүхээс шүүгдэгч Г.Б ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ. 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.