| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 309/2025/0016/Э |
| Дугаар | 2025/ДШМ/18 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/18
*******, Г. нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Хилчинбаатар
Хохирогч *******
Иргэний нэхэмжлэгч *******
Шүүгдэгч Г.ын өмгөөлөгч М.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүдэгч Г.
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г., *******, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Г., ******* нарт холбогдох эрүүгийн 2321001410371 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2001 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер технологийн сургуулийн цахилгаан хангамжийн 5-р курсийн оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ******* тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:*******/,
1.2. ******* овогт ийн , Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 327 дугаар ангид хуягт техникийн цахилгаан тоноглолын засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Энхийн төлөө медаль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 11 жилийн ойн медаль, Батлан хамгаалах яамны сайдын дайчин алдар 2, 3-р медаль, Африк, Афгинастан, Чат улсын хүндэт тэмдгээр тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй. /РД: /
2. Холбогдсон хэргийн талаар:
2.1 Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг, “” гэх газарт 2023 оны 01 дүгээр сарын 28-ны орой 22 цагийн үед Тоёота Приус-30 маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөний улмаас Г.ын жолоодон явсан Тоёота Королла фейлдэр маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,
2.2 Шүүгдэгч Г. нь Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “” гэх газарт 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 22 цагийн орчим Тоёота Королла фейлдэр маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч ....чиг өөрчлөх... дөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас *******гийн жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, Г. нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт ийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох, ийн ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Г. нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүлийн 499.1, 4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч *******ийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохиролд 5,183,500 төгрөгийг шүүгдэгч *******, Г., иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 1,727,833 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг тоотод оршин суух, ******* /РД: /-д,
Иргэний нэхэмжлэгч ын эрүүл мэндэд учирсан хохиролд 970,000 төгрөгийг шүүгдэгч *******, Г., иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн тус бүр 323,333 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 30-58 тоотод оршин суух, /РД: /-д,
Иргэний нэхэмжлэгч ий эрүүл мэнд болон бусад учирсан хохиролд 2,705,450 төгрөгийг шүүгдэгч *******, Г., иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн тус бүр 901,876 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын тоотод оршин суух, ******* /РД: /-д,
Иргэний хариуцагч ын өмчлөлийн Toyota Prius-30 маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг 4670,000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүгдэгч *******, нараас хувь тэнцүүлэн 2,335,000 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 21-р хороо Вива сити тоотол оршин суух, //-д,
Шүүгдэгч Г.ын эрүүл мэндэд учирсан хохирол нотлох баримтаар тогтоогдсон 932,855 төгрөг, Г.ын эзэмшлийн Toyota Feilder Corolla маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэлд үнэлгээгээр тогтоогдсон 10,766,600 төгрөг, нийт 11,699,455 төгрөгийн хохирол тогтоогдож байх тул шүүгдэгч *******, иргэний хариуцагч Ц.Идэбарт нараас хувь тэнцүүлэн 5,849,727 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг тоотод оршин суух, Г. //-д тус тус олгож,
Хохирогч ******* нь өмгөөлөгчийн туслахын цалих хөлс, түрээсийн орлого, цаашид хийгдэх эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч *******, нар цаашид хийгдэх эмчилгээний зардал, Г. нь ажилгүй байсан хугацааны цалингийн холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,5 граммын пивоны лааз 4 ширхэг, Фанта ундааны сав 1 ширхэг, Фанта ундааны сав 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болцогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, Г. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Г. давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. …. Миний бие 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тухайн анхан шатны шүүх хурал болох хүртэл хугацаанд шат шатны хууль хяналтын байгууллагуудад тухайн авто ослын улмаас хэрхэн хохирсон болох, уг осол болох гол шалтгаан нөхцөл УБХ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч нь хурд хэтрүүлсэнээс болсон гэдгийг бүрэн дүүрэн нотлох гэж, бодитоор тогтоолгохоор удаа дараа гомдлуудаа гаргаж ирсэн.
Бидний хувьд … Цагдаагийн байгууллага болон тэр дундаа Замын цагдаагийн тасгийн замын цагдаа нарын зохих журмын дагуу хийгдэх нэг ч үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоогүй. Эдгээр хүмүүсийг ил цагаандаа гарчихсан, албан тушаалын давуу байдлаа өөрт ашигтай байдлаар эргүүлж шийдвэрлэдэг гэж огт санаа сэтгэлдээ буулгаж төсөөлөгдөөгүй учир ямарч хардалт төрөхгүй үнэхээр итгэж байсан. Гэтэл 2023.02.13 ны өдрийн 11 цагийн орчимд дэслэгч О.Мөнх-Эрдэнэ утсаар дуудаж шинжээчийн дүгнэлттэй танилц гэсэн. … Энэ үед нэг залуу цуг байсан. Бид уг УБХ улсын дугаартай авто машиныг жолоодож яваад осол гаргасан гэх залуу юм байхдаа гэж бодсон. Гэтэл тухайн залууг ******* гэж дэслэгч нэрээр нь дуудсан. Энэ үед бид бүхэн маш их гайхсан, учрыг нь олоогүй.
Ингээд тухайн шинжээчийн дүгнэлттэй танилцахад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг "Цагаан шонхорын жигүүр" ТББ-гаар гаргуулсан байсан, гэтэл тус дүгнэлт гаргасан огноо нь 2023.02.13 өдөр, тамга дарж баталгаажуулсан, эх хувь баримт бичиг байсан. Улаанбаатарт гарын үсэг зурагдаад 2хон цагийн дараа эх хувиараа цагдаагийн ширээн дээр ирж танилцуулагдаж байгаа нь гайхалтай байсан. Энэ талаар дэслэгчээс тодруулахад өөрөө ч сайн тайлбарлаж чадахгүй, шуудангаар ирсэн гэсэн гэх утга бүхий зүйлээс цааш юм тайлбарлаж чадахгүй нүүр нь битүү улайгаад л зогсоод байсан. Гэтэл тус дүгнэлт үнэхээр буруу ташаа 100% намайг буруутгасан байсан. Уг дүгнэлтэд ослын газрын А цэгийг буруу авсан, бүхэл бүтэн 17 метрээр зөрүүлсэн, ослын газарт огт байгаагүй хүмүүсийн нэрийг хөндлөнгийн гэрчээр бичиж гарын үсгийг зурсан, 49- 33 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсийг жолоодож явсан согтуу жолооч гэдэг залуу жолоо барьж яваагүй, хажууд нь зорчигчоор сууж явсан ******* гэдэг залуу жолоо барьж явсан болгочихсон гэх мэт ноцтой олон асуудлууд гарч ирсэн.
Ингээд бид бүхэн Хөлөнбуйр сумын ШТС-ын камерын бичлэгийг шалгаж 2023.01.28-ны шөнийн 21:30-22:10 минутын хоорондох хугацааны камерын бичлэгийг хуулбарлаж нотлох баримтаар бэхжүүлж өгнө үү гэж хүсэлт гаргасан. /Хавтас хэргээс энэхүү хүсэлтийг устгаж байхгүй болгосон байна лээ/ Зорилго нь камерын бичлэгт машиныг хэн барьсан нь харагдах байсан юм.
Цагдаагийн газрын дарга Н.Ганзоригт дахин нөхөн үзлэг хийж өгнө үү, "Цагаан шонхорын жигүүр" ТББ - ын дардас тэмдэгийг ашиглаж хэн нэгэн нь хууль бус дүгнэлт гаргасан байна гэдгийг тухайн ТББ-ын захирал , гэдэг хүмүүстэй холбогдож мэдлээ гэдэг талаараа дурьдаж гомдол гаргасан. … Ингээд уг гомдлыг хүлээн авч ослын газарт дахин нэмэлт хэмжилт ажиллагаа хийгдэхээр болж маргааш нь цагдаагаас бүрэлдэхүүнтэй баг томилогдож хэмжилт хийсэн. Энэ үед 2 талын жолооч нарыг байлцуулж маргаангүйгээр ослын А цэгийг өөрсдөөр минь заалгаж хэмжилт хийсэн. Харин ойр орчмын замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад шаардлагатай бэхжүүлж авахаар нотлох баримтуудыг бэхжүүлж аваагүй байсан. Үүний дагуу шинжээчийн дүгнэлтийг Шүүх шинжилгээний газраар гаргуулахаар явуулна гэсэн. Энэ үед мөн л бидний зүгээс алба хаагч нарын хийж буй үйл ажиллагаанд нэг ч саад учруулаагүй, зохих журмын дагуу хийж гүйцэтгэж байгаа л гэж ойлгосон тул үүнээс хойш 2023.02.28 - ны өдрийг хүртэл мөн л итгэж хүлээцтэй хандаж дор бүрнээ хурдан л эрүүл саруул болох гэж эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмчилгээгээ хийлгэж хэвтрийн дэглэмтэй байсан. Ингээд хэрэг ямар шатандаа ажиллагаа хийгдэж байгааг нь мэдэх зорилгоор эхнэрийнхээ хамтаар цагдаагийн газарт очиж дэслэгчтэй уулзахад "Хөлөнбуйр сумын ШТС-аас камерын бичлэг хуулж аваагүй байсан" энэ даруй газрын даргад нь танилцуулж, газрын дарга нь тасгийн дарга болон нэг албан хаагч нартаа учрыг ол гэж үүрэг өгсөн. Гэтэл дэслэгч О.Мөнх-Эрдэнэ нь ямар шалтгаанаар камерын бичлэг хуулж авахгүй байгаа талаараа хэл гэхэд хэлдэггүй, харин дарга нартаа энэ хэрэг дээр би ажилламааргүй байна, нэрээ татаж байна, өөр хүнд шилжүүлээд өгөөч гээд зогсдог, дарга нар нь татгалзах шалтгаан юу вэ? гэхээр тайлбарлахгүй байсан. Ингээд тус ШТС руу Хөлөнбуйр сумын цагдаатайгаа утсаар яриад биечлэн очиж хуулбарла гээд үүрэг өгтөл тухайн ШТС-ын камер нь 30 хоногийн хадгалалт циклээр эргэлддэг, устаад устаад явдаг учир 2023.01.28 - ны өдрийн бичлэг өчигдөрхөн устсан байна гэж хариу өгсөн.
Ингээд арга буюу бид бүхэн дахин дансны хуулгыг нь гаргуулах хүсэлт гаргаж, Цаг уур орчны шинжилгээний газраас 2023.01.28-ны өдрийн цаг агаарын талаарх бичгээр тодорхойлолт, хот хооронд хүн тээвэрт явж орлого олж амьдралаа залгуулдаг жолооч Ганноровоос мэдүүлэг авахуулсан.
Ингээд үндсэндээ “Цагаан шонхорын жигүүр” ТББ замын хөдөлгөөн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23/17 дугаар дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчдийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2142 дугаартай дүгнэлт, “Хөдөлгөөний соёл” төрийн бус байгууллагын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай дүгнэлт зэргүүдийг гаргуулахад мөрдөгчийн зүгээс хавтас хэргийн материалыг дутуу хүргүүлдэг, аль эсвэл шаардлагатай нотлох баримтыг хүсэлт гомдлын дагуу бэхжүүлж авч өгөхгүй эс үйлдэхүй гаргадаг гол шалтгаануудаас үүдэж энэхүү 3 дүгнэлтүүд бодит байдлаас эсрэг байдалтай гарч ирсэн. Ийм учир бидний зүгээс бас л гомдлуудаа гаргаж, мөн ослын газрын ойр орчмын тэмдэг тэмдэглэгээг харуулсан гэрэл зургуудыг өөрсдөө явж дарснаа хуулбарлан гаргаж өгсөн.
Ингээд дүгнэлтийг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ дурьдаж нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргаж өгнө үү гэсний дагуу хүсэлт хангагдаж Хөдөлгөөний соёл төрийн бус байгууллагын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай нэмэлт дүгнэлт гаргуулсан байсан. … Уг дүгнэлтийг гаргасан шинжээч нар нь ослын газар дээр өөрсдийн биеэр очиж замын бодит нөхцөл байдал, замын эвдрэл, тэмдэг тэмдэглэгээ зэргийг нүдээр харж шинжилж байж үнэн бодит дүгнэлтийг сая нэг гаргасан байсан.
Гэтэл уг дүгнэлтийг замын хөдөлгөөний дүрэм зүйл заалтыг зөрчиж буруу ташаа гаргасан байна гээгүй, үндэслэл нь миний төрсөн дүү замын цагдаагийн тасгийн замын цагдаа Г.Ган-Оргил болон хүргэн байсан Мөнхтөр нарыг нөлөөлсөн байж магадгүй хардаж байна гэж өмгөөлөгч Ө.Батболд үйлчлүүлэгчийнхээ хамтаар гомдол гаргаж дахин дүгнэлт гаргаж өгнө үү гэснийг прокурор Д.Ганчимэг хүлээн авч хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Бид уг асуудлаар нь шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлага байхгүй, харин тухайн хоёр хүмүүсийг хардаж байгаа шалтгаанаар нь холбогдох газруудаар нь шалгуулаад баталгаажуулж өгнө үү гэдэг хүсэлтээ гаргахад хангаагүй.
Ингээд ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн тээврийн салбарын техникийн шинжээч нарын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 06-71 тоот дүгнэлт гаргуулсан байсан. Гэтэл мөн л хавтас хэргийн материалаас нотлох баримтуудыг дутуу хүргүүлсэн байдал дахин давтагдсан. Үүний дагуу нэмэлт дүгнэлт гаргах шаардлага үүссэнээр тус шинжээч нарын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 08-05 тоот нэмэлт дүгнэлт гарсан. … Уг нэмэлт дүгнэлтэд ч, аймгийн Ерөнхий прокурорын зүгээс ч тэр "..... Гэм бурууг зөвхөн шүүх тогтооно" гэсэн учир бидний хувьд шүүхдээ итгэж гомдол саналаа дээд байгууллагуудад дахин гаргаж хугацаа алдахгүй гэж шийдэж шүүх хурлаа хийлгүүлэхээр байр сууриа илэрхийлсэн.
Тус анхан шатны шүүх хуралд ослын газарт биечлэн очиж үнэн бодит нөхцөл байдалтай танилцаж, дүгнэлт гаргасан байсан шинжээч ыг гэрчээр оролцуулсан. Уг шинжээч ч нөхцөл байдлын талаар болон өөрийн гаргасан дүгнэлтийн шинжлэх ухааны үндэслэл, замын хөдөлгөөний ямар дүрмийг хэрхэн зөрчсөнөөр уг ослын гол шалтгааны талаар, мөн тухайн авто машинуудын хурд хугацаа нь хичнээн метрийн цаана байж хурд хэтрүүлж тухайн ослыг гаргасан талаар тов тодорхой маш дэлгэрэнгүй мэдүүлсэн. Бид бүхэн ч ослын талаар бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр нь шүүх хурал дээр маш дэлгэрэнгүй хэлж ярьж мэдүүлсэн. Нотлох баримтаар бэхжүүлэн авсан тухайн хүмүүсийн ууж согтуурсан пиво ундааны лааз савуудынх нь нэр шошго, грам савалгаа нь ч бүгд зөрсөн, аль шатанд нь хэн гэдэг албан тушаалтнууд нь ийм хачин хачин зүйл үйлддэг болох талаарч “Шүүгч” шүүх хурал дээрээ дурьдаж улсын яллагчийг илтэд загнаж зандараад л авсан, одоо ийм мэт хийдэг ажлуудаа зогсоо хэрээс хэтэрлээ, дандаа будлиан үүсгэж хэрэг маргаан оруулж ирдэгээ боль гэх агуулгыг илэрхийлж сануулж хүртэл байсан.
Гэтэл шийдвэр гаргахдаа харин хэт нэг талыг барьж шүүхийн шийтгэх тогтоол дээр тус шинжээч гэрчийн мэдүүлгийг бүрэн эхээр нь тусгаж өгөөгүй байна. Мөн шүүхийн зүгээс илт хэт нэг талыг барьж, 4-н хавтастай хэргийн материал болтол нь үнэн мөнийг бодитоор тогтоолгох гэсэн бидний чин зориг зүрхийг мохоож, нотлох баримтуудыг дутуу дулимаг хүргүүлж гаргуулсан шинжээчийн дүгнэлтүүд болон тэр тусмаа “Цагаан шонхорын жигүүр” ТББ-ын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23/17 дугаартай дүгнэлтийг дээр дурьдсан тодорхой үндэслэлүүдээр хүчингүйд тооцож, улсын яллагч хавтас хэргийн материалаас хасуулах, уг хэрэгт нотлох баримтаар авч үзэхгүй байх нөхцөл байдлуудыг шүүх хурал эхлэхэд тайлбарлаж хүсэлтээ илэрхийлсээр байтал шүүх хүсэлтийг нь авч хэлэлцэхгүй харин ч эсрэгээр шүүхээс гарах шийдвэрт үнэлж дүгнэлтээр оруулж шийдвэрлэж миний төдийгөөс өдийг хүртэл буруугүй болохоо нотлох гэсэн байдлуудыг минь шууд үгүйсгэж гэм буруутайд тооцож ял оногдуулсанд туйлын гомдолтой байна.
Энэхүү дүгнэлттэй холбогдуулж, мөн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн асуудлаар Замын цагдаа Ц.Соёл-Эрдэний гэм бурууг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлээр шүүх хурал болсон байдаг.
… Шүүх энэхүү өдрийг хүртэл авто аваарын аливаа эрүүгийн хэрэг болгон дээр тухайн хэрэг учрал хэний гол буруутай үйлдлийн улмаас шалтгаалж үйлдэгдсэн талаар үнэн голчийг олж хуулийн дагуу шийдвэрлэж ирсэн бол, зөвхөн бидний уг авто ослын хэрэг дээр 100% эсрэг байр сууринаас хандаж гол осол болсон шалтгаан нөхцөл хурд хэтрүүлсэнээс болоогүй бол уг осол бүрэн дүүрэн гарахгүй байх байсан талаар нь бодитоор итгэл үнэмшилээрээ хуулийн дагуу хандаж шийдвэрлээгүйд маш их гомдолтой байна.
Биднийг шат шат/замын цагдаагийн тасагт мөрдөн байцаах, прокурорын/-нд нь өөрсдийн гэм буруугүй болохыг нотлох гэж эрх мэдэлтнүүдийн илтэд хазайлгаж байгаа ажиллагаа болгоны талаар нь гомдол саналаа хүргүүлээд байхаар өширхөж, дургүйцэж хэл ам хийж байна, хэн нэгний мууг үзэх гэж байна гэдэг л өнцгөөр хуулийнхан дуу нэгтэй харж хандах болсон. Үүнийг нь ч шүүх харин үнэн зөвөөр нь дэнсэлж аливаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаа албан тушаалтнуудын алдаа дутагдлыг ил тодоор нь хөндөж шийдвэрлэхийн оронд өөгшүүлж буруу ташаа шийдвэр гаргалаа. Ийм байхад ард иргэд шүүхэд хэрхэн итгэх итгэл нь ямар хэмжээнд байх нь ойлгомжтой болоод байна.
Иймд гомдлын агуулгаа товчхон дээрх байдлаар гаргаж байх тул шүүгч та бүхнийг хавтас хэргийг бүхэлд нь судалж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тухайн осол УБХ улсын дугаартай авто машиныг жолоодон явсан жолоочийн хурд хэтрүүлсэн гол шалтгаан нөхцлөөс уг осол болж гарсан болох гэм бурууг нь үнэн бодитоор тогтоож хариуцлага тооцож, Г. намайг гэм буруугүй болохыг минь үнэн бодитоор дүгнэж цагаатгаж шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд тэр хэсэг замын эвдрэлийг замын эсрэг талаар тойрохоос өөр нөхцөлгүй, эвдрэлээ тойрчихоод өөрийн урсгалдаа орж, миний машины арын өнцөг замын голын шугамаас гарахад 40см дутуу байхад араас дээрх машин маш хурдтай ирж мөргөсөн байхад, мөргөлдсөн гэж дандаа тэмдэглэж байгааг илт нэг талыг барьж шийдлээ гэж гомдохоос өөр аргагүй. Уг машин осол болох үед хурд хэтрүүлээд, аюул тохиолдсон үед зөв арга хэмжээ авч чадаагүйгээс араас ирж мөргөсөн байхад бодит дүгнэлт хийж чадахгүйд үнэхээр гомдолтой байна.” гэжээ.
6. Хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нар давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. … Уг авто ослын талаар үнэн бодит байдлыг тогтоолгох гэж энэхүү 2 жилийн хугацаанд хуулийнханы эрх мэдлээ хэрхэн урвуулан ашигладаг үйлдэл, эс үйлдэхүйгээр эсрэг болгох гэж дуу санаа бодол нэгтэйгээр далдуур үгсэн хуйвалдаж ирсэн болгонд нь гомдол саналаа гаргаж ирсэн. Ингэсний үр дүнд ч олон олон санаанд оромгүй бусармаг үйлдэл хийж хэрэгжүүлдэг болохыг ч мэдэж сонсож харж нотолж ирлээ. Үнэний төлөө өөрсдийнхөө хууль ёсны эрх ашгийг хамгаалах гэсний эцэст хуулийнханд ч ад болж, зарагчаараа цоллуулах, цаашлаад хэзээ ч үнэн бодитоор шийдэж болохгүй гэсэн үгсэн хуйвалдааны золиос ч болох дээрээ тулаа юу даа гэж бодоход хүртэл хүрч байна.
Анхан шатны шүүх хурал дээр хохирогч, иргэний нэхэмжлэгч бид бүхэн тухайн авто осол болох үед байсан амьд гэрчүүдийн хувьд бүхий л нөхцөл байдлын талаар үндэслэлтэй бодитоор дэлгэрэнгүй мэдүүлсэн. Мөн шинжээч өөрийн гаргасан шинжээчийн дүгнэлт болон уг осол болох гол шалтгаан нөхцөл УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолоочийн хурд хэтрүүлсэн /139,28км.ц/ үйлдлээс болсон гэдгийг маш тодорхой тайлбарлаж мэдүүлсэн.
… Энэ нийгэмд чинь шат шатны хууль хяналтын байгууллагын бүхий л албан хаагч нар бүгд шударга бус болчихоогүй байх гэж итгэж байна, ийм учир шүүгч та бүхнийг энэхүү авто аваарын хэргийн үнэн гэж хаанаа байна, угтаа биднийг хохироогүй байж хохирсон гэж худлаа байдал үүсгээд байна уу, үнэхээр хохирсон иргэдийг хууль хяналтынхан хэл ам гаргаж байна, гомдол санал гаргаж байна гэдэг өнцгөөр харж давхар яллаж, давхар хохирогч болгож хэлсдүүлээд байгаа юм байна гэх мэт хөдлөшгүй жинхэнэ үнэн мөнийг нь тогтоож шударгаар шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна.
Хохирогч ******* миний хувьд нөхөр Г.ын хамтаар өөрсдийгөө эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа, эдийн засгаараа үүнээс болж яаж хохироод байгаагаа өнөөдрийг хүртэл илэрхийлж ирлээ.
Миний хүүгийн тухайд, миний нөхрийн тухайд 18 настайгаас эхлэн цэргийн сургуулийг сонгож суралцаж төгссөн цагаасаа өнөөдрийг хүртэл тасралтгүй 20 гаруй жил нэг л байгууллага болох Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангид тагнуулын ахлагчаас эхлүүлээд авто, хуягт техникийн албанд ажиллаж, байлдааны техник хэрэгсэл жолоодох, засварлах механик техникийн мэргэжлийг бүрэн дүүрэн эзэмшиж, хэд хэдэн удаагийн энхийг сахиулах Олон Улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, төрд эрүүгийн болон зөрчлийн нэг хариуцлага алдаж тооцуулж байгаагүй, харин олон олон удаагийн төрийн одон медалиудаар энгэрээ мялаалгаж ирсэн төлөв даруу түвшин, архи согтууруулах ундааны зүйлс огт хэрэглэдэггүй, гэр бүлийн ноён нуруу, түшиг тулгуур, овог удмын жишиг болж яваа хүн билээ. Иймдээ ч өнөөдөр өөрийн эзэмшсэн мэргэжил, хувь хүний ямарч цаг үед хариуцлагатай ханддаг зан чанар, ур чадварынхаа үндсэн дээр гайтай согтуу жолооч нарын ааг омгоороо аархаж хурд хэтрүүлж явсан үйлдлээс болж “араасаа мөргүүлсэн” яг тэр мөчид хайртай хань, ээж, дүүгийнхээ амь насыг эрсдүүлэлгүй жолоодлогын тактик, техник, дүрмийн дагуу хүчтэй мөргөлтийн хурдыг сааруулах арга хэмжээг маш зөв авсанд бидний хувьд дор бүрнээ тодорхой, тодорхой амь наснаас хол гэмтэл бэртэл авсандаа ил далд ертөнцдөө өнөөдөр баярлаж байдаг юм. Тухайн хүнээс өөр хэн нэгэн ийм байдалд хүрсэн бол эрдэнэт хичнээн ч хүний амь нас эрсдэх байсныг үгүйсгэх ямарч аргагүй. Ийм байтал хайртай бүх хүмүүсээ амьд үлдээж аварч авчирлаа гэж хууль хяналтын байгууллагынхан шийтгэл оноож гэм буруутан болгож яллаж байгаа юм байна гэж бодох дээр хүргэж байна. Хатуухан сонсогдож байж магад.
… Анхан шатны шүүх хурал дээр шүүгч үнэхээр л уг хэргийн үнэн бодит зүйлийг баттай сайн уншиж мэдэж тогтоож байгаа мэт дүр зурагтай хандлага нь харагдаж байсанд нь бид бүхэн ч дор бүрнээ шүүхдээ итгэж шударга нар мандах л юм байна гэж бодож горьдож суусан ч харамсалтай нь шийдвэр гаргахаар завсарлаж орж ирээд тэс өөр энэ шүүх хуралд огт суугаагүй шүүгч шиг л дүр төрх үзүүлж, шударга бусаар шийдвэр гаргаж, аймшигтай муухай хилс хэргийг хүүд минь, ханьд минь гэм буруутай болгож тохож алх цохисонд маш их гомдолтой байна.
Ийм зүйл сонссон хүмүүс ямар байх нь тодорхой, арга буюу ******* миний хувьд тэр зам дээр чинь өлсгөлөн зарлаад суулт хийх болно гэдэг үгийг хүртэл хэлэх дээр тулсан, харин шүүх хурлын талаар цуу яриа хөвөрч шүлс нь хатахгүй байгаан байна гэдгийг ч чихээр минь ороод сонсогдож л байна. Бид бүхэн тэр шүүх хурал болох хүртэл Г.ыг буруугүй болох нөхцөл байдал дээр хамт байсан гэрчүүдийн хувьд мэдүүлж, бас хамтдаа гомдол саналаа гаргасаар ирсэн. Хэрэв буруутай байсан бол юу гэж өдий хүртэл эцэстээ хаана очиж шударга үнэн илрэх хүртэл хөлөө хүрэх газраа хөлөө тавьж явна гэж вэ дээ? Тэр даруй л гэм буруутан бол гэм буруугаа хүлээгээд ямарч зүйлд шударга хандах сургаал хүмүүжлээ л дагах байлаа.
Ийм учир тус шүүх хурлаар тогтоож шийдвэрлэсэн хохирлын асуудал дээр гомдолтой байна. Бид бүхний буруугүй гэж зэрэгцэн нотлохоор гэрчилсээр ирсэн Г.ыг буруутан болгож ээжийнх нь эхнэрийнх нь дүүгийнх нь хохирлыг бусад буруутан хүмүүс /, *******/-ийн хамтаар ногдох ногдох хэсгээр төлүүлэх шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Хурд хэтрүүлж, архидан согтуурч, аархаж араас мөргөж авто аваарын хэрэг гаргасан , ******* нарын гэм бурууг нь энэхүү шатны шүүхээр шударгаар шийдвэрлүүлж бүрэн дүүрэн гарсан бүх хохирлоо төлүүлэх талаар энэхүү гомдлоо гаргаж байна.
******* миний тухайд тухайн 4 хавтас хэргийн материал болтол нь дийлэнх ихэнх нотлох баримтуудыг нөхөр Г.ын хамтаар цуглуулж бэхжүүлж, мөн гомдол санал бүхнээ гаргасан учир одоо уг гомдолдоо тэр бүгдийг давхар нуршиж бичих шаардлагагүй байх, учир нь шүүгч нар хавтас хэргийг бүхэлд нь үзэж судалж, дүгнэлт гаргах байх гэж шүүхдээ итгэж найдаж байна. Иймд дээрх байдалтай гомдолоо гаргаж байна. Шударга шүүхээр үнэн мөнийг дэнслүүлнэ гэж маш их итгэж байна.” гэжээ.
7. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. … Тухайн өдөр би урд байгаа машинаа гүйцэж түрүүлэхээр гэрлээ шилжүүлж хажуу тийшээ дохио өгч эсрэг урсгал руу орж гүйцэж түрүүлэн ард нь ирэх үед Тоёота филдер машин миний урдуур шууд дарснаас болж зам тээврийн осол болсон.
Би хурд хэтрүүлсэн зүйл байхгүй. Би жолоо бариад удаагүй байхад энэ осол гарсан. Би өөрийгөө энэ осолд буруутай гэж үзэхгүй байна. Хэрэв тухайн машин миний урдуур дараагүй бол ийм осол болохгүй. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
8. Шүүгдэгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний гаргасан гомдлыг бүрэн уншиж танилцууллаа. ... *******, нар “100-аас 200 метр зайтай байсан” гэж хэлдэг. Би голын толиндоо хараад хол явж байгааг нь харсан. Тухайн зам нь эвдэрсэн, мөн цасанд дарагдсан байсан. Ганц л машины гарц гарсан байсан. Би том нүхийг тойрох гээд хажуу тийш дараад эргээд зам руугаа ороход 40 см орчим зайтай байхад миний араас ирж хүчтэй мөргөсөн. Би бүр хоёр бүтэн эргэлдээд замын хажуу тал руу унасан. Нөгөө машин чигээрээ тоормос гишгээд зогссон. Би араас мөргүүлэх үедээ үрүүлээ гулгаж байгаа талын эсрэг тал руу дарж эргүүлэх ёстой гэж заалгаж байсан. ... Энэ болсон явдлыг төдийгөөс өдийг хүртэл цагдаа нарт хэлж тайлбарласан. Хэрэв би үнэхээр урдуур нь ороод эргэсэн бол миний машины хажууд хэсгийг хамж орох ёстой байсан. Гэтэл миний араас ирж мөргөсөн учраас машины ард тал бүхэлдээ гэмтсэн. Одоо ч гэнэт хажуу тийш дарж орж ирсэн гэж маргалдаад байгаа. Шинжээч эмчээс 139 км/цагийн хурдтай явж байсан бол 1 секунтэд 39 метр замыг туулна гэж мэргэжлийн аргаар дүгнэлт гаргасан. 1 секунтэд 39 метр туулж байгаа машин шүү. Би тухайн машинд хайртай гэр бүлээ авч явсан хүн. Маш удаан хурдтай явж байсан. Тухайн машин миний араас ирж байсан машин 10 секунтэд миний араас ирж мөргөх боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шүүгч хэргийг бүхэлд нь ойлгож байгаа мэт байсан. Би хэрэг явдлыг бүрэн ойлгочихлоо гэж бодоод тайвширч байсан. Гэвч ижил шийдвэр, шийтгэл оногдуулсанд нь гомдолтой байна.
... Би өөрийнхөө эрх ашгийг хамгаалах гэж ирсэн юм. ... Миний буруу байсан бол эр хүний хувиар нэр нүүрээ бодоод буруугаа хүлээх байсан. ...Угаасаа намайг явж байхад машин араас мөргөх юм бол араас ирсэн жолоочийн л буруу болдог. Би тэр ухагдахуунаар л ойлгочихсон юм. ... Би 500 000 төгрөгөөр торгуулсандаа, төлж чадахгүй болоод ингээд яваад байгаа юм биш. Мөн ийм авто ослууд байнга л гардаг. Машиныхаа хойноос харамсах зүйл алга. Зүгээр л үнэхээр гэм буруугүй атлаа буруутгагдаж байгаад харамсаж байна.” гэв.
9. Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хэдийгээр өнөөдөр хохирогчийн байр сууринаас орж байгаа хэдий ч авто ослын үеэр хамт байсан амьд гэрч юм. Бүхнийг хамт туулсан гэрч юм. Нөхрийнхөө хамтаар үнэн мөнийг тогтоолгох гэж уйгагүй зүтгэж шүүхийн танхимд орж ирсэн байгаа. Тухайн эвдрэлтэй замын хэсэгт маш олон авто осол гарч байгааг иргэн бид бүхэн мэдэж байгаа. ... Тухайн хэсэгт өндөр хурдтай явах боломжгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. ... Биднийг тухайн жим хэсгээр зорчиж байхад араас ирж мөргөсөн. Гэтэл биднийг мөргөлдсөн гэж ярьдаг. Би энэ л учир байдлыг тайлбарлахыг хүсдэг. ... Анх бид осолд орох үед зөрчлийн хэргийн дуудлагыг 22:29 минутад ******* нь цагдаад өгсөн байдаг. Тэр үед ослын агуулга нь хэвээрээ байсан. ******* нь ын машины араас мөргөсөн гэдэг нэршил явж байсан. Бид эмнэлэгт үзүүлэх үед миний биед “хүндэвтэр гэмтэл учирсан” байсан. Ингээд эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл байдал бүрдсэн. Гэтэл зөрчлийн хэргийн прокуророос тухайн үед “мөргөлдөж” гэдэг агуулгаар бичиж ирсэн. Бүр эсрэгээр нь нь *******гийн унаж явсан машинтай мөргөлдөж гэж утга агуулгыг нь өөрчилж бичих болсон. Ганчимэг прокурорын хувьд яг энэ буруу агуулгаар нь бүхий л баримтад дээрх бичилтийг хийж ирсэн. Би арга ядаад ерөнхий прокурорт нь гомдол гаргасан. Гомдлыг хангаж “агуулга өөрчлөгдсөн нь үнэн байна. Зөв агуулгаар нь шийдвэрлэ” гэсэн шийдвэр гарсан. Гэтэл яллах дүгнэлт дээр хүртэл “мөргөлдсөн, мөргөлдөж, мөргөж” гэх үгнүүд гарч ирсэн. Би энэ үгнээс болж их гомдсон. Энэ цагаас эхэлж хардаж эхэлсэн. ... Түмэнжаргал шинжээчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд оролцож тайлбараа гаргаж байсан. 14 дэх дүгнэлтийг нэмэлт материалыг харсан. Улзын дүгнэлтийг гэж хэлсэн. Замын хөдөлгөөний дүрмийн тэмдэг тэмдэглэгээнүүд нэмж ирсэн. Тухайн газар дээр нь шинжээч нар очиж нөхцөл байдалтай танилцаж байж 14 дэх дүгнэлт гарсан. Үүн дээр “******* хурд хэтрүүлсэн, үүнээс болж осол гарсан байна” гэдгийг шинжээч өөрөө нотолж хэлсэн.
... Хөдөлгөөний соёл дээр хоёр дүгнэлт, механикийн сургууль дээр хоёр дүгнэлт гарсан. Авто ослын хэрэг дээр дүрмийн дагуу ажилладаг хүн байдаггүй юм байна лээ. Бид нар арга ядаад өөрсдөө л ихэнхи нотлох баримтыг нь цуглуулж өгч байсан. Цаг агаарын нөхцөл байдлын талаарх баримтыг нь хүртэл өөрсдөө авч өгсөн. Арга ядаад хурд хугацааг нь хүртэл тогтоолгох гээд хүсэлтээ гаргаж өгч байхад 14 хоногийн дараа очиж ажиллагааг хийсэн. ... Арай гэж нэг үнэн зөв дүгнэлт гарчихлаа гэж бодтол шүүгдэгч ******* болон өмгөөлөгч Батболд нар нь гомдол гаргасан байсан. Хаа хамаагүй автын хэрэгт хамаагүй зүйлс ярьдаг. Замын цагдаад ажиллаж байгаа дүүг маань, дүүгийн маань салсан нөхрийг хүртэл хамаатуулж гомдол гаргасан. Нөлөөлсөн байх боломжтой гэж үзсэн байсан. Шинжлэх ухааны үндэслэлгүй гэж үзээгүй зүгээр л нөлөөлсөн байх боломжтой байна гэж үзсэн байсан. Гэтэл прокурор нь хүлээгээд авчихсан байсан.
... Шинээр нь худалдаж аваад 8 сар л болж байсан машин маань одоо авахын аргагүй болсон. 2 жилийн турш гадаа хадгалагдсан. Бороо, шороо нэвт орж байсан. Бид ямартай ч маш их гомдолтой байна. Энэ шатны шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгөх байх гэж найдаж байна.” гэв.
10. Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хүү 17 настайгаасаа 39 нас хүртлээ эх орныхоо төлөө эр цэргийн тангараг өргөж насаараа хөдөлмөрлаж, ажиллаж байгаа. Ялангуяа энэ авто тээврийн асуудал дээр төгс гэж хэлэхэд хилсдэхгүй хүүхэд. Гэтэл ийм зүйлээрээ гэмт хэрэгтэн болж байгаад харамсаж байна. ... Хохирол гарсан уу гэвэл тийм. Би энэ хугацаанд өөрт байгаа үнэтэй гэсэн бүхнээ Улаанбаатар хотод ломбарданд тавьж эмчилгээ хийлгэж ирсэн. Хүүнээс хүү тооцож төлбөрийг төлж ирсэн. Санхүүгийн асуудал яахав болох л байх гэж бодож байна. Гэхдээ хүү минь яллагдагч гэдэг нэрийг сонсох үнэхээр хэцүү байна. ... Би хүүгээ ялтан гэдэг нэрнээс салгахыг л хүсэж байна.” гэв.
11. Шүүгдэгч Г.ын өмгөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэгт нийт 6 удаа шинжээчийн дүгнэлт хийгдсэн. Цагаан шонхорын жигүүрийн 2317 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Ингэхдээ анхны буюу Соёл-Эрдэнийн гаргасан схем зургийг үндэслэж дүгнэлт гаргасан. “А” цэг буруу байршсан баримтыг үндэслэж гаргасан дүгнэлт байгаа юм. Тиймээс энэ нь бүхэлдээ үндэслэлгүй дүгнэлт болж байгаа юм. Цагаан шонхорын дүгнэлтээс хойш Түмэнжаргалын дүгнэлт гарах хүртэл 17 метрийн зөрүүтэй хэргийн газрын үзлэг яваад байсан юм. Тиймээс эхэнд гарсан хоёр дүгнэлт нь энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй гэдэг нь тодорхой байна. ... Дараа нь гарсан дүгнэлтүүд нь Хөдөлгөөний соёлын дүгнэлт зөв гэсэн атлаа ыг буруутгаад байдаг. Мөн хурдны схемийг гаргахдаа *******гийн унаж явсан машин нь 139,6 км/цагийн хурдтай явсан гэдгийг нотолсон. Үүнээс болж осол гарсан талаар дурдсан байдаг. Хохирогчийн хэлж байгаачлан анхнаасаа энэ хэрэг “мөргөлдсөн” гэж бичигдэж ирсэн. *******гийн хэлж байгаагаар “урд машин явж байсан. Бид гүйцэж түрүүлэх гээд хажууд нь орж ирэхэд гэнэт хажууд талын машин хөндлөн ороод ирсэн” гэж хэлдэг. Тэгвэл ын унаж явсан машины хажууд талын хэсэгт эвдрэл үүсэх боломжтой байсан. Гэвч тийм зүйл огт байдаггүй. Зөвхөн тухайн машины арын хэсэг бүхэлдээ эвдэрсэн байгаа. ын хувьд урд нь явж байгаад өөрийн урсгал руу орчихсон байсан ба бөгс хэсэг нь яг зам руугаа орж байсан. 40 см хэсэг нь зам руугаа орж байсан. Үүнээс харахад араас ирж байсан машин нь ямар их хурдтай явж байсан болохыг харуулж байна. Машин мөргөчихөөд цаашаа 92 метр газар явж зогсож байгаа нь мөн ямар хурдтай явж байсан болохыг харуулах тодорхой жишээ юм. ... Мөн дараагийн дугаарт жолооч солигдсон байх бүрэн боломжтой байсан. Жолоочийн эсрэг талаас гарч ирсэн залуу нь машинаа тойрч харчихаад жолооч тал руу суусан. Мөн цагдааг ирэх хүртэл хугацаанд машин дотор жолоог сэлгэсэн байх боломжтой байна. Мөн дараагийн дугаарт жолоочийн рулийн доод талын салон хэсэг эвдэрсэн байсан. Тэгвэл ******* биш согтуу байсан ын хоёр өвдөг шалбарсан байдаг. *******гийн хувьд зөвхөн хоёр алга нь зулгарсан байгаа. Жолоо бариад явж байсан жолоочийн алга зулгарах боломжгүй. Мөн өвдөг нь гэмтэхгүйгээр салон эвдрэх боломжгүй юм. Хэрэв энэ машин өөрийнхөө замаар явж байхад нь би хөндлөнгөөс орсон бол миний тээврийн хэрэгслийн ард тал биш хажуу тал нь эвдрэх ёстой байсан гэдгийг нарийн ойлгуулахыг хүсч байна. Комисс дүгнэхдээ “шүүхээс энэ бүхэнд дүгнэлт гаргана” гэж үзсэн. Мөн прокурорын байгууллагаас ч гэсэн “шүүх дүгнэлт гаргана” гэж хэлсэн. Тэнсэж хянан харгалзах, эсхүл торгуулийн ялтай байх нь хамаагүй, хамгийн гол нь буруугүй байж, гэм буруутай болж байгаа учраас ингэж эцсээ хүртэл явж байгаа гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.” гэв.
12. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн хувьд анхнаасаа болсон зүйлсийг нарийн хэлж ирсэн. Энэ хүмүүсийн хэлж байгаачлан өөр хүний хэргийг өөр дээрээ үүрээд гарч байгаа зүйл байхгүй. Энэ бүхнийг анхнаасаа үнэн зөв ярьж ирсэн. Мөн 140 км/цагийн асуудлыг ярьдаг. нь жолоо барьж яваад *******д жолоогоо өгсөн байгаа. Тэрнээс биш яг араас нь очоод мөргөх үедээ энэ хурдтай байсан гэж дүгнээгүй. Мөн тэр тэмдэг тэмдэглэгээг хараагүй. Бусад шинжээчийн дүгнэлтүүдийг ч гэсэн үгүйсгэх боломжгүй юм. Хавтаст хэрэгт бүгд хавсаргагдсан байгаа. Мехнаник инженерийн сургуулиас дүгнэлт гаргахдаа хоёр жолооч хоёулаа буруутай байна гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтэд гомдол гаргасан зүйл байдаггүй. *******гийн хувьд гүйцэж түрүүлэх үйлдэл гаргаж байсан. Болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнээр тогтоогдох хууль зүйн үндэслэлтэй юм. Уг нь бол тухайн үед дохиогоо өгөөд гүйцэж түрүүлэх үйлдэл гаргаж байх үед урдуур нь орж ирсэн гэдгээ хэлдэг. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
13. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байна гэж үзэж байгаа. Хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар тайлбараа гаргаж байна. Энэ бүхэн нь анхан шатны шүүх хуралдаан дээр ч гэсэн бүрэн дурдагдсан байдаг. Шүүх хуралдааны тэмдэглэл дээр ч гэсэн бүрэн бичигдсэн байдаг. өмгөөлөгчийн хувьд шинжээчийн дүгнэлтүүдэд замын эвдрэл гэмтлийн талаар тусгагдаагүй, нөхцөл байдлыг мэдээгүй байна гэж ярьж байгаа хэдий ч бүгд энэ талаар тусгагдсан байгаа юм. ... Шүүхийн шийдвэр нь ганц Цагаан шонхорын дүгнэлтийг үндэслээд дүгнэлт гаргачихлаа бусад дүгнэлтийг үндэслэсэнгүй гэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг дээр “ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буруутай байдлыг дүгнэсэн байгааг няцаах боломжгүй байна. Тухайлбал...” гээд шинжээчийн дүгнэлтүүдийг дурдсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо дээрх дүгнэлтүүдээс ач холбогдол бүхий дүгнэлтүүдийг өөр хооронд нь харьцуулж судалж үзсэн байдаг. Харьцуулан судалж үзсэний үндсэн дээр ыг “чиг өөрчлөхдөө саадыг тойрохдоо зам тээврийн осол гаргасан байна” гэдэг дүгнэлтийг гаргасан. Мөн энэ гэмт хэрэг дээр *******г буруутгасан. ... Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ гүйцэх гэж байгаа жолооч дохио өгч анхааруулна гэсэн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн байдаг. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр үндэслэл бүхий шийдвэр болсон байна гэж үзэж байна.
... Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийсэн гэж харагддаг. Учир нь хэрэг нь 5 хавтаст хэрэг болсон. 8 удаа мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийн хугацааг сунгасан, 4 удаа нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад эрх бүхий албан тушаалтанд буцаасан байдаг. Удаа дараа хохирогч, шүүгдэгч нараас гомдол хүсэлт гаргаж ирсэн. Хангахыг нь хангаад татгалзахгүйг нь татгалзаж ирсэн. Энэ нөхцөл байдлыг харахад шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна. Прокурор өөрийн дотоод итгэлийн үндсэн дээр үндэслэлтэй дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлсэн байна гэж харагдаж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, Г. нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Хэргийг бүхэлд нь хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг, гэх газарт 2023 оны 01 дүгээр сарын 28-ны орой 22 цагийн үед Тоёота Приус-30 маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөний улмаас Г.ын жолоодон явсан Тоёота Королла фейлдэр маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч Г. нь Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг, гэх газарт 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 22 цагийн орчим Тоёота Королла фейлдэр маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч ....чиг өөрчлөх... дөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас *******гийн жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэн тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Тухайлбал, шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг, гэх газарт 2023 оны 01 дүгээр сарын 28-ны орой 22 цагийн үед Тоёота Приус-30 маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөний улмаас Г.ын жолоодон явсан Тоёота Королла фейлдэр маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... 2023 оны 01 сарын 28-ны өдөр 15 цагийн үед би ын тээврийн хэрэгслийг жолоодоод Дорнод аймагруу гарахаар болоод Налайх дүүргээс хөдөлж бүрэнхий болох үед Хэнтий аймгийн төвд орж ирсэн. ... би Хэнтий аймаг өнгөрөөд нилээн явж байгаад эвдрэлтэй замд ирж шороо руу орох үед жолоогоо ад өгөөд цааш явж, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 22 цагийн үед ирээд сумын ШТС-аас 30 000 төгрөгийн бензин аваад төлбөрийг нь би дансаар шилжүүлсэн. Хөлөнбуйр сум өнгөрөөд хэсэг явж байгаад надад “одоо чи барьчих л даа, би авсан пивоо ууя л даа” гэхээр нь зөвшөөрч жолоог би шилжүүлж авсан. Ингээд удалгүй Булган сумын гэрэл харагдаж эхэлж хэсэг хэсэг газартаа эвдрэлтэй зам гарч ирсэн. Тэгээд замаараа явж байхад урд талд жижиг оврын машин явж байсан. ... би урд байгаа машинаа гүйцэт түрүүлэхээр гэрлээ шилжүүлж, хажуу тийшээ дохио өгч эсрэг урсгал руу нь орж гүйцэж түрүүлэн ард нь ирэх үед Тоёота Филдер машин миний урдуур орж осол болсон. Тэр өдөр тамын 50-аас Булган дөхөх хүртэл машин барьсан бөгөөд би жолооны ард сууснаас хойш 5-10 минутын хооронд осол болсон. ...” гэх мэдүүлэг, / 1хх 240-242, 5хх 08/
шүүгдэгч Г.ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн“... Тухайн өдөр бид ... 22 цагийн үед Булган сумаас дээшээ гэх газраас доош уруудаад явж байхад замын эвдрэлтэй хэсэг гэсэн тэмдэг тэмдэглэгээ байсан. Тэгэхэд ээж маань “за миний хүү нөгөө аймар эвдрэлтэй замаар чинь явж байна шүү, болгоомжтой яваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сайн мэдэж байна, ямар анх удаа явж байгаа биш, би энэ замыг сайн мэдэж байна гэж ээжтэйгээ яриад эвдрэлтэй хэсгээр салгалаад явж байсан. Тухайн үед би 20-оос 30 километр цагийн хурдтай явж байсан. Тухайн үеийн замын байдал битүү мөстэй, зөвхөн машинууд зам гаргаад тойруулаад явах боломжтой газраар хар зам татчихсан байсан. Би тэр замын дагуу явж байсан бөгөөд тэгж явахдаа голын толиндоо харахад араас нэг машин цаана явж байсан. Тэгээд энэ нүхийг тойроод хангалттай эгнээндээ орчих юм байна гэж бодоод явж байтал араас тас хийгээд явчихсан. Тухайн үед машин мөргөчихлөө гэж би мэдээгүй. Араас тас хийгээд явахад би олон жил машин барьсан хүний хувьд рулийг дагуулж эргүүлж байсан. ... Тэгээд машин маань хоёр эргээд жалга руу шидэгдээд урд талын урсгал руу зогссон. Хэсэг хугацаанд намайг манарсан шоконд орсон байдалтай байхад эхнэр алгадаж, ээж тайван бай гэж тайвшруулсан. ... юу болов гээд харахад машины ар тал тэр чигтээ онгойчихсон байсан. Нөгөө мөргөсөн машин нь хаана байна гээд харсан чинь тэр цаана зүүн урд буланд байсан. ... харж байхад тэр машины урд талын жолоочийн эсрэг талаас нэг хүн буусан. Манай машины ар тал тэр чигтээ дэлгэгдчихсэн байсан болохоор тэр хэсгийг би бүрэн харах боломжтой байсан учраас би маш сайн харсан. ... жолоочийн эсрэг талаас нэг хүн буугаад урдуураа машинаа тонгойж харчихаад зам хөндлөн нэвт гарч ирсэн. Гэхдээ бид нар дээр ирээгүй бөгөөд замын хажуу талын шороон хэсгийн цастай хэсэг дээр ирээд “та хэд зүгээр үү” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “яаж байгаа пизда вэ” гэж хэлсэн ба тэгэхэд “уучлаарай ахаа гулгаж ирээд мөргөчихлөө” гэж хэлээд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа намайг гарч тамхи татах үед эхнэр “жолооч нь бууж ирсэнгүй, жолооч нь зүгээр үү” гэхээр нь би очиж үзье гэж бодоод очих гэхэд эхнэр “чи ганцаараа явж болохгүй” хамт явъя гэж хэлээд надтай хамт тэр машин руу очсон. Тэр машин дээр очоод эхнэр хаалгыг нь нээсэн ба тэр үед битүү тамхи, архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг, /5хх 16-17/
хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2023 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 8 цаг өнгөрөөгөөд би хадам ээж, хадам дүү, нөхрийн хамт Улаанбаатар хотоос гарсан. ... Тэгээд эвдрэлтэй зам руу ороход цагдаагийн машин хүний дүрс гарч ирэхэд хадам ээж “миний хүү одоо нөгөө зам чинь эхэллээ шүү, болгоомжтой яваарай” гэж хэлээд явж байхад Булган сумын нутаг Булган овооны орчим сум ороход 6-7 км дутуу байхад том эвдрэлтэй нүхтэй зам байхаар нь тойрч гарах зорилгоор эсрэг урсгалд ороод эвдрэлийг тойрсны дараа буцаж өөрийнхөө эгнээнд орох үед манай машины араас гэнэт машин маш хүчтэй мөргөсөн. ... Тэр замаар жоохон яваад л цас мөсжилт ихтэй зам эхэлсэн. ... Нэг мэдэхэд цас битүү хунгарлаад замын хажуу руу ороод л зогссон. Осол болоод зогсоход ...бид нар ойр орчмоор харахад манай машин замын урагшаа зогссон, ын машин зүүн хойшоо зогссон байсан. Нөгөө машин нь жижиг бололтой цагаан өнгийн машин байсан. Тэгээд бид нарыг хараад байж байхад жолоочийн эсрэг талаас хүн буухад машины дээгүүр нэлээн өндөр хүүхэд бууж ирж байгаа нь харагдаад урагшаагаа машиныхаа урдуур алхаж доошоо тонгойж машинаа харчихаад чигээрээ урагшаа манай машиныг чиглээд ирсэн. Ирээд олон харилцаа үүсгээгүй ба манай хүн “яаж байгаа пизда вэ” гэхэд “уучлаарай ахаа гулгаад мөргөчихлөө” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг, /1хх 57-60, 5хх 23-32/
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Тухайн осол болох үед би унтаж явж байсан бөгөөд унтаж байтал нуруунаас нэг зүйл маш хүчтэй түлхэж орж ирсэн. Тэгээд сэртэл манай машин эргэлдэж байсан. Ахаасаа юу болов гэж асуухад ах мөргүүлчихлээ гэж хэлсэн. Яг ахыг тэгж хэлэх үед машин маань замын урд тал руугаа цас руу шидэгдэж зогссон. Тэгээд мөргөсөн машин нь хаана байгаа юм бэ гэхэд замынхаа хойд талд байна гэсэн. Тэгэхээр нь би цонхоо ойлгосон чинь цонх маань эргэж хаагдаагүй. Тэгэхдээ *******г харсан. Харин ыг хараагүй. *******г харахад машины цаанаас бууж ирээд манай машин дээр ирээд хамгийн эхлээд надтай ярилцсан. Тухайн үедээ би тайван байсан. Тэгээд яаж байгаа юм бэ чи гэхэд уучлаарай гулгаад мөргөчихлөө гэсэн. .... Би эмчилгээ хийлгэсэн мөнгөн дүн болон цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилж байгаа. Би хувиасаа 2,100,000 орчим төгрөгийг гаргасан. Нотлох баримтаар эм авсан үнийн дүн болон томограф, имрай хийлгэсэн мөн миний ажлаа хийж байхдаа лист авсан цалингийн зөрүү зэрэг байгаа. Миний нэг өдрийн цалин 92,000 төгрөг байдаг. Намайг 7 хоног лист аваад орж ирэхэд надад 300,000 төгрөг өгсөн. Тэгэхээр ажлын 5 хоногоор бодох юм бол дөрвөн зуу гаруй мянган төгрөг орж ирэх ёстой байсан боловч 300,000 төгрөг нь орж ирсэн учраас үлдэгдэл мөнгөө нэхэмжилнэ. Энэ бүгд нийлээд яг хэдэн төгрөг болсныг би сайн бодож гаргаагүй байна. Би бариачид их очсон ба очсон хүн маань хувь хүн учраас энэ талаараа нотлох боломжгүй байгаа.” гэх мэдүүлэг /1хх 82-83, 5хх 37 /
иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Миний хувьд ... 6 сарын хугацаанд өөрийн бүх үнэт эдлэлээ ломбардад тавьсан бөгөөд хүүгээр нь бодоход сарын 300,000 төгрөгийн хүү төлсөн гэхээр нийт хүү нь 1,800,000 төгрөг болсон. Эмчилгээний зардал болон бусад баримт бүгдээрээ хавтаст хэрэг дотор байгаа. Ер нь нийт дүн нь 10,000,000 төгрөг болно.” гэх мэдүүлэг /3хх 81-82, 5хх 38/,
мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн “...Би дунд хүү , бэр Бадамцэцэг, охин Ганболор нарын хамтаар 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу гарсан. Манай хүү өөрийн эзэмшлийн Toyota Corolla Fielder маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон явж байсан ба бид нар Булган сум руу 22 цагийн орчим орж ирсэн. Ингээд эврэлтэй зам тааралдаад мөстсөн байсан болохоор би хүүдээ “зөөлөн яв” гэж хэлээд манай чиглэлийн буюу баруунаас зүүн чиглэлтэй замын урсгал нүхтэй байхаар нь эсрэг талын урсгал руу саадыг тойрч гараад буцаад өөрийн урсгалдаа ороод явж байхад араас машин мөргөх шиг болоод манай машин гулгаад эргээд замын хажуу руу унасан...” гэх мэдүүлэг /1хх 89-90/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Би машиндаа учирсан зардлыг яг хэнээс нэхэмжлэхээ сайн ойлгохгүй байгаа. Машины зардал гэж 4,670,000 төгрөг гарсан. Намайг бензин аваад шууд тэр колонк дээр солигдсон гэж хэлсэн гэдэг нь худлаа. Би ерөнхийдөө жоохон ширүүн явж байсан. Энэ нь миний буруу. Тухайн осол болсон газрын наана ******* бид хоёр жолоогоо сольсон юм. Бид хоёр жолоогоо солиод би хажууд нь суугаад пиво уугаад явсан. Тэгээд явж байхад Toyota Corolla Fielder машин урд явж байсан ба манай найз араас нь гэрлээ дохиод ороод явсан ба тэр үедээ гүйцэж түрүүлэх үйлдлээ хийгээд эхэлчихсэн байсан. Тэгэхэд урдуур нүх тойрч байгаа юм шиг дараад ороод ирсэн. Намайг машинаас ерөөсөө буугаагүй гэж яриад байх юм. Бид хоёр машинаас зэрэг буусан. Тэгээд бид хоёр машинаа харчихаад би эргээд машиндаа суусан. Би яагаад энэ хүмүүс дээр очоогүй вэ гэхээр тухайн өдөр гадаа маш хүйтэн байсан ба би пүүзтэй, даавуун өмдтэй явж байсан юм. Цагдаа ирээд намайг буулгаад харж байснаа чи ор ор гээд машин руу оруулсан. ...” гэх мэдүүлэг /2хх 156-157, 5хх 38/
шинжээч ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Эхний дүгнэлтийг гаргахад цагдаагийн мөрдөгчийн өгсөн хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн гаргасан. Эхний дүгнэлт дээр хэргийн газрын үзлэг дутуу хийсэн, осол болсон схем зураглалыг буруу хийсэн байсан. ... тийм учраас жолооч *******гийн талд гарсан. Нөхцөл байдал өөрчлөгдөөд тухай осол болсон газрын схем зургийг шинэчлэн зурж, замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг бий болсноор энэ дүгнэлт эсрэгээрээ эргэх байдалд хүрсэн. ... Шинэчилсэн нэмэлт дүгнэлтээр ... жолооч ******* 1-рт гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэсэн, 2-рт хурд хэтрүүлснээс болж энэ осол болох гол шалтгаан болсон гэж үзэж байгаа юм. ... жолооч Хөлөнбуйраас 22 цаг 01 минутад бензин аваад хөдөлгөөн эхэлсэн. ... Хөлөнбуйраас осол болсон гэх газар хүртэл 66 км замыг 22 цаг 01 минутаас 22 цаг 29 минутын хугацаанд туулж байгаа бол ойролцоогоор 1 секундэд 39 метр зам туулж, энэ автомашин 140 км/цагийн дээд хурдтай байсан гэж бодохоор байна. ... Мөн машин зэрэгцээд ирсэн тохиолдолд урдуур чинь машин орж байгаа бол машины зүүн гар талын хаалганаас нь мөргөх ёстой. ... тэгвэл хэрэгт авагдсан материал дээр баруун хойд талаас нь мөргөөд хойд талын гупер нь хунигдаад араас нь чихэгдээд орчихсон юм шиг зураг дээр харагдаад байгаа. Тэгэхээр араас нь мөргөсөн байгаа юм. Тиймээс хурдаа зөв тохируулаагүйгээс энэ осол болсон гэдгийг би энэ дүгнэлт дээрээ тусгаж өгсөн. ... Ер нь би өөрийнхөө дүгнэлтийг үндэслэлтэй зөв гэж үзэж байгаа. Бусад шинжээчдийн дүгнэлтэд би үнэлэлт дүгнэлт хийх эрх байхгүй. Гэхдээ хоёулаа л дүрэм зөрчсөн байгаа. Хамгийн гол нь энэ зөрчлүүдээс осол гаргах гол үндсэн шалтгааныг би хурд хэтрүүлснээс болсон гэж тодорхойлж байгаа юм. Манай хууль дүрэм чанга учраас нэг нь зөв байх ёстой, нэг нь буруу байх ёстой. ...” гэх мэдүүлэг /5хх 43-45/
гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2023 оны 01 дүгээр сарын 28-ны орой гэртээ байж байхад миний утас руу нэг эмэгтэй хүн залгаад “Булган сумын урд засмал замд танай хүү ******* зам тээврийн осол гаргасан байна” гэхээр нь эхнэр гийн хамт 01 цагийн үед очсон. Очиход цагдаагийн машинд манай хүү *******, гэх цагдаа 2 байсан. “Танай хүү ******* би өөрөө машин барьж яваад осол гаргасан гэж өөрөө хэлж байна. Би шалгаад байж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна” гэж байсан. ... Би хүүгээсээ хэн барьж явсан эсэхийг асуухад “би барьж явсан” гэж хэлсэн. Манай эхнэр хүртэл хэн барьсан эсэхийг асуухад “би өөрөө барьж явсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх 80-81, 2хх 159/
гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 1 дүгээр сарын 28-ны өдөр Хөлөнбуйр сумын Петровис ШТС-д жижүүртэй байхад шөнийн 22 цаг 01 минутанд Тоёота Приус-30 маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруунаасаа зүүн тийш явж байгаа бололтой ирээд 11 литр бензин аваад миний дугаартай данс руу 30 000 төгрөг шилжүүлээд явсан ... Би жолоочийн царайг сайн анзаараагүй. Зургийг хараад би танихгүй. Цонхоор нь харьцсан учир би царайг нь харж чадаагүй ... Намайг тухайн жолоочтой харилцахад архи үнэртээгүй. Би ч анзаараагүй...” гэх мэдүүлэг /1хх 106-107/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн Хүний биед шинжилгээ хийсэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 119 тоот “... 1.*******ийн биед тархи доргилт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн 3, ууцны 1 нугалмуудын фиброзон цагирагийн урагдал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл.” гэх дүгнэлт /1хх 113-116/,
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн техникийн шинжээч нарын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 06/71 тоот “ 1. Хавтаст хэрэгт авагдсан хэмжилтийн бүдүүвч зураг, фото, зураг зэргээс үзэхэд Тоёота Приус-30 маркийн УБХ улсын дугаартай автомашины жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 13.1-р заалт буюу “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
2. Хавтаст хэрэгт авагдсан хэмжилтийн бүдүүвч зураг дээрх "А" цэгийн байрлал, фото зураг зэргээс үзэхэд "Тоёота Кролла фейлдер" маркийн ДОА улсын дугаартай автомашины жолооч Г. нь МУ-ын ЗХД-ийн 10.1-р заалт буюу "Жолооч чиг өөрчлөх... дөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
3. "Тоёота Приус-30" маркийн УБХ улсын дугаартай автомашины жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 13.1-р заалт, "Тоёота Кролла фейлдер" маркийн ДОА улсын дугаартай автомашины жолооч Г. нь МУ-ын ЗХД-ийн 10.1-р заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна.
4. Зам тээврийн осолд холбогдсон 2 автомашин нь техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлагуудыг хангасан эсэхийг тогтоох боломжгүй байна.
5. Автомашинуудын осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй байна. Харин 65 км зайг 28 минутанд туулсан бол дундаж хурдыг тооцож болох бөгөөд дундаж хурд 139.28 км/цаг гарч байна. ...” гэх дүгнэлт /1хх 221-223/,
мөн шинжээч нарын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 08/05 тоот “1. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад Тоёота Приус-30 маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч ******* нь ... МУ-ын ЗХД-ийн 13.1. "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэснийг зөрчсөн байна.
2. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад "Тоёота Королла фейлдэр" маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч .... чиг өөрчлөх....дөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчсөн байна.
3. Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1-д "Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна", 17.2-д "Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна" гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна.
Хэргийн газрын үзлэгийн зурагт зам тээврийн осол болсон газарт хунгарласан цас, замын эвдрэл, халтиргаа зэрэг нь осол гарахад шууд нөлөөлж, тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх, гүйцэж түрүүлэхэд аюултай байдлыг үүсгэсэн байна.
... Хавтаст хэрэгт авагдсан материал, хэргийн газрын үзлэгийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, замын зорчих хэсгийн хэмжээ, анх осол болсон гэх А цэгийн байршил, замын зорчих хэсгийн хучилтын байдал, тээврийн хэрэгслүүдийн оврын хэмжээ, тэдгээрийн гэмтсэн байдал зэргээс харахад жолооч нар нь замын хөдөлгөөнд оролцож явах үедээ МУ-ын ЗХД-н 10.1, 13.1-д заасны дагуу аюулгүй байдлыг хангаагүй нь уг осол гарах шалтгаан болсон байна. ...” гэх нэмэлт дүгнэлт /4хх 89-91/,
гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 41/, зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 50-54/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 165-171/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
6. Шүүгдэгч *******гийн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
7.Түүнчлэн шүүгдэгч *******гийн үйлдэл 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх агуулгаар ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн байна.
Шүүх ийнхүү ял оногдуулахдаа шүүгдэгч *******гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгод тохирсон гэж дүгнэв.
8. Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан “... Би өөрийгөө энэ осолд буруутай гэж үзэхгүй байна. Хэрэв тухайн машин миний урдуур дараагүй бол ийм осол болохгүй. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
9. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.ын үйлдлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 5 удаагийн шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгч Г.ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “Цагаан шонхорын жигүүр” ТББ-ын шинжээчийн 2023.02.13-ны 23/17 тоот дүгнэлт /1хх 162-164/, “Хөдөлгөөний соёл” ТББ-ын шинжээчийн 2023.07.14-ний өдрийн 13 дугаартай дүгнэлт /1хх 186-188/ нь тус тус эргэлзээтэй, мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй байхад нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д заасантай нийцээгүй байхаас гадна дээрх дүгнэлтүүдийг улсын яллагч яллах нотлох баримтын үндэслэл болгоогүй байгааг шүүх анхаараагүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн шинжээч нарын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 06/71 тоот дүгнэлт, мөн шинжээч нарын 2024 оны 10 дугаар 09-ний өдрийн 08/05 тоот нэмэлт дүгнэлтүүдээр жолооч Г.ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт буюу “Жолооч чиг өөрчлөх... дөө аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн боловч дээрх зөрчил нь тухайн авто осол болох гол шалтгаан нөхцөл болсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй байхаас гадна энэ зөрчлийн улмаас шүүгдэгч Г.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна.
Тодруулбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалт нь замын хөдөлгөөнд оролцогчдыг сонор сэрэмжтэй, анхааралтай байхыг үүрэг болгосон санамжийн шинж чанартай ерөнхий заалт бөгөөд уг заалтыг зөрчсөн гэх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруутай этгээдэд ял шийтгэх шударга ёсны зарчимд нийцэхгүй болно.
Түүнчлэн 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг ойлгоно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон ШУТИС-ын Механик тээврийн сургуулийн техникийн шинжээч нарын 2023.10.10-ны өдрийн 06/71 тоот дүгнэлт, мөн сургуулийн шинжээч нарын 2024.10.09-ны өдрийн 08/05 тоот нэмэлт дүгнэлтүүд, мөн “Хөдөлгөөний соёл” ТББ-ын шинжээчийн 2023.08.28-ний өдрийн 14 дугаартай нэмэлт дүгнэлт, мөн шинжээч ын шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гаргасан 14 дүгээр нэмэлт дүгнэлтийг баталж мэдүүлсэн: “... Шинэчилсэн нэмэлт дүгнэлтээр ... жолооч ******* 1-рт гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэсэн, 2-рт хурд хэтрүүлснээс болж энэ осол болох гол шалтгаан болсон гэж үзэж байгаа юм. ... жолооч Хөлөнбуйраас 22 цаг 01 минутад бензин аваад хөдөлгөөн эхэлсэн. ... Хөлөнбуйраас осол болсон гэх газар хүртэл 66 км замыг 22 цаг 01 минутаас 22 цаг 29 минутын хугацаанд туулж байгаа бол ойролцоогоор 1 секундэд 39 метр зам туулж, энэ автомашин 140 км/цагийн дээд хурдтай байсан гэж бодохоор байна. ... Мөн машин зэрэгцээд ирсэн тохиолдолд урдуур чинь машин орж байгаа бол машины зүүн гар талын хаалганаас нь мөргөх ёстой. ... тэгвэл хэрэгт авагдсан материал дээр баруун хойд талаас нь мөргөөд хойд талын гупер нь хунигдаад араас нь чихэгдээд орчихсон юм шиг зураг дээр харагдаад байгаа. Тэгэхээр араас нь мөргөсөн байгаа юм. Тиймээс хурдаа зөв тохируулаагүйгээс энэ осол болсон гэдгийг би энэ дүгнэлт дээрээ тусгаж өгсөн. ... Ер нь би өөрийнхөө дүгнэлтийг үндэслэлтэй зөв гэж үзэж байгаа. ... Гэхдээ хоёулаа л дүрэм зөрчсөн байгаа. Хамгийн гол нь энэ зөрчлүүдээс осол гаргах гол үндсэн шалтгааныг би хурд хэтрүүлснээс болсон гэж тодорхойлж байгаа юм. ...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд дээрх авто осол болох гол шалтгаан нь жолооч *******гийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, авто осол гаргасан буруутай үйлдлийн улмаас болсон, мөн түүний дээрх үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шалтгаант холбоотой гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан прокуророос шүүгдэгч Г.т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
10. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон эд хөрөнгийн үнэлгээ, хохирлын талаарх баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гэм хорын хохирлыг хуваарилан гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасантай нийцжээ.
Түүнчлэн хохирогчийн мэргэжлийн үйл ажиллагаа болон аж ахуйн үйл ажиллагаанаас олох байсан орлого, иргэний нэхэмжлэгч нар, шүүгдэгч Г. нарын ажилгүй байсан хугацааны цалин орлоготой холбоотой болон бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг буруутгах боломжгүй байна.
Харин шүүгдэгч Г.ыг цагаатгасантай холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийг түүнээс гаргуулах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохиролтой холбоотой хэсэгт мөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ийн т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.ыг цагаатгаж, шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 2, 3, 7 дахь заалтуудын Г.т холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгон, 4 дэх заалтыг дараах байдлаар өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. Үүнд:
“4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч *******ийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохиролд 5 183 500 төгрөгийг шүүгдэгч *******, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн тус бүр 2 591 750 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, тоотод оршин суух *******т /РД: /,
Иргэний нэхэмжлэгч ын эрүүл мэндэд учирсан хохиролд 970 000 төгрөгийг шүүгдэгч *******, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн тус бүр 485 000 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 30-58 тоотод оршин суух т /РД:/,
Иргэний нэхэмжлэгч ийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохиролд 2 705 450 төгрөгийг шүүгдэгч *******, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн тус бүр 1 357 725 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын тоотод оршин суух *******д /РД:/,
Иргэний нэхэмжлэгч ын өмчлөлийн Toyota Prius-30 маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 4 670 000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Вива сити тоотод оршин суух ад /РД:/,
Г.ын эрүүл мэндэд учирсан хохирол 932 855 төгрөг, түүний эзэмшлийн Toyota Feilder Corolla маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 10 766 600 төгрөг, нийт 11 699 455 төгрөгийг шүүгдэгч *******, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн тус бүр 5 849 727 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, тоотод оршин суух Г.т /РД:/ тус тус олгосугай.”
2. Шүүгдэгч Г., хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
Г.УРТНАСАН