| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/03872/И |
| Дугаар | 192/ШШ2025/10361 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/10361
2025 12 03 192/ШШ2025/10361
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: ** тоот хаягт байрлах, Т ХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** байрлах, У ХХК /РД:**/,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, С.Б /РД:**/,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, А.М /РД:**/,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, Ч.Б /РД:**/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 373 838 386 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч "У" ХХК нь Т-ны Байгууллагын банкны Бизнес төвтэй дараах зээлийн гэрээнүүдийг байгуулсан. Үүнд, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1090/489 дугаар зээлийн гэрээ байгуулан 700 000 000 /Долоон зуун сая/ төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1090/489-05 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн жилийн 8 хувь, сарын 0.67 хувь болгох жилийн хүүгийн хэмжээ хагас жил тутам өөрчлөгдөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1090/489-06 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн хүү жилийн 19.2 хувь, сарын 1.6 хувийн хүүтэйгээр тус тус гэрээ хийсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1090/489-1 дугаартай барьцааны гэрээ байгуулан дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд: 1** тоот, 144.61 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээ, гараж-У**, 2. ** тоот, 700 м.кв талбайтай, гэр бүлийн 2 хэрэгцээний зориулалттай газар-Г**, 3.** тоот, 569 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар-Г**, 4.** тоот, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар-Г**, 5.** тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөөорон сууц-Y**, 6.** тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц- Y**, 7.** тоот, 46.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц-Ү**, 8.** тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, Автозогсоол-Ү**. Тус барьцаа хөрөнгүүдээс 2019 онд ** тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулан зээлрүү төлсөн. Зээлийн гэрээний дагуу 2014 оны 08 дугаар сарын 06 болон 07-ны өдөр зээлдэгч "У" ХХК-н Т дахь ** тоот харилцах дансанд 700 000 000 /Долоон зуун сая/ төгрөг тус тус шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Зээлдэгч нар нь 1090/489 дугаартай зээлийн гэрээний Эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл хүүгийн төлбөрийг сар бүрийн 02-ны өдөр төлөхөөр тусгагдсан боловч зөрчсөн тул банкнаас зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай "Мэдэгдэл"-ийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа утсаар холбогдох болон биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчил арилгах шаардлага тавьж байсан боловч тухайн хугацаанд гэрээнд заасан үүргээ үл биелүүлсэн. Зээлдэгч нар нь 1090/489 дугаартай зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд- 452 672 231 төгрөг, үндсэн хүүнд-329 636 396 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11 057 367 төгрөг, нийт- 793 365 993 төгрөг төлсөн. Иймд талуудын хооронд байгуулсан 1090/489 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг зээлдэгч нараас нэхэмжилж байна. Үүнд, үндсэн зээл-247 327 770 төгрөг, үндсэн хүү- 110 770 365 төгрөг, нэмэгдүүлсэн хүү- 15 740 251 төгрөг, нийт 373 838 386 төгрөг. Зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдагдсан ** тоот, 144.61 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээ, гараж-У**, ** тоот, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар-Г**, ** тоот, 569 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар-Г**, ** тоот, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар-Г**, ** тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц-Ү**, ** тоот, 46.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц-Ү**, ** тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, Автозогсоол-Ү** гэх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч У ХХК, Б.Б, А.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нар нь зээлийн гэрээний үүрэгт 373 838 386 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч У ХХК, Б.Б, А.М, Ч.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 373 838 386 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хариуцагч У ХХК, Б.Б, А.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т ХК-ийн нэхэмжлэлтэй У ХХК, Б.Б, А.М, Ч.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 373 838 386 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 097 342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 1 048 671 төгрөг, хариуцагч У ХХК, Б.Б, А.М, Ч.Б нараас 1 048 671 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ