Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 157/ШШ2025/00505

 

2025         12          17                                         157/ШШ2025/00505

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, С-02, С 8 давхар тоот "Т ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг, н 1-5 тоотод оршин суух, Р-ын А-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 586,429.32 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч,  2025 оны 12 дугаар сарын        10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Р.А-аас 2095449 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 313,005 төгрөг, үндсэн хүү 222,919.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,504.78 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 586,429.32 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

                                                 

Хариуцагч Р.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие "Т ББСБ" ХХК-ийн 586,429.32 төгрөгийг 2026 оны 01 сарын сүүл хагасаас төлж барагдуулна. Хувийн чухал асуудлаас болж төлөлтийг цаг хугацаанд нь төлөөгүй нь үнэн болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК нь хариуцагч Р.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 586,429.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Р.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Токи ББСБ-ын 586,429.32 төгрөгийг 2026 оны 01 сарын сүүл хагасаас төлж барагдуулна...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Р.А-ын нэхэмжлэлийн шаардлага болох 586,429.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,243 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 18,243 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Р.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 9,121.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 9,121.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.А-д холбогдох 586,429.32 (таван зуун наян зургаан мянга дөрвөн зуун хорин есөн төгрөг гучин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,243 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Р.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 9,121.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 9,121.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Р.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ