| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 309/2025/0032/Э |
| Дугаар | 2025/ДШМ/19 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/19
Д.*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Д.*******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролц*******ан
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.*******гийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2421000000449 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1968 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 16, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/.
2. Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон дэрэвгэр жиргэрүү ургамлын 70,05 килограмм үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, ******* ДОА улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* тоотод байрлах хашаанд хадгалж, байгаль орчинд 7,908,645 төгрөгийн хохирол учр*******сан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******гийн үйлдлийг Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, х*******ьд зааснаас өөр зорилгоор түүсэн, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ийн *******д Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногд*******ахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*******д тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сург*******иа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байг*******лагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн х*******ийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногд*******ахыг шүүгдэгч Д.*******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Байгаль орчныг хамгаалах тухай х*******ийн 49 дүгээр зүйлийн 4.3, Засгийн газрын тусгай сангийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Д.*******гаас ургамлын аймагт учр*******сан хохиролд 39,543,225 /гучин есөн сая таван зуун дөчин гурван мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гарг*******ж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгож,
Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Д.*******гаас тээврийн хэрэгслийн үнэ 8,820,000 /найман сая найман зуун хорин мянга/ төгрөг, 35.76 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг тус тус хураан авч шүүгдэгч Д.*******гийн ургамлын аймагт учр*******сан 39,543,225 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарц*******ж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод ор*******ж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан авч шүүхэд хэрэг шилжиж ирэх үед хөнгөрч багассан дэрэвгэр жиргэрүү ургамлын 35.76 килограмм үндсийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 1 ширхэг төмөр лоомыг устгаж, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй, гарг*******бал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны х*******барыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Д.******* давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг 2024 оны 10 дугаар сарын 04-нд 70 кг дэрэвгэр жиргэрүү өвс түүсэн тээвэрлэсэн гэж буруутгаж шийтгэсэнд гомдолтой байна. Би Булган сум руу дүүгийнхээс хоолны юм авахаар явж байгаад зам дээр 3 шуудай өвс байхад нь авчихсан. Би энэ талаараа цагдаад хэлнэ гэж бодож байсан. Дүү Мияагийн гэрт ирээд пинд нь хийгээд хүүхдүүдээ цэцэрлэгээс нь аваад иртэл цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд намайг шууд бариад хаанаас түүсэн, авсан гээд зандчаад байхаар нь айгаад хулгайлсан гэж байна гэж ойлгоод түүсэн өвс олсон гэж хэлсэн. Бусдын түүсэн өвсийг олсон гээд байхад миний үгийг үл хэрэгсэж ядарсан амьдралтай намайг хүнд байдалд ор*******ж шийтгэсэнд гомдолтой байна...
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт ор*******ж 39 сая төгрөгийн хохирол учр*******сан гэж үзэж төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
6. Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний энэ их өрнөөс багасгаж өгнө үү, ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Д.*******гийн хувьд өөрийгөө, нөхцөл байдлыг бүрэн илэрхийлэх чадамжгүй хүн байдаг. Цагдаагийн газрын албан хаагч нараас айж сүрдээд юм хэлж чадахгүй болчихдог. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр ч гэсэн юм ярьж чадахгүй байгаа нь харагдаж байна. Олон хүүхэдтэй учраас өөрийн боломжоороо л хичээж амьдарч байгаа иргэн. Биеийн байдал нь ч хүнд байгаа.
Д.******* болон өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Энэ хүний хувьд 30 гаруй сая төгрөг гэж ямар мөнгө байдгийг ч мэдэхгүй, энэ их мөнгийг яаж төлөхөө ч мэдэхгүй байна гэж хэлдэг. Иймд шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд хохирлыг багасгаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
8. Прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр х*******ьд зааснаас өөр зорилгоор түүсэн, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ талаар анхан шатны шүүхээс х*******ь зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн.
...Шүүхээс шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь ...тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзэж прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичээгүй.
Шүүгдэгч Д.*******гийн гаргасан гомдлын дагуу хэргийн материалтай танилцахад түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мөн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч, шүүх хуралдааны даргалагчийн ас*******танд хариулснаас үзэхэд байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр х*******ьд зааснаас өөр зорилгоор түүсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй байна. Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учр*******сан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногд*******ахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэсэн х*******ийн зохиц*******алттай байгаа. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Мөн шүүгдэгч нь ургамлын аймагт учр*******сан 39 543 225 төгрөгийг төлөхөөр шүүх шийдвэрлэсэн. Түүний хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ам бүл 16, өрх толгойлж амьдардаг гэсэн байна. Шүүх Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглэхдээ гэмт хэргийн улмаас учр*******сан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн нөхцөлийг бодит байдал, түүнийг нотолсон баримтуудтай харьц*******ж, биелэгдэх боломжтой эсэхэд дүгнэлт хийх ёстой байсан. ...Энэ талаар тайлбар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул мөн х*******ийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна гэж үзэж байна.
Иймээс Д.*******гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн х*******иар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ьд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3. Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон дэрэвгэр жиргэрүү ургамлын 70,05 килограмм үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, ******* ДОА улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* тоотод байрлах хашаанд хадгалж, байгаль орчинд 7,908,645 төгрөгийн хохирол учр*******сан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-31-32/,
- иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-29-30/,
- Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19 тоот “Шинжилж буй ургамлын үндэс нь “Жиргэрүү” төрлийн “Дэрэвгэр жиргэрүү Saposhnikovia divaricate (Turz) Schischkin, 1951” ургамлын үндэс байна. Дэрэвгэр жиргэрүү нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Шинжилж буй дээжүүдийн хэмжих жингийн алдагдлыг тооцоход 60.40% буюу нойтон байна. Шинжилж буй 70.05 кг “Дэрэвгэр жиргэрүү Saposhnikovia divaricate (Turz) Schischkin, 1951” ургамлын үндэсний экологи-эдийн засгийн үнэлгээ нь 7,908,645 төгрөг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-41-45/,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-14/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-19/,
- мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-23/,
- “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн РЦ-24-385 тоот дүгнэлт /хх-99-103/ зэрэг х*******ьд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цугл*******ж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
4. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.*******г байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, х*******ьд зааснаас өөр зорилгоор түүсэн, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
5. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх нь Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг х*******ь бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн х*******ийн холбогдох зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногд*******ахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сург*******иа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байг*******лагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзлээ.
7. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******гаас ургамлын аймагт учр*******сан хохиролд 39,543,225 /гучин есөн сая таван зуун дөчин гурван мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гарг*******ж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгож, мөн тээврийн хэрэгслийн үнэ 8,820,000 /найман сая найман зуун хорин мянга/ төгрөг, 35.76 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг тус тус хураан авч шүүгдэгч Д.*******гийн ургамлын аймагт учр*******сан 39,543,225 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарц*******ж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод ор*******ахаар тус тус шийдвэрлэсэн нь Байгаль орчныг хамгаалах тухай х*******ийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 3, Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан зохиц*******алттай нийцсэн байна.
8. Шүүгдэгч Д.******* нь “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт ор*******ж 39 сая төгрөгийн хохирлоос багасгаж өгнө үү, ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх аг*******га бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
9. Шүүгдэгч Д.******* нь тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ам бүл 16-*******аа, хүүхдүүдийн хамт өрх толгойлон Дорнод аймгийн Хэрлэн сумын алслагдсан баг буюу 5 дугаар баг, Мөнхөт хороололд амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд байгаль орчинд учр*******сан 39,543,225 төгрөгийн хохирлыг тавин хувиар багасган шүүгдэгчээс нийт 19,771,613 төгрөгийг гарг*******ан Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод ор*******ахаар шийдвэрлэлээ.
10. Прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна, ...мөн шүүх гэмт хэргийн улмаас учр*******сан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн нөхцөлийг бодит байдал, түүнийг нотолсон баримтуудтай харьц*******ж, биелэгдэх боломжтой эсэхэд дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул мөн х*******ийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймээс Д.*******гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх нь зүйтэй.” гэсэн дүгнэлтийг гаргадаг.
11. Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учр*******сан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учр*******сан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногд*******ахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч байгаль орчинд учирсан 39,543,225 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзсэнийг дээрх нөхцлийг бодит байдал, түүнийг нотолсон баримтуудтай харьц*******ж, биелэгдэх боломжтой эсэхэд дүгнэлт хийгээгүй гэж буруутгах боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 36.7 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагдах зүйлүүдийг заасан байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгавал зохих зүйлүүд бүрэн дүгнэгдсэн байх тул мөн х*******ийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, улмаар мөн х*******ийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарна гэсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
12. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Д.*******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт ор*******ахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолын 5, 6 дахь заалтуудын “...39,543,225...” гэснийг “...19,771,613...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн х*******ь хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, х*******ийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл х*******ь хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гард*******сан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ С.ГАНЧИМЭГ