| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/1025/Э |
| Дугаар | 1048 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1048
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч /томилолтоор/ Ц.Г, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806033261184 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Э оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчины 6-38 тоотод иргэн Б.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Б.Б хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 16-18/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Г.Г гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 21-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4799 дугаартай дүгнэлт /хх-н 25/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Э яллагдагчаар өгсөн тэмдэглэл /хх-н 31-33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос шүүгдэгч Б. нь 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчины 6-38 тоотод иргэн Б.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Э 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчины 6-38 тоотод иргэн Б.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б хохирогчоор өгсөн: “...пивоноос нэг аяга уугаад тасарчихсан. Нэг сэргэхэд Э юм яриад сууж байсан. Миний нүүр рүү Э гараараа 3-аас 4-н удаа цохисон. Эхний цохилтонд үүдэн дээд талын 2 шүд унаж цус гарсан. Нүүр рүү хэд, хэдэн удаа цохисон. Миний дээд уруул дотор, гадна талдаа язарч 2 шүд унаж зүүн нүд хөхөрч хавдсан байсан." гэх мэдүүлэг /хх-н 16-18/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Г гэрчээр өгсөн: “...Билгүүнбаатар гэртээ шүлсээ хаяад байсан. Гангэрэл гэр орондоо болиоч гээд байсан. Э цаанаас нь чиний гэр орон гал голомт руугаа шүлсээ хаяхаа боль гэж хэлсэн. Тэгээд хоорондоо муудалцаад хэрэлдэж байгаад Билгүүнбаатарыг Э цохисон. Тэр цохиолтонд Б 3 шүд унасан. Доошоо суугаад амаа бариад суугаад байсан. Э дахиад Б нэг удаа өвдөглөөд, нэг удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-н 21-23/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4799 дугаар,
1. Б.Б биед 3 шүдний булгарал, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
3. Дээрхи гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 25/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Э ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Харин хохирогч энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.