| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/11604/И |
| Дугаар | 192/шш2025/09890 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 192/шш2025/09890
2025 11 27 192/ШШ2025/09890
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.4., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн гэрээний үүрэгт 19,789,652.60 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч А.Золжаргал төлөхөөр бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,898 төгрөгийн 128,449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Золжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 128,449 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 128,449 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АМАРТҮВШИН