| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0891/Э |
| Дугаар | 931 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 931
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгч Р.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт Р.Т холбогдох эрүүгийн 1819 0001 21042 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Р.Т
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Р.Тнь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Д.Нямтогтохтой фэйсбүүк сайтаар харилцаж 2.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө гэж хуурамч гэрээ хийж, 200.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 1920 00232295 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Тнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Нямтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 21-ний орчим өөрийн утсаар фэйст ороод “Дорноговь зар” гэсэн хаяг руу ороход тэнд шуурхай зээл олгоно гэсэн зар байсан. Тэрийг нь уншаад орхисон. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр утсаараа фэйст ороод “Дорноговь зар” гэсэн хаяг руу ороход шуурхай зээл олгоно гэсэн зар дахиад байсан. Тэгээд би тэр зар дээр мэдээлэл авъя гэсэн санал бичсэн. Гэтэл чатаар холбогд гэсэн хариу ирсэн. Тэгээд чатаар холбогдоход “Бизнес эрхлэгч нарыг дэмжиж барьцаагүй зээл олгож байгаа” гэсэн хариу ирсэн. Би тэгээд өөрийн зардаг барааны жагсаалтыг дансныхаа хуулгыг банкнаас авч чатаар нь явуулсан. Гэтэл хариу зээл авах боломж хангах эсэхийг судалж үзээд өглөө хариу өгье, ажлын цаг дуусчихлаа гэсэн хариу ирсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагт миний хаягаар “Зээл” гэсэн хаягнаас таны материал шаардлага хангасан тул та зээл авах боломжтой гэсэн хариу ирсэн. Тэгээд тэр хүн намайг “Үндсэн гэрээ.dox” гэсэн хаягийг татаж аваад зээлийн гэрээгээ бөглөөд явуулчих гэсэн. Би тэр хаягийг нь татаж автал зээлийн гэрээ гэсэн маягт гарч ирсэн. Тэрийг нь бөглөөд явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/,
Чатаар харилцсан захидлыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 20-46 дугаар тал/,
Төрийн банкны дансаар мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 5 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Р.Тмэдүүлэг /хх-ийн 82-84 дүгээр тал/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 65 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Р.Тнь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Д.Нямтогтохтой фэйсбүүк сайтаар харилцаж 2.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө гэж хуурамч гэрээ хийж, 200.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 1920 00232295 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Р.Тпрокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Р.Т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Нямтогтох нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ө овогт Р.Т цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Т 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Р.Т нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Р.Турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА