| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/11904/И |
| Дугаар | 192/шш2025/09887 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 192/шш2025/09887
2025 11 27 192/ШШ2025/09887
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.4., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 25,632,289.68 төгрөгийг хариуцагч ******* төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 хувааж буюу 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 4,272,048.28 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,111 төгрөгөөс 143,055.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гоос улсын тэмдэгтийн хураамжид 143,055.5 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 143,055.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АМАРТҮВШИН