2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/10297

 

 

 

 

 

 

 

      2025            12            01                                           192/ШШ2025/10297

 

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Билгүүн би,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ....... холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хуваарьт хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ...... татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигчид гэрлэлт цуцлах асуудлаар дахин эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг тайлбарласугай.

 

 

   

          ШҮҮГЧ                           А.БИЛГҮҮН