2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/07596

 

 

                                                                                     

 

 

                                         

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, *** ХХК, Ц.Ж нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч нараас 464,236,162.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 244,236,162.62 төгрөгөөс татгалзаж 220,000,000 төгрөг шаардсаныг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б ХХК-ийн дансанд төлж барагдуулах, хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзан, харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,688,241 төгрөгөөс 2,059,266 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, татварын хэлтсээс 628,975 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424,587 төгрөгийг төсвийн орлогод хэвээр, татварын хэлтсээс 212,293.5 төгрөгийг гаргуулан хариуцагч ** ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА