Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 157/ШШ2025/00506

 

    2025          12           17                                     157/ШШ2025/00506

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Жуулчны гудамж 45/1 тоот, "М ББСБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х аймгийн Б сум 1 дүгээр баг Н2-34 тоотод оршин суух,Б овогт Б-ийн Л-д  холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 329,679.46 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны  12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын       15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч "М ББСБ"ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Харилцагч Б.Л нь 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 6094 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Х банкны 5946292355 тоот дансанд 100,000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Б.Л-д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 80126322 дугаараар холбогдож сануулдаг ч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Иймд үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 188,630.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,049.32 төгрөг, нотариатын хөлс 5000 төгрөг, нийт 329,679.46 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ. 

             

Хариуцагч Б.Л шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Л би 12 сардаа багтааж Монголиан Юнайтед кредит ББСБ-аас нэхэмжилсэн 329,679.46 төгрөгийг төлж барагдуулна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "М ББСБ"ХХК нь хариуцагч Б.Л-д холбогдуулан 329,679.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Б.Л нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...12 сардаа багтааж нэхэмжилсэн 329,679.46 төгрөгийг төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Лгийн нэхэмжлэлийн шаардлага болох 329,679.46 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "М ББСБ"ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,540 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 10,540 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Лгээс улсын тэмдэгтийн хураамжид 5,270 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 5,270 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "М ББСБ"ХХК -нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "М ББСБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Л-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 329,679.46 (гурван зуун хорин есөн мянга зургаан зуун далан есөн төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "М ББСБ"ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,540 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Лгээс улсын тэмдэгтийн хураамж 5,270 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 5,270 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "М ББСБ"ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Л нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ