| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/00978/И |
| Дугаар | 192/ШШ2025/08870 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/08870
| 2025 11 03 | 192/ШШ2025/08870 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
НэхэмжлэгМ
Хариуцагч:ХП
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:С
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч ********,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.
хариуцагчийн өмгөөлөгч Н.Х
гуравдагч этгээд С
гуравдагч этгээд Дэ
нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.
/Гуравдагч этгээд Г.М шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэснийг дурдав./
Нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******** хариуцагч ************* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ***********хотхоны А-5 блокын 3 давхарын 68.32 м.кв, ***тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.
1.1 Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******** миний бие Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ***********хотхоны А-5 блокын 3 давхарын 68.32 м.кв, ***тоот орон сууцыг 266,448,000 төгрөгөөр худалдан авахаар гүйцэтгэгч ************* ХХК-тай Орон сууц захиалгын гэрээг 2022.04.15-ны өдөр байгуулсан юм. Ингэхдээ ************* ХХК-нд барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд дээрх ***тоот орон сууцыг бартераар авахаар болсон ********* ХХК нь иргэн ******** надад өгөх өглөгийнхөө оронд өгөхөөр тохиролцсоны үндсэн дээр миний бие тэдний зөвшөөрөл олгосон албан бичгийн дагуу орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Орон сууц захиалгын гэрээний төлбөрийг төлж тооцоо дуусгасан гэж тохиролцсон. Дээрх зөвшөөрлийг албан бичгээр тус тус өгсөн юм. Гэтэл ************* ХХК нь бартерийн компанийн ажил дутуу гэсэн үндэслэлээр надтай байгуулсан орон сууц захиалгын 28 тоот гэрээг хүчингүй гэж амаар мэдэгдсэн болно. Орон сууц захиалгын гэрээ яагаад хүчингүй гэж хэлж байгаа шалтгаанаа бичгээр үндэслэлтэйгээр өгөхийг хүссэн болов ч надад ямар нэг байдлаар хариу өгөөгүй болно. ********* ХХК-иас тодруулахад барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн үндэслэлгүйгээр гэрээг хүчингүй болгож байна гэсэн тайлбарыг өгсөн. Захиалагч ******** би ************* ХХК-ийн захиралтай уулзаж гэрээ хүчингүй тухай, орон сууцыг гэрэзнд заасан хугацаанд ашиглалтанд оруулах үүргээ биелүүлэхгүй байгаа талаар асууж тодруулах гэхэд надтай уулзахгүй, хариу өгөхгүй, бичгээр гаргасан хүсэлтэд мөн хариу өгөхгүй иргэн намайг хохироож эрхийг минь зөрчиж байна. Миний зүгээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ***********хотхоны А-5 блокын 3 давхарын 68.32 м.кв, ***тоот орон сууцыг авахаар орон сууц захиалгын гэрээг байгуулж төлбөрийг бартер хэлбэрээр тохиролцон гөлж орон сууц захиалгын гэрээг байгуулсан байхад ************* ХХК нь ямар ч үндэслэлгүйгээр гэрээний үүргээ биелүүлэхгүй орон сууцыг ашиглалтанд оруулахгүй иргэн намайг хохироож байна. Иймд ********** ХХК болон иргэн ******** нарын 2022.04.15-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээний үүргийн биелэлт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ***********хотхоны А-5 блокын 3 давхарын 68.32 м.кв, ***тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***********ХХК нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооо, нүхтийн аманд байрлах ********** хотхон төслийн *** дугаар блок 16 давхар 2 орц бүхий барилгын карказ угсралтын ажлыг ********* ХХК-иар хийж гүйцэтгүүлэхээр 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ** тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Дээрх гэрээг байгуулсны дараа ***********ХХК нь өөрийн захиалгаар баригдах ********** хотхон төслийн *** дугаар блок 16 давхар 2 орц бүхий барилгын карказ угсралтын ажилд хөрөнгө оруулалт авах зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ************* ХХК-тай Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээний 3.1-т Ажлын үр дүн нь Гумүда хотхоны *** дугаар блокыг талууд харилцан тохиролцон тавь тавин хувийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх. /50:50/ А тал 2-р орц, Б тал 1-р орцыг захиран захиран зарцуулах эрхтэйгээр эзэмишх ... гэж тохирсон. ***********ХХК нь Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн оруулах 50 хувийн хөрөнгө оруулалтад ашиглалтад орсон боловч анхны бүртгэл хийгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй нийт 5 орон сууцыг ***********ХХК-ийн хүсэлтийн дагуу заасан хугацаанд шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч ********ын 2025 оны 01 дүгээр сарын байдлаар эзэмшиж, ашиглаж байгаа маргаан бүхий ***********хотхоны А-5 блокын 3 давхрын 68.32 м.кв, ***тоот орон сууц нь ************* ХХК-ийн хөрөнгө оруулалтад шилжүүлсэн орон сууц юм. Тус орон сууцыг ***********ХХК нь орон сууцны карказ угсралтын ажлын хөрөнгө оруулалтад авсан бөгөөд тухайн орон сууцаа ********** хотхон төслийн *** дугаар блок 16 давхар 2 орц бүхий барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгэх ********* ХХК-д ажлын гүйцэтгэл хангагдсан тул гэх үндэслэлээр шилжүүлж өгөх хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 036 дугаар албан бичгээр ************* ХХК-д зөвшөөрсөн байдаг. Харин ********* ХХК 2022 оны 04 дүгээр сарын 12-ны **** дугаар албан бичгээр маргаан бүхий орон сууцыг Иргэн ******** худалдаж, төлбөр тооцоо дууссан тул гэх үндэслэлээр шилжүүлж, орон сууц захиалгын гэрээ байгуулах зөвшөөрлийг олгосны дагуу ************* ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдөр ********тай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан байдаг. ******** нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөн маргаан бүхий орон сууцыг төлбөр тооцоо дууссан тул түүнд захиран зарцуулах эрхийг олгож байна гэх үндэслэлээр ********ын нэр дээр тус орон сууцны захиалгын гэрээг шилжүүлж өгөх зөвшөөрлийг олгосон. ************* ХХК нь ********гийн гаргасан хүсэлтийн дагуу ********тай 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 28 дугаар Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Маргаан бүхий орон сууцуудыг ***********ХХК-иас ********* ХХК-д, ********* ХХК-иас ********д, ********гаас ********т шилжүүлж буй үйл явц, шилжүүлэх зөвшөөрөл дээр ажлын гүйцэтгэл хангагдсан, төлбөр тооцоо дууссан тул гэх агуулгуудыг тусгаж байгаа шалтгаан нь орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад улсын бүртгэлийн байгууллагаас тавьдаг шаардлага буюу төлбөр тооцоогүй, эсхүл төлбөрийн үлдэгдэлгүй гэх шаардлагатай холбоотой. Түүнээс ***********ХХК-ийн өмнө карказ угсралтын ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн ********* ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, хэлэлцэн тохирсон төлбөр шаардах эрх бүрэн үүсээгүй байсан. Гэвч тухайн нөхцөлд захиалагчийг төлбөрт шилжүүлэх орон сууцыг бусдад худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэх, мөн гүйцэтгэгч ********* ХХК нь карказ угсралтын ажилд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор бартерын байрыг худалдан борлуулах эрхийг олгосон албан бичгүүд юм. Харин ********* ХХК-иас орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэн авч байгаа ********, ******** зэрэг нь тус компанийн борлуулалтыг хариуцаж, худалдан борлуулах орон сууцыг зарим тохиолдолд өөрсдийн нэр дээр захиалгын гэрээ байгуулсны дараа сонирхогч худалдан авагчдад худалдан борлуулахаар тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн агентууд юм. Нэхэмжлэгч ******** нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч ************* ХХК болон тухайн орон сууцыг гэрээний дагуу хөрөнгө оруулалтад шилжүүлсэн авсан ***********ХХК-д орон сууц худалдан авахтай холбоотой ямар ч төлбөр төлөөгүй, энэ талаар хавтаст хэрэгт байхгүй. Түүнчлэн маргаан бүхий орон сууцыг ********* ХХК нь өглөгийнхөө оронд өгөхөөр тохиролцсон гэх боловч ********* ХХК болон ********ын хоорондын авлага, өглөгтэй холбоотой баримт иргэний хэрэг үүсгэснээс хойш 2025 оны 01 дүгээр сарыг хүртэл хэрэгт нотлох баримтаар ирээгүй байна. Энэ нь нэхэмжлэгч ******** болон ********* ХХК нарын хооронд аливаа өглөг авлагын харилцаа байхгүй болохыг нотолж байгаагийн зэрэгцээ маргаан бүхий орон сууцуудыг зөвхөн худалдан борлуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн агентын ажил хийдэг зуучлагч нарт зөвшөөрөл олгож байгаа үйл баримтуудаас илэрхий тодорхой ойлгогдож байна. Харин ********* ХХК нь ***********ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулан 13, ** тоор Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 4,790,674,000 төгрөгийн ажил үүрэг гүйцэтгэхээс 3,329,955,000 төгрөгийн ажил үүрэг гүйцэтгэж, бэлэн мөнгө бартер хэлбэрээр нийт 4,025,046,240 төгрөг хүлээн авсан ба манай байгууллага нь зөрүү болох 695,091,240 төгрөгийн өглөгтэй гарсан ба үүнийг доорх жагсаалтын дагуу буцаан өгөхийг мэдэгдэж байна гэж 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн АТ ***** хүсэлт гаргах тухай алба бичгээр мэдэгдсэн. Ийнхүү маргаан бүхий орон сууц нь ажлын төлбөрт шилжүүлэн авахаар тохиролцсон ********* ХХК-иас буцаан ирсний дагуу ************* ХХК нь өөрийн өмчлөлийн орон сууцыг компанийн үйл ажиллагааны хүрээнд гадна хөөсөн фасадны ажил гүйцэтгэсэн иргэн **********д ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарыг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэд тодорхой дурдсан. Харин ********** нь ажлын хөлсөнд шилжүүлэн авсан бартерын орон сууцыг иргэн ************д шилжүүлсэн бөгөөд ************ нь орон сууцны төлбөрийг худалдагчид бүрэн шилжүүлсэн тухай баримт, тайлбараа шүүхэд ирүүлсэн байдаг. Иймд маргаан бүхий орон сууцны төлбөрийг төлсөн гэх нотлох баримт байхгүй бөгөөд орон сууцыг ажлын гүйцэтгэлийн төлбөрт шилжүүлэн авсан ********* ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд өр төлбөрийн асуудал тогтоогдоогүй, ********* ХХК-иас ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан буцаасан тухай нотлох баримт бүхий маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Гуравдагч этгээд ************ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Миний бие нэхэмжлэгчийн худалдан авсан гэх Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх *********хотхоны 5 дугаар блокийн 3 давхрын 68.32 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг бэлэн төлөлтөөр худалдан авсан. Тухайн байрыг надад худалдан борлуулсан ********** гэгч нь тухайн байрыг ************* гэх компаниас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн******** дугаар Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авсан гэж танилцуулсан. ************ миний хувьд **********гийн дээрх барилгын ажпын гэрээтэй танилцахад тус байрыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Наадамчдын зам гудамж, 34-р сургуулийн урд баригдаж байгаа *******үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна хөөсөн пасадны ажпын төлбөрт тооцон авахаар тохиролцсон тухайн хоёр этгээдийн хүчин төгөлдөр гэрээ байсан. Улмаар Б *********** нь гэрээт ажлыг хийж дуусгасан бөгөөд эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргах эрхтэй этгээд болох ************* компаниас шууд гаргуулж өгнө гэсний дагуу миний бие нийт 266,448,000 төгрөгийг 240 000 000 төгрөгийг **********гийн Хаан банкны ************ дансаар, үлдэгдэл 26,448,000 төгрөгийг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах үед төлөхөөр тохиролцсон болно. Ийм учраас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Хаппи резиденс" хотхоны 5 дугаар блокийн 3 давхрын ***тоот 68.32 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг ************ би өөрийн олон жил хөдөлмөрлөж, хурааж, хуримтлуулсан хөрөнгөөр худалдан авсныг шүүх харгалзаж, бусдад шилжүүлэхгүй байх талаар онцгой анхаарч, шийдвэрлэж өгнө үү. ************ би дээрх орон сууцанд амьдрах зайлшгүй шаардлагатай байтал бусдад өгсөн өрөндөө шилжүүлэн авсан гэх нэрээр нэхэмжлэгч *********** нь одоог хүртэл амьдарч намайг эд хөрөнгө, сэтгэл санаагаар удаан хугацаанд хохироож байна. Иймд Иргэний хууль тогтоомжийн дагуу ************ намайг дээрх Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх *********хотхоны 5 дугаар блокийн 3 давхрын 68.32 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч ***********ыг бусдаас авах авлагаа хуулийн дагуу шударга шүүхээр гаргуулан авч, өмчлөх эрхэд минь хор хохиролгүй шийдвэр гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэв.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ***********ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***********ХХК болон хариуцагч байгууллагын хооронд болсон харилцааны талаар хариуцагчийн өмгөөлөгч дэлгэрэнгүй тайлбарлалаа. ********* ХХК-тай ***********ХХК-ийн хувьд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 13, ** дугаартай хоёр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 16 давхар бүхий хоёр блок барилгын карказ угсралтын ажил хийлгэхээр ажил өгсөн. Ажил санасан үр дүндээ хүрээгүй, хийсэн ажил нь дутуу болоод үүнтэй холбоотой хэрэгт авагдсан байгаа албан бичгийг ********* ХХК-иас ***********ХХК-д өгсөн ба үүнтэй холбоотой маргаанууд явж байгаа. Нийт энэ ажил гүйцэтгэх гэрээ болон төлбөр тооцоогоо дүгнэж, үүний үндсэн дээр бартераар өгсөн 5 орон сууцыг буцааж өгөхөө илэрхийлж, уг 5 орон сууцтай холбоотой асуудлыг ********* ХХК-иас зохих хүмүүст мэдэгдлээ өгөөд, дараа дараагийн арга хэмжээг авч явж байгаа асуудал байгаа. Энэ 5 орон сууцны 3 дээр нь шүүхийн маргаан байгаа. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх одоо тойргийн шүүх болсон энэ шүүх дээр н.********** болон ******** гэсэн хоёр нэхэмжлэлтэй хоёр маргаан явж байгаа. ********ын хувьд энэ хуралдааны анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явж байна. н.********** нь хэлэлцүүлгээр огт ороогүй, ажиллагаанд байгаа. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэг орон сууцтай холбоотой маргаан анхан шатны шүүхээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхээр хүчингүй болж, гомдол гаргасан үйл баримт байгаа. ***********ХХК болон ********* ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан. Гэрээ үргэлжлэх боломжгүй гэдгээ илэрхийлж, гэрээ дуусгавар болж, бартераар өгсөн байрнуудаа буцааж өгсөн. Үүнийх нь дагуу дараа дараагийн арга хэмжээ буюу хариуцагч байгууллага болон ***********ХХК хоёрын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний дагуу одоо яг энэ маргаан дээр байгаа орон сууцны асуудал нь бүхэлдээ хариуцагч байгууллагын бүрэн эрхийн асуудал болж байгаа. Энэ эрхийн хүрээнд дараагийн иргэнд шилжүүлж, төлбөр тооцоогоо авч байгаа. Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг бартераар төлсөн гэж тайлбарладаг боловч түүнтэй холбоотой ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ********* ХХК-ийн төлөөлөгч Б.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас хариуцагч талыг дэмжиж хуралдаанд оролцож байна. Маргаан бүхий байрны төлбөрийг нэхэмжлэгч болон ********, ******* нар ********* ХХК-д огт төлөөгүй, ************* ХХК-д ч төлөөгүй. Тийм баримт хавтаст хэрэгт байхгүй. Албан бичгийг арай буруу ойлгосон байна. 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч байгууллагатай холбоотой буцаасан байр хууль ёсны буюу хүчин төгөлдөр, хариуцагч байгууллагын мэдлийн байр учраас хариуцагч талыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа албан бичгийн талаар тайлбар хэлье. Манайх ***********ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 13, ** тоот гэрээний дагуу хийсэн ажлыг 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хийж эхэлсэн байсан. 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд ажил гүйцэтгэл 3-4 давхар дээрээ явж байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа дээр манайх ***********ХХК-тай гэрээ байгуулсан учраас албан бичгийг зөвхөн ***********ХХК-д явуулдаг байгаа. Ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй учраас хариуцагч байгууллагад албан бичиг явуулах ямар ч эрх байхгүй. Манайх бүх орон сууцны гэрээтэй холбоотой асуудлыг ***********ХХК-д албан бичгээр явуулж, ***********ХХК цаашаагаа бусад хөрөнгө оруулагч байгууллагууд руу орон сууц захиалгын гэрээний эрхийг олгох албан бичгийг явуулдаг гэв.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ************ шүүхэд гаргасан тайлбартаа:Миний бие нэхэмжлэгчийн худалдан авсан гэх Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, *********хотхоны 5 дугаар блокийн 3 давхрын 68.32 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг бэлэн төлөлтөөр худалдан авсан. Тухайн байрыг надад худалдан борлуулсан ********** гэгч нь тухайн байрыг ************* компаниас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн******** дугаар ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авсан гэж танилцуулсан. ************ миний хувьд **********гийн дээрх барилгын ажлын гэрээтэй танилцахад тус байрыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, 34 дүгээр сургуулийн урд баригдаж байгаа *******үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна хөөсөн фасадны ажлын төлбөрт тооцон авахаар тохиролцсон тухайн хоёр этгээдийн хүчин төгөлдөр гэрээ байсан. Улмаар ********** гэрээт ажлыг хийж дуусгасан бөгөөд эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргах эрхтэй этгээд болох ************* компаниас шууд гаргуулж өгнө гэсний дагуу миний бие нийт 266.448.000 төгрөгнөөс 240.000.000 төгрөгийг **********гийн Хаан банкны ************ дугаарын дансаар, үлдэгдэл 26.448.000 төгрөгийг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах үед төлөхөөр тохиролцсон. Ийм учраас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, *********хотхоны 5 дугаар блокийн 3 давхрын ***тоот 68.32 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг ************ би өөрийн олон жил хөдөлмөрлөж, хурааж, хуримтлуулсан хөрөнгөөр худалдан авсныг шүүх харгалзаж, бусдад шилжүүлэхгүй байх талаар онцгой анхаарч шийдвэрлэж өгнө үү. ************ би дээрх орон сууцанд амьдрах зайлшгүй шаардлагатай байтал бусдад өгсөн өрөндөө шилжүүлэн авсан гэх нэрээр нэхэмжлэгч ******** нь одоог хүртэл амьдарч намайг эд хөрөнгө, сэтгэл санаагаар удаан хугацаанд хохироож байна. Иймд Иргэний хууль тогтоомжийн дагуу ************ намайг дээрх Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, *********хотхоны 5 дугаар блокийн 3 давхрын 68.32 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч ********ыг бусдаас авах авлагаа хуулийн дагуу шударга шүүхээр гаргуулан авч, өмчлөх эрхэд минь хор хохиролгүй шийдвэр гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.
7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.21-ний өдрийн **** дугаар шүүгчийн захирамж, 2022.04.15-ны өдрийн ** дугаар орон сууц захиалгын гэрээ, ***********ХХК-ийн 2022.04.12-ны өдрийн **** дугаар албан бичиг, ********* ХХК-ийн 2022.04.12-ны өдрийн ***** дугаар албан бичиг, ************* ХХК-ийн 2022.04.15-ны өдрийн ** дугаар албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *******ХХК-ийн 2024.03.27-ны өдрийн **** дугаар албан бичиг, СӨХ, цахилгаан, усны төлбөр төлсөн баримтууд, төлбөрийн нэхэмжлэл, Дулааны эрчим хүч хэрэгцээний халуун хүйтэн усаар хангах бохир ус татан зайлуулах үйлчилгээний гэрээ, халуун, хүйтэн ус, дулааны эрчим хүчний тооцоо төлбөр хийх хугацаа, Хаан банкны дансны хуулга зэргийг хэрэгт ирүүлсэн. /1-хх-ийн 2-10, 104-119, 185-201/
8. Хариуцагчаас итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.10.13-ны өдрийн ***** дугаар орон сууц захиалгын гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, ********* ХХК-ийн 2022.08.27-ны өдрийн АТ***** дугаар албан бичиг, ***********ХХК-ийн 2022.10.12-ны өдрийн 1*** дугаар албан бичиг, 2022.10.21-ний өдрийн******** дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2022.10.21-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ, 2023.03.38-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, 2022.02.23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***********ХХК-ийн 2022.09.02-ны өдрийн *** дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт, ********* ХХК-ийн 2022.08.27-ны өдрийн АТ***** дугаар албан бичиг зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 33-36, 55-60, 79-94, 96-98/
9. Гуравдагч этгээдээс итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***********ХХК-ийн дүрэм, Хаан банкны дансны хуулга, ***********ХХК-ийн дүрэм, итгэмжлэл, ********* ХХК-ийн 2022.08.27-ны өдрийн АТ***** дугаар албан бичиг, гэрээний хавсралт, ************* ХХК-ийн 2022.03.07-ны өдрийн 5 дугаар албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ********* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан банкны дансны хуулга зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 69-73, 128-129, 157-164, 227-250, 2-хх-ийн 1-5/
10. Шүүхээс талуудын хүсэлтээр Хил хамгаалах Ерөнхий газрын 2023.04.26-ны өдрийн **** дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023.04.26-ны өдрийн 3**** дугаар албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024.04.01-ний өдрийн **** дугаар албан бичиг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2025.03.23-ны өдрийн 5**** дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.**-ний өдрийн ****** дугаар захирамж зэргийг хэрэгт хавсаргасан. /1-хх-ийн 33-36, 120, 212-216/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...******** нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ***********хотхоны А-5 блокын 3 давхарын 68.32 м.кв, ***тоот орон сууцыг 266,448,000 төгрөгөөр худалдан авахаар гүйцэтгэгч ************* ХХК-тай Орон сууц захиалгын гэрээг 2022.04.15-ны өдөр байгуулсан. Ингэхдээ ************* ХХК-нд барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд дээрх ***тоот орон сууцыг бартераар авахаар болсон ********* ХХК нь иргэн ******** надад өгөх өглөгийнхөө оронд өгөхөөр тохиролцсоны үндсэн дээр миний бие тэдний зөвшөөрөл олгосон албан бичгийн дагуу орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Дээрх зөвшөөрлийг албан бичгээр тус тус өгсөн юм. Гэтэл ************* ХХК нь бартерийн компанийн ажил дутуу гэсэн үндэслэлээр надтай байгуулсан орон сууц захиалгын 28 тоот гэрээг хүчингүй гэж амаар мэдэгдсэн. Миний зүгээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ***********хотхоны А-5 блокын 3 давхарын 68.32 м.кв, ***тоот орон сууцыг авахаар орон сууц захиалгын гэрээг байгуулж төлбөрийг бартер хэлбэрээр тохиролцон төлж орон сууц захиалгын гэрээг байгуулсан байхад ************* ХХК нь ямар ч үндэслэлгүйгээр гэрээний үүргээ биелүүлэхгүй орон сууцыг орон сууцыг бусдад шилжүүлсэн гэх тайлбараар татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзалын үндэслэлээ ...нэхэмжлэгч Ч.*********** маргаан бүхий орон сууцны төлбөрийг хариуцагч компанид ******* гэх хүнээр дамжуулж төлсөн гэж тайлбарладаг боловч ******* гэх хүний төлбөр төлсөн баримтууд нь ********* ХХК-тай өмнөх өглөг, авлагын тооцоо байдаг. Яг тухайн байрны төлбөр гэдэг нь нотлогдохгүй байна. ********* ХХК-иас ***********ХХК-д ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл болон гүйцэтгэлийг баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн албан бичгүүдийг үндэслэж, мөн буцаан шилжүүлсэн байрыг ***********ХХК-иас хариуцагч байгууллагад ирүүлсэн мэдэгдлийн хүрээнд гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан. Гуравдагч этгээд ************ нь орон сууцны төлбөрийг худалдагчид бүрэн шилжүүлсэн тухай баримт, тайлбараа шүүхэд ирүүлсэн байдаг. Иймд маргаан бүхий орон сууцны төлбөрийг төлсөн гэх нотлох баримт байхгүй бөгөөд орон сууцыг ажлын гүйцэтгэлийн төлбөрт шилжүүлэн авсан ********* ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд өр төлбөрийн асуудал тогтоогдоогүй, ********* ХХК-иас ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан буцаасан тухай нотлох баримт бүхий маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ***********ХХК, ********* ХХК, ************ нар хариуцагч ************* ХХК-ийн татгалзлыг дэмжсэн тайлбар гаргаж, оролцсон.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 ************* ХХК, ***********ХХК нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, Богдхан уулын ДЦГ, Арцатын амны нутаг дэвсгэрт байрлах, 1**35 м.кв газарт баригдаж ашиглалтанд орох зоорь бүхий 16 давхар барилгын блок барилгыг батлагдсан эскиз зургийн дагуу барьж, ****** хотхоны *** дугаар блокийг талууд 50, 50 хувийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, А тал нь 2-р орц, Б тал 1-р орцыг захиран эрхтэйгээр эзэмших бөгөөд дуусаагүй барилгын гэрчилгээг карказ дуусаад Б талын нэр дээр гаргаж, ****** хотхоны ***-р блокны дэд бүтцийг А тал дангаар хариуцаж, гадна тохижилтын зардлыг Б тал өөрт оногдох хувь буюу нийт зардлын 6 хуваасны нэгийг хариуцаж, Б тал барилгын зургийн төлбөрт нэг гражийг А талд өгч, гэрээ үйлчлэх хугацаа нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 89-92/
5.2 Дээрх хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний хүрээнд ***********ХХК, ********* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 16 давхар бүхий 2 блок барилгын карказ угсралтын ажлыг ********* ХХК хийж гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 5 орон сууц авахаар тохирсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
6. Эдгээрээс дүгнэхэд ********* ХХК, ***********ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ба ********* ХХК нь ***********ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан үйл баримт тогтоогдож байна.
7. Хэрэгт хариуцагч ************* ХХК нь ***********ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 036 дугаар Тодорхойлолт гэх албан бичгийг, ********* ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр **** дугаар албан бичгийг тус тус ирүүлсэн байх ба уг албан бичгүүдэд ...***********ХХК дээрх гэрээний төлбөрт ************* ХХК-аас авахаар тохирсон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ***********хотхонд байрлалтай, А-5 блок, ***тоот, 68.32 м.кв орон сууцыг захиран зарцуулах эрхийг ********* ХХК-д олгохыг зөвшөөрч, харин ********* ХХК нь дээрх орон сууцыг иргэн ********д худалдаж төлбөр тооцоо дууссан тул түүнд захиран зарцуулах эрхийг өгч, түүнд захиалгын гэрээг шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн байна./1-р хх-ийн 8,9/
7.1 Дээрхийн дагуу ************* ХХК 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5 дугаар албан бичгийг ********д, 2022 оны 4 дүгээр сарын сарын 15-ны өдрийн 25 дугаар албан бичгийг ********т тус тус хүргүүлж, улмаар 2022 оны 4 дүгээр сарын сарын 15-ны өдөр 28 тоот орон сууц захиалгын гэрээ ************* ХХК, ********тай байгуулсан байна./1-р хх-ийн 10/
7.2 Уг гэрээгээр ************* ХХК болон ******** нарын хооронд 2022 оны 04 сарын 15-ны өдрийн №28 Орон сууц захиалгын гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ***********хотхон, А-5 блок, ***тоот, 68.32 м.кв орон сууцыг 2022 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулна, нийт үнэ 266 448 000 төгрөг байх, гэрээний 2.1.1 гэрээний урьдчилгаа төлбөр төлөх хэсэгт: 2022 оны 04 сарын 15, бартер тооцоо дууссан болно гээд гарын үсэг зурж, ************* ХХК-ийн санхүүгийн тамга дарж баталгаажуулсан байна./1-р хх-ийн 5-7/
Эдгээр үйл баримтын тухайд талууд маргаангүй байна.
8. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
8.1 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ***********ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 036 дугаар Тодорхойлолт гэх албан бичиг, ********* ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр **** дугаар албан бичгийн дагуу дээрх гэрээний хувьд худалдан авагчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлж авсан гэж үзэхээр байхаас гадна мөн зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан хэлбэрээр талууд гэрээг байгуулсан байна.
8.2 Дээрх гэрээ байгуулагдсан шалтгаан нөхцөлийн талаар талууд маргаагүй хэдий ч хариуцагч ************* ХХК нь уг гэрээний дагуу ******** нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөр төлсөн талаараа нотлоогүй, түүнчлэн маргаан бүхий орон сууц нь ажлын төлбөрт шилжүүлэн авахаар тохиролцсон ********* ХХК-иас буцаан ирсний дагуу ************* ХХК нь өөрийн өмчлөлийн орон сууцыг компанийн үйл ажиллагааны хүрээнд гуравдагч этгээдэд шилжүүлсэн. гэж маргасан.
8.3 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үнийг төлөх үүргийг буюу үнийг төлөх арга, хэлбэрийг талууд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
8.4 ************* ХХК болон ***********ХХК нар нь Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хавсралтаар тохирсон орон сууцнаас 68,32 м.кв орон сууцыг ********тай Орон сууцны захилгын гэрээг байгуулсан нь талууд дээрх гэрээгээр тохирсон гэрээний үүргийг хэсэгчлэн дүгнэж, улмаар ********ын өмнө ************* ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөхөөр хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.
9. Харин ************* ХХК болон ******** нарын хооронд байгуулагдсан гэрээний 1.1-д тухайн үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнийг 266 448 000 төгрөгөөр тохирч, гэрээний төлбөр төлөлтийн тухай тэмдэглэсэн гэрээний 2.1.1-т бартер тооцоо дууссан гэсэн нь ************* ХХК болон ***********ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийг биелэгдсэнээр нэхэмжлэгчийг гэрээний үүрэг болох төлбөр төлөх үүргээ биелүүлсэнд тооцсон байна.
9.1 Өөрөөр хэлбэл, дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн тул талууд гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй. Хэдийгээр гуравдагч этгээд ***********ХХК нь гэрээний тал биш байх боловч нэхэмжлэгчийн үнэ төлөх үүргийг хариуцагч ************* ХХК-ийн өмнө хариуцахаар гэрээний талууд тохиролцсон. Иймд нэхэмжлэгчийн хувьд ***********ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 036 дугаар албан бичгээр гэрээний үнийг төлсөн гэж үзнэ.
9.2 Харин хариуцагч ************* ХХК болон гуравдагч этгээд ***********ХХК-ийн хооронд үүссэн гэх гэрээний үүргийн гүйцэтгэл нь нэхэмжлэгчийг гэрээний үнийг төлсөн гэж үзэх үндэслэлийг үгүйсгэхгүй бөгөөд хариуцагч ************* ХХК-д нэхэмжлэгч ******** болон гуравдагч этгээд нарын хооронд өр төлбөртэй эсэх нь хамааралгүй юм.
10. Гэрээний зүйл болох барилга ашиглалтад орж, хариуцагч ************* ХХК ********т орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгч, тэрээр орон сууцыг эзэмшилдээ авч амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
10.1 Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу нэхэмжлэгч нь орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ***********хотхонд байрлалтай, А-5 блок, ***тоот, 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд болсон байх тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзнэ.
10.2 Нөгөөтэйгүүр, хариуцагч дээрх гэрээг цуцалсан гэх тайлбарыг гаргаж, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ************* ХХК, ********** нарын хооронд байгуулагдсан,******** дугаар ажил гүйцэтгэх гэрээг, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ************* ХХК, ************ нарын хооронд дээрх орон сууцны захиалгын гэрээг тус тус ирүүлж, уг гэрээний дагуу гуравдагч этгээд ************ нь төлбөрийг төлсөн, шударга эзэмшигч, түүний эрх ашиг хөндөгдөж байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч ************* ХХК нь гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байх боловч, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасан гэрээнээс татгалзах журамд нийцээгүй байх тул тэрээр гэрээ цуцалсан гэх үндэслэлгүй.
11. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч ********ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ***********хотхоны А-5 блокын 3 давхарын 68.32 м.кв, ***тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
12. Хэдийгээр нэхэмжлэгч нь дээрх өмчлөх эрхийг бүртгүүлэх шаардлага гаргаагүй хэдий ч шүүх маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул энэ эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг хуульд зааснаар холбогдох эрх бүхий байгууллагад нь даалгах нь хуульд нийцнэ.
13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ***********хотхоны А-5 блокын 3 давхарын 68.32 м.кв, ***тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан ********ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ***********хотхоны А-5 блокын 3 давхарын 68.32 м.кв, ***тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ********аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1 419 990 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч ************* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 490 190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш ** хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ