| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10938/И |
| Дугаар | 192/ШШ2025/08950 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/08950
2025 11 04 192/ШШ2025/08950
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 01 дүгээр хороо,*******9 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө,******* байр, Мөнх тауэр оффис, 301 тоот хаягт байрлах Анлок капитал ББСБ ХХК /РД: -ийн нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* /РД:*******-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Анлок капитал ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор өөрөөс хамаарах бүхий л боломжит арга хэмжээг авсан бөгөөд үр дүнд хүрээгүй учир шүүхэд хандсан гэж тодорхойлж байна гэв.
2. Нэхэмжлэгчээс:025 оны*******0 сарын0-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,023 оны*******0 сарын 07-ны өдрийн023-10-07/100013 тоот цахим зээлийн гэрээ, Дүүргийн Эрүү Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн*******97/ШЗ2025/42389 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж,4/01 дугаартай зээлийн хөрөнгийн багц худалдах худалдан авах гэрээ зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх-17 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Анлок капитал ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн,023 оны*******0 сарын 07-ны өдрийн023-10-07/100013 тоот цахим зээлийн гэрээ, Дүүргийн Эрүү Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн*******97/ШЗ2025/42389 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж,4/01 дугаартай зээлийн хөрөнгийн багц худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтаар******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд хаяг тодорхойгүй болох нь нотлогдож байна.
4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.2.1,*******16,*******18,*******33 дугаар зүйлийн*******33.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******55 дугаар зүйлийн*******55.3 дахь хэсэгт зааснаар******* /РД:ПЮ01242711/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******55 дугаар зүйлийн*******55.4 дэх хэсэгт зааснаар******* /РД:*******-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг******* дүүрэг дэх цагдаагийн газрын дугаар хэлтэст даалгасугай.
3.******* нь******* дүүрэг,*******2 дугаар хороо, хангайн гудамж, тоот хаягт хамгийн сүүлд оршин сууж байсныг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******20 дугаар зүйлийн*******20.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш*******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ