2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/08165

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Юнисервис солюшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эко констракшн” ХХК-нд холбогдох 169,526,815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 113,017,875 төгрөг, алданги 56,508,938 төгрөг нийт 169,526,815 төгрөгийн алданги 56,508,938 төгрөгөөс  татгалзаж, үлдэх 113,017,875 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг эвлэрлийн гэрээ байгуулагдсан өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХК дахь нэхэмжлэгч компанийн эзэмшлийн данс болох ******* дугаар дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,007,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эко констракшн” ХХК-аас 723,039 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Юнисервис солюшн” ХХК-нд олгосугай.

 

3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД