Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 960

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Ц.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т овогт Ц.С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0474 81122 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц.С

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Снь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Давсны булагийн 60-843 тоотод 4 настай, бага насны хүүхэд Э.Эрхэмбаярын нүүрэн тус газар нь гараараа алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Снь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Нарангаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 20 цаг 40 минутын орчимд би Баянзүрх дүүргийн 9-р хороо, Шархадны 60-843 тоот гэртээ ирэхэд миний хүү Э.Эрхэмбаяр /эр-4/-ийн хоёр шанаа нь цус хүрчихсэн юм шиг улайгаад гөвдрүүлчихсэн, баруун нүдэнд нь цус хурж, нүдний доогуур нь хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би хүүхдээсээ яасан юм бэ гэтэл манай хүү би уначихсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би унахаар ингэдэггүй юм, яасан юм гэтэл манай хүү би үнэнээ хэлбэл намайг дахиж ирж зодно гэсэн гээд уйлаад байхаар нь би хүүгээ тайвшруулаад асуутал Ц.С ах намайг хаалга өшиглөж гарлаа гээд араас дагаж ирээд нүүр рүү 6 удаа алгадсан гэж хэлээд уйлаад байсан. Тэгэхээр нь би шууд цагдаагийн газарт мэдэгдсэн юм. Уг хэрэг болсон өдөр эмээ Булгантайгаа хамт байсан ба Ц.С ах манай хүүг ганцаараа байхад нь алгадаж зодсон байсан. Манай хадам ээж хөл муутай учир сайн явж чаддаггүй. Ээжээс асуухад хүү гарч яваад араас нь Ц.С гарч яваад удалгүй хүүг хөтлөөд дагуулаад ороод ирсэн, тэр үед хүү Э.Эрхэмбаяр уйлчихсан байсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №6716 дүгнэлтэд “Э.Эрхэмбаярын биед баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 12 дугаар тал/

Яллагдагчаар Ц.Ц.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр миний ах Бүтэнбаяр нь өөрийн ач хүү болох 5 настай Э.Эрхэмбаярыг өргөж яваад унаад гэмтчихсэн юм. Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 9-р хороо Давсны булаг 60-843 тоотод ах Бүтэнбаярын гэрт ахынхаа эхнэр Бултар болон ач хүү Э.Эрхэмбаярын хамт байсан бөгөөд би Эрхэмбаярт хандаж өвөө чинь чамаас болоод унаад гэмтчихсэн, өөрөө гар, хөлөөрөө явахад яадаг юм гэтэл Э.Эрхэмбаяр нялх хүүхэд байж их айхтар уурлаж, уцаарлаад гэрийн хаалга саваад гарчихаар нь би араас нь гараад түүний нүүрэн тус газар нь 1 удаа алгадчихсан юм. Тэгтэл Эрхэмбаяр чанга орилоод уйлахаар нь би түүнийг буцааж хөтөлж эмээ рүү нь оруулсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 16 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Снь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Давсны булагийн 60-843 тоотод 4 настай, бага насны хүүхэд Э.Эрхэмбаярын нүүрэн тус газар нь гараараа алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Ц.Сд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Ц.Ц.Сд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Снь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Нарангарав нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Т овогт Ц.Сыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Ц.Сд 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Снь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

   4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Ц.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА