| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/01107/И |
| Дугаар | 192/ШШ2025/08537 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/08537
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.О нэхэмжлэлтэй Б.Д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага 128,720,000 төгрөгийн 78,720,000 төгрөгөөс татгалзаж, 50,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сар бүр 100,000 төгрөгийг Д.О Төрийн банк дахь *** тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 48,800,000 төгрөгийг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 801,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д 203,975 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА