| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2336000000102 |
| Дугаар | 20 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Батбаатар |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 20
2025 05 06 2025/ДШМ/20
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа лж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Батбаатар, нарийн бичгийн Б.Уранбилэг нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын лж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2336000000102 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгохишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 02-нд Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ерөнхий цэргийн ахлагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Морьт сумангийн салааны ахлагч, ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн сумын ******* ******* ******* ******* ******* ******* *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* ургийн овогт , регистрийн дугаар ИЮ90030*******9,
2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөрт шилжих шөнийн 03 цаг 11 минутад хохирогч ХААН банкны 586*******37574 ******* данс руу 4,900,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад 49,802,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж “бусдад өрөө төлөх, бусдад шилжүүлэх” зэргээр хувьдаа ашиглан завшсаны улмаас хохирогч Л.Цоодолд 44,902,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас Л.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч Лхагваагийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бат-Эрдэнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д сануулж,
4.5 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******эс 44,902,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Цоодолд олгож,
4.6 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, 2436000000102 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
4.7 Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоолгүй хэтэрхий хэт талыг баримталж шийдвэрлэсэн. Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгчийн данс руу тухайн мөнгийг андуурч хийсэн эсэх нь хөтөлбөргүй тогтоогдоогүй байгаа бөгөөд хохирогчоор тогтоогдсон этгээдийн тайлбар, түүний гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангаагүй, эх сурвалж нь тодорхойгүй, он сар өдөр нь мэдэгдэхгүй баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь үндэслэлгүй байна. Мөн миний хувьд мөрийтэй тоглоом тоглож тухайн хүний дансанд 96 сая төгрөг шилжүүлсэн байх бөгөөд одоо дахиад 10 гаруй сая төгрөг авахаар байхад хууль бус үйлдэл буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг түүнд буцааж өгөхөөр шийдвэрлэсэн байна, харин ч миний хувьд хохирогч болж хохирсон үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байхад шүүх ямар нэгэн дүгнэлтийг шийдвэр дээрээ дүгнээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Л.Бат- Эрдэнийг цагаатгаж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Л.Бат-Эрдэний давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Бат-Эрдэнийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө хохирогч Хаан банкны 586*******37574 ******* дансруу 4.900.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад гүйлгээний дүнг андуурч шилжүүлсэн алдаатай гүйлгээ болох 49.802.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад өрөө төлөх, бусдад шилжүүлэх” зэргээр хувьдаа ашиглан завшсаны улмаас хохирогч Л.Цоодолд 44.902.000 төгрөгийн хохирол учруулсан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх шүүгдэгч Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******эс 44,902,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Цоодолд олгож шийдвэрлэсэн байна.
5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн дансруу тухайн мөнгийг андуурч хийсэн эсэх нь хөтөлбөргүй тогтоогдоогүй бөгөөд хохирогчоор тогтоогдсон этгээдийн тайлбар, түүний гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангаагүй, эх сурвалж нь тодорхойгүй, он сар өдөр нь мэдэгдэхгүй баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй. Миний хувьд мөрийтэй тоглоом тоглож тухайн хүний дансанд 96 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд одоо дахиад 10 гаруй сая төгрөг авахаар байхад хууль бус үйлдэл буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг түүнд буцааж өгөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Харин ч би хохирогч болж хохирсон үйл баримт тогтоогдож байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Бат-Эрдэнийг цагаатгаж өгнө үү...” гэжээ.
5.1 Шүүгдэгч ******* нь “2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шилжих шөнийн 03 цаг 11 минутад хохирогч Л.Цоодол нь ХААН банкны 586*******37574 ******* данс руу 4,900,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад гүйлгээний дүнг андуурч 49,802,000 төгрөг шилжүүлсэн” төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох дээрх мөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад өрөө төлөх, шилжүүлэх байдлаар хувьдаа ашиглан завшсаны улмаас хохирогч Л.Цоодолд 44,902,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: хохирогч Л.Цоодолын “ Би Покер старс гэх аплекашинд олон улсын картаар долларын татал, цэнэглэлт хийж өгдөг юм. 2023 оны 03 дугаар сарын 06-ны ******* цагийн үед “*******” гэсэн хаягнаас цэнэглэлт хийлгэе гээд миний Хаан банкны ******* дансруу Хаан банкны 586*******37574 данснаас 2,000,000 төгрөг орж ирсэн, би цааш нь цэнэглэлт хийж өгсөн. Тэгээд мөн хаягнаас 3 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн орчим надруу чат бичээд мөнгөө таталт хийлгэе гэсэн, би унтаж байгаад сэрсэн учраас нойрмоглоод товч андуурч дараад 4,802,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад 49,802,000 төгрөг шилжүүлчихсэн юм. Тэгээд фэйсбүүк хаягруу нь тэр дор нь “... Та буцаалт хийгээрэй ахаа би андуураад 49 сая төгрөг шилжүүлчихлээ...” гэж бичсэн боловч надруу “чи азгүй байна даа, чаддаг юм бол Ховдод ирээд аваарай” гэж чат бичээд фэйсбүүкээ хаагаад таг болсон. Фэйсбүүк ээ устгачихсан болохоор надтай чаталж байсан чат нь алга болчихсон. Надад 44,900,000 төгрөгийн хохирол учирсан, уг мөнгө нь хүмүүс надаар дамжуулж цэнэглэлт хийдэг байсан мөнгө бөгөөд би андуурч шилжүүлсэн болохоор машинаа зараад дээрх хүмүүсийн хохирлыг барагдуулсан. Харин ******* надад мөнгийг төлж өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг, мөн хохирогчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... уг өдөр Д. 2,000,000 төгрөгөөр цэнэглээд тухайн тоглоомд тоглох эрхээ үүсгэсэн, тэгээд 2,000,000 төгрөгөөр тоглоод 2,802,000 төгрөг хожсон...” гэсэн мэдүүлэг, гэрч ын “... 3 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө хуурай дүү Л.Цоодолын гэрт Цоодол бид хоёр хамт хонож байсан. Тухайн үед нэг хүн Цоодолтой Фэйсбүүкээр холбогдоод 4,900,000 төгрөгийн таталт хийлгүүлье гэхэд Цоодол андуураад 49,802,000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед нөгөө хүнтэй фэйсбүүкээр холбогдоход тэр хүн Цоодолыг харааж зүхээд “чаддаг юм бол та хэд хайж олоод аваарай” гэж хэлээд фэйсбүүкээ, утсаа блок хийсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч ийн “... манай нөхөр ******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны орой надаас 2 сая төгрөг тоглоно гэж хэлээд авсан, тухайн үед манай гэрт манай нөхөртэй хамт ажилладаг найз нь болох Мөнхбаатар хамт байсан, тэр хоёр тоглоод үлдсэн. Намайг унтаж байтал шөнө дунд манай нөхөр ******* намайг дуудаж сэрээгээд “ би их мөнгө хожчихлоо” гэж хэлж байсан, би нойрмоглоод буцаад унтсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мөнхбаатарын “... Би *******тэй найзууд, ... Л.Бат-Эрдэнийг тоглоод эхлэхэд хамт байсан боловч намайг унтаж байхад мөнгө хожсон байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч ын “... ******* нь миний төрсөн дүү ийн нөхөр бөгөөд ******* бид хоёрын дунд өр тооцооны асуудал байгаа. 20******* оны 2 сард надаас 25,000,000 төгрөг зээлээд *******,000,000 төгрөг болгож өгнө гэсэн. Манай дүү надад 10,000,000 төгрөг өгч байсан, манай эхнэр тухайн мөнгөө хүүтэй нь авна гэж хэлсэн учраас надад илүү мөнгө өгөх ёстой гэж бодож байсан, манай эхнэрлүү 10,000,000 төгрөг шилжүүлсэн байсан..., ...******* надад хэлэхдээ тус мөнгийг мөрийтэй тоглоод хожсон мөнгө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч ийн “... 20******* оны 2 сард манай нөхрийн дүү ийн нөхөр ******* нөхөр бид хоёроос 25,000,000 төгрөг зээлсэн бөгөөд буцаагаад *******,000,000 төгрөг болгож өгнө гэсэн боловч өгөхгүй байж байгаад эхнэр нь 2022 онд 10,000,000 төгрөг өгсөн. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 7-ны өдөр ******* “ та хоёрын мөнгийг өгмөөр байна” гэж хэлээд нөхөрт 20,000,000 төгрөг өгсөн. Тэр үед би *******тэй яриад “чиний өгсөн мөнгө дутуу байна, зээлсэн мөнгөндөө хүү бодож авна” гэж хэрүүл хийсэн бөгөөд түүний үр дүнд надад 10,000,000 төгрөгийн хүү өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ариунцоожийн “... ХААН банкинд харилцах данстай хүн олон улсын картыг захиалж болно. Олон улсын карт эзэмшигч нь олон улсын гүйлгээ хийх, янз бүрийн гадаад сайтаас худалдан авалт хийх, сайтандаа картны мэдээллээ бүртгүүлээд монгол мөнгөө доллор болгож хөрвүүлэх давуу талтай, банкны зүгээс олон улсын карт эзэмшигчид хориглосон зохицуулалт байхгүй...” гэсэн мэдүүлгийн нотлох баримтууд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Л.Бат-Эрдэний эзэмшлийн ХААН банкны 586*******37574 ******* дансны дэлгэрэнгүй хуулга, уг хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, Л.Бат-Эрдэний эзэмшлийн гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
5.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна. Шүүгдэгч Л.Бат-Эрдэний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах “бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдлаар илэрнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 6-7-нд шилжих шөнийн 03 цаг 11 минутад хохирогч гүйлгээний дүнг андуурч шилжүүлсэн 49,802,000 төгрөгийг өөрийн мөнгө биш, бусдын эзэмшил өмчлөлийн зүйл гэдгийг мэдсээр байж хадам ах П.Мөнхмандал, түүний эхнэр нарт өрөө төлөх, бусдад шилжүүлэх, өөрийн хэрэгцээнд хэрэглэх байдлаар хувьдаа ашиглаж завшсан байна.
5.3 Иргэний хуулийн 486 дугаар зүйлд зааснаар “тоглоом, мөрийний дагуу төлсөн мөнгө, шилжүүлсэн хөрөнгийг уг этгээд буцаан шаардах эрх үүсэхгүй” юм.
Түүнчлэн хохирогч Л.Цоодол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тохиолдолд түүний данс руу тоглох, мөрийнд тавих зорилгоор мөнгө шилжүүлсэн хүмүүсийг энэ гэмт хэргийн “хохирогч” гэж үзэхгүй бөгөөд харин шүүгдэгчид зохих ял шийтгэл оногдуулж, түүний мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон ашгийг албадан гаргуулж, улсын орлого болгодог хуультай. Харин мөнгө шилжүүлэхдээ алдаатай гүйлгээ хийсэн тохиолдолд мөнгө шилжүүлсэн этгээд уг мөнгийг буцаан шаардах эрхтэй бөгөөд алдаатай гүйлгээний үр дүнд эзэмшилд нь орж ирсэн мөнгийг хүлээн авагч нь буцаан шилжүүлж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл алдаатай гүйлгээгээр эзэмшилд нь орж ирсэн мөнгийг хүлээн авагч нь уг мөнгөний цаад эх үүсвэр ямар /гэмт хэрэг үйлдэж олсон/ эсэхээс үл хамаарч уг мөнгийг буцаан шилжүүлэн өгөх үүрэгтэй. Дээрх үүргээ биелүүлэхгүйгээр “алдаатай гүйлгээ” гэдгийг мэдсээр байж уг мөнгийг завшсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг болно. Иймд шүүгдэгчийн “... миний хувьд мөрийтэй тоглоом тоглож Л.Цоодолын дансанд 96 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд одоо дахиад 10 гаруй сая төгрөг авахаар байхад хууль бус үйлдэл буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг түүнд буцааж өгөхөөр шийдвэрлэсэн” гэх агуулгатай гомдол үндэслэлгүй байна.
6. Түүнчлэн шүүгдэгч ******* нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшиж бусдад бага хэмжээнээс дээш буюу 49,802,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял түүний гэм бурууд нь тохирсон, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ