2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/07209

 

 

 

 

 

                                                         2025             09            15  

                                       192/ШШ2025/07209

              

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х ХХК,

Хариуцагч: Д.Б

Хариуцагч: М ХХК нарт холбогдох,

351,072,835.58 төгрөгийн үнэ бүхий орон сууц болон автомашины зогсоол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д, түүний өмгөөлөгч Б.Л, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Б ХХК нь Х ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан .. дугаартай “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний дагуу захиалагчийн барилгад шаардлагатай цахилгааны материал болон бусад шаардлагатай бүтээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлэх, захиалагч нь бараа материалыг хүлээн авч өөрийн барьж буй ... дугаар байрны . тоот орон сууцыг захиалгын үнэнд оруулан тооцох ерөнхий нөхцөл бүхий гэрээг байгуулан тус гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Мөн тус компанийн зүгээс дээрх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэнтэй холбоотой тухайн гэрээний зүйл болох орон сууцыг баталгаажуулах зорилгоор 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр .. тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г Х..ХХК /түүнийг төлөөлж тухайн үеийн гүйцэтгэх захирал Д.Б-той байгуулсан ба тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д заасны дагуу тухайн үед дуусаагүй барилга болох ...орон сууцны төлбөр хийх нөхцөлийг 1 мкв-ын үнэ 1,700,000 төгрөг, орон сууцны нийт үнэ 279,531,000 төгрөг, урьдчилгаа төлбөр бараа материалаар 195,671,700 төгрөг, үлдэгдэл төлбөр 83,859,300 төгрөгийг тодорхой графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд төлбөр бүрэн төлөгдсөнөөр өмчлөх эрх эрх шилжинэ гэж тохирлцсон болно. Түүнчлэн Б..ХХК-ийн хувьд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Х..ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Э.Э..тэй хоёр талын баримт бичгүүдэд тулгуурлан тооцоо нийлэхэд тус компанид 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 351,072,835.58 төгрөг төлсөн тооцоо гарч талууд харилцан зөвшөөрсөн баримт бичгийг үйлдсэн байдаг. Иймд манай Б..ХХК нь дээрх захиалгын гэрээний дагуу тухайн ..тоотын төлбөрийг болох 279,531,000 төгрөгийг бүрэн төлж баралдуулсан тул захиалгын гэрээний дагуу тус байраа өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, мөн зөрүү авлага авлага 71,541,835.58 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж байна. Ингээд Б..ХХК-ийн зүгээс дээрх захиалгын орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул тус орон сууцыг ашиглалтанд орох хугацааг хүлээж байсан ба тухайн орон сууц нь 2023 оны 11 дүгээр сард ашиглалтад орсоноор гэрээний дагуу захиалгын орон сууцаа хүлээн авах, талаар удаа дараа уулзаж боловч тохиролцохыг хүссэн Х..ХХК /гүйцэтгэх захирал Н.Д-ы зүгээс өнөөдрийг хүртэл тодорхойгүй биелэгдэх боломжгүй, цаг хожих гэсэн үндэслэлгүй шалтгаан нөхцөл тоочиж гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Б..ХХК-ийн зүгээс Н.Д..д 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус компанийн хуулийн зөвлөх И..р дамжуулан албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр биечлэн уулзаж гэрээний үүргээ биелүүлэх шаардлага хүргүүлсэн боловч тухайн үед гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Д.Б..нь мэднэ гэх хариуг амаар хэлж албан бичгийн хариуг бичгээр өгөөгүй ба тус компани нь улсын бүртэлд бүртгүүлсэн хаяг нь дээрээ байхгүй офисс байрлаж байсан газар нь барьцаанд хураагдсаны улмаас итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Н.Д..ы хаягаар үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Иймд Х..ХХК болон иргэн Д.Б.. нараас 351,072,835.58 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Б..ХХК нь Х.. ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан .. дугаартай Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу захиалагчийн барилгад шаардлагатай цахилгааны материал болон бусад шаардлагатай бүтээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлэх, захиалагч нь бараа материалыг хүлээн авч өөрийн барьж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах М..хотхоны 20 дугаар байрны .. тоот орон сууцыг захиалгын үнэнд оруулан тооцох ерөнхий нөхцөл бүхий гэрээг байгуулан тус гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Мөн тус компанийн зүгээс дээрх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэнтэй холбоотой тухайн гэрээний зүйл болох орон сууцыг баталгаажуулах зорилгоор 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр .. тоот "Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-г Х..ХХК /түүнийг төлөөлж тухайн үеийн гүйцэтгэх захирал Д.Б-той байгуулсан ба тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д заасны дагуу тухайн үед дуусаагүй барилга болох ... орон сууцны төлбөр хийх нөхцөлийг 1 мкв-ын үнэ 1,700,000 төгрөг, орон сууцны нийт үнэ 279,531,000 төгрөгийн үнэтэй байраар төлөхөөр харилцан тохиролцсон юм. Түүнчлэн Б..ХХК-ийн хувьд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Х..ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Э.Э..тэй хоёр талын баримт бичгүүдэд тулгуурлан тооцоо нийлэхэд тус компанид 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 351,072,835.58 төгрөг төлсөн тооцоо гарч талууд харилцан зөвшөөрсөн баримт бичгийг үйлдсэн байдаг. Ингээд Б..ХХК-ийн зүгээс дээрх захиалгын орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул тус орон сууцыг ашиглалтанд орох хугацааг хүлээж байсан ба тухайн орон сууц нь 2022 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон бөгөөд тухайн 2с байранд айлууд орж амьдарч байгаагаас үндэслэн гэрээний дагуу захиалгын орон сууцаа хүлээн авах, талаар удаа дараа уулзаж тохиролцохыг хүссэн боловч Х..ХХК /гүйцэтгэх захирал Н.Д..зүгээс өнөөдрийг хүртэл тодорхойгүй биелэгдэх боломжгүй, цаг хожих гэсэн үндэслэлгүй шалтгаан нөхцөл тоочиж гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Баянгол күкжэ ХХК-ийн зүгээс Н.Д..д 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус компанийн хуулийн зөвлөх С.И..р дамжуулан албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр биечлэн уулзаж гэрээний үүргээ биелүүлэх шаардлага хүргүүлсэн боловч тухайн үед гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Д.Б.. нь мэднэ гэх хариуг амаар хэлж албан бичгийн хариуг бичгээр өгөөгүй ба тус компани нь улсын бүртэлд бүртгүүлсэн хаяг нь дээрээ байхгүй офисс байрлаж байсан газар нь барьцаанд хураагдсаны улмаас итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Н.Д..ы хаягаар үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Иймд Х..ХХК болон иргэн Д.Б.. нараас 351,072,835.58 төгрөгтэй тэнцэх дээрх 2с байрны 603 тоот байр, зөрүү төлбөр болох 71,541,835.58 төгрөг, түүнтэй тэнцэхүйц тухайн байрны доор авто зогсоол гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч Хасуу цамхаг ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

3. Хариуцагч Д.Б.. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Б..ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Б, Х..ХХК нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Б..н зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Миний бие Д.Б нь иргэний хувьд Б..ХХК-тай огт гэрээ, хэлцэл байгуулж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр надаас орон сууц нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Хэдий миний бие 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Х..ХХК-ийг үүсгэн байгуулж байсан хэдий ч 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 100 хувийн хувьцааг Г.Ө.. гэх хүнд шилжүүлсэн бөгөөд дахиж тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байгаагүй юм. Иймд тус компанитай холбоотой гэрээ, хэлцэлийг миний бие байгуулаагүй, төлбөр мөнгө аваагүй бөгөөд нэхэмжлэгч компанийн захирал З.Д.. нь иймэрхүү их хэмжээний бараа материал нийлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй, хэрэгт хавсаргасан баримтууд нь үнэн зөв эсэхэд эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12/16 дугаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, орлого зарлагын падаан, Б..ХХК М..ХХК-тай хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тооцоо нийлсэн акт, зардлагын баримт, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2С/23 дугаар  захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны аудитын дүгнэлт,  хариуцагч Х..ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцоо нийлсэн акт, Х.. ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хариуцагч Б.Б..с хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тооцооны баримтыг жагсаалт, хариуцагч М...ХХК-иас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас М.. ХХК-ийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл гаргуулж, үзлэг хийж, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч Э.Э...г асуусан байна.

       ҮНДЭСЛЭХ нь:

5. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч байгууллага нь орон сууц болон автозогсоолын төлбөрт 351,072,835.58 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн тул ... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, 71,541,835.58 төгрөгтэй тэнцэхүйд автозогсоол гаргуулах гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Х..ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн бол хариуцагч Д.Б..Х..ХХК-ийн хувьцааг Г.Ө..т шилжүүлсэн тул хариуцахгүй гэж маргажээ.

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Х..ХХК болон З.Д..нар 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр .. дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ...орон сууцны хотхоны 2С байрны .. өрөө орон сууцыг барих ажлыг захиалагчийн хөрөнгөөр Х.. ХХК-иар хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцжээ./ 2 дахь хэргийн 47 тал/

Энэхүү гэрээний 2.1-д захиалгын төлбөрийг төгрөгөөр төлөхөөр тохиролцсон бөгөөд 2.2-д орон сууцны нийт үнийг 279,531,000 төгрөгөөр тохиролцжээ.

Мөн Б..ХХК болон Х... ХХК нар цахилгааны материал болон бусад шаардлагатай бүтээгдэхүүнийг .. бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 11-12 тал/

Энэхүү гэрээний 3.2-т “захиалагч нь 3.1 дэх хэсэгт заасан төлбөрийн 50 хувийг орон сууцаар, үлдсэн 50 хувийг бэлнээр төлж барагдуулах болно” гэж тохиролжээ.

Б..ХХК нь Х...ХХК-д 351,072,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн болох нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна. /хэргийн 13 тал/

Хариуцагч Х..ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар тушаалаар нягтлан бодогч Э.Э.., Б.М.. нарыг ажлаас чөлөөлсөн гэсэн боловч Э.Э..г гэрчээр асуусан мэдүүлэгт 351,072,000 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурсан гэжээ. /хэргийн 62, 102 тал/

Түүнчлэн .. гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл буюу маргаан бүхий орон сууцны өмчлөл М.. ХХК-д бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож байна. /хэргийн 158 тал/

Б..ХХК болон М..ХХК нар 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олон төрлийн цахилгаан  бараа болон бусад шаардлагатай бүтээгдэхүүний үнэ тохиролцон нийлүүлэхээр болсон бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 139,543,000 төгрөгөөр тооцоо нийлэн баталгаажуулжээ. /2 дахь хэргийн 1-4 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Б..ХХК нь гүйцэтгэх захирлаас орон сууцны өмлөх эрхийг шилжүүлсэн авсан, автозогсоол худалдах, худалдан авахаар тохиролцсон болохоо, хариуцагч Х.. ХХК нь тооцооны үлдэгдэлгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн татгалзлаа тус тус баримтаар нотлоогүй байна.

8. Нэхэмжлэгч Б..ХХК нь цахилгааны материал болон бусад шаардлагатай бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хариуцагч ...50 хувийг оруулан тооцох, зөрүү 50 хувийн төлбөрийг бэлнээр төлөхөөр тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу бүтээгдэхүүнийг хариуцагч Х.. ХХК-д шилжүүлсэн бөгөөд хариуцагч нар бүтээгдэхүүний доголдолтой холбоотой тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б..ХХК болон Х..ХХК нар гэрээний төлбөрийг тооцоо нийлэн баталгаажуулахдаа 351,072,835.58 төгрөгийн өглөгтэй гэсэн бөгөөд хариуцагч нар үндэслэл бүхий баримтаар няцааж, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. 

Дээрх тооцооллыг нэхэмжлэгч санхүүгийн анхан шатны баримт, аудитын тайлангаар давхар баталгаажуулсан бөгөөд талуудын хүсэл зоригийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч байгууллага нь 351,072,835.58 төгрөгийн бараа бүтээгдэхүүний 279,531,000 төгрөгийг З.Д..н ..орон сууцны үнэд тооцохоор Х.. ХХК-тай тохиролцсон бөгөөд үлдэх төлбөрийг бэлнээр авахаар гэрээнд заажээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” зааснаар орон сууцны өмчлөх эрх шилжих үндэслэл болсон хэлцлийг З.Д.. болон Х.. ХХК нар байгуулжээ. Өөрөөр хэлбэл, Б..ХХК нь З.Д..н төлбөр төлөх үүргийг биелүүлснээс бус өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийгээгүй учир орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид гаргуулахыг шаардах эрхгүй гэж үзлээ.

9. Харин хариуцагч Х.. ХХК-иас 71,541,835.58 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б..ХХК-д олгох үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч хэдийгээр 71,541,835.58 төгрөгтэй тэнцэхүйц авто зогсоол гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаар гэрээгээр тохиролцоогүй, Б..ХХК болон Х.. ХХК нарын 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 13/16 дугаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 3.2-т “захиалагч нь 3.1 дэх хэсэгт заасан төлбөрийн 50 хувийг орон сууцаар, үлдсэн 50 хувийг бэлнээр төлж барагдуулах болно” гэж тохиролцсон тул шүүхээс маргааныг нэг мөр шийдвэрлэх үүднээс хариу үүрийг мөнгөөр гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч байгууллага нь гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул хариу үүрэгт Х..ХХК-иас 71,541,835.58 төгрөг гаргуулахаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,913,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.. ХХК-иас 515,659 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.. ХХК-иас 71,541,835.58 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б..ХХК-д олгож, үлдэх Хасууцамхаг ХХК, Д.Б.., М..ХХК нарт холбогдох ... өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,913,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х..ХХК-иас 515,659 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ