2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/09519

 

 

 

 

 

 

 

 

   2025               11              17                                             192/ШШ2025/09519              

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,

Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 18,174,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ***ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***т холбогдох 18,174,655 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 18,174,655 төгрөгийг 2026 оны 01-р сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөр 1,514,555 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,823 төгрөгөөс 124,411.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 124,411.5 төгрөгийг, хариуцагч ***аас 124,411.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***-д олгосугай.       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                              Б.ГАНЦЭЦЭГ