| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 2415002510250 |
| Дугаар | 2025/ДШМ/12 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/12
Б.Э*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах ш*******ны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Х*******дэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Сайнзаяа,
Шүүгдэгч Б.Э*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нарыг оролцуулан
Б******* аймаг дахь Сум дундын анхан ш*******ны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуугийн даргалж хийсэн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э*******н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Э*******д холбогдох эрүүгийн 24*******50025*******0250 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Х*******дэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б******* овогт Б*******-*******ийн Э*******, урьд
Б******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан.
Б.Э******* нь Б******* аймгийн Х*******-******* сумын Б******* ******* дүгээр багийн нутаг “Асг******* ” гэх газрын ойгоос 2024 оны 09 дүгээр сарын 02-07-ны хооронд зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын засгийн газрын *******995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн *******53 дугаар тогтоолын хавсралтаар б*******лагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар, үр нийт 332 кг түүж бэлтгэн, Б******* аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр лүү 55- ОРХ улсын дугаартай Nissan Terrano загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 32,834,800 төгрөгийн шууд хохирол учруулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэсний дагуу нэмэгдүүлэн тооцоход нийт *******64,*******74,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Б******* аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан ш*******ны шүүх:
Шүүгдэгч Б******* овогт Б*******-*******ийн Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын үрийг түүсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Б.Э*******д Эрүүгийн хуулийн ерий ангийн 7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн ерий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Э*******д “гэмт хэргийн хор уршгийг арилгах (хохирол нөхөн төлөх) талаар арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерий ангийн 7.******* дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан сана*******ай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Э*******д сануулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.******* дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 87,930,0*******2 /наян долоон сая есөн зуун гучин мянга арван хоёр/ төгрөгийг шүүгдэгч Б.Э*******гаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:90084/ Төрийн сан дахь *******009000*******3040 тоот дансанд оруулж,
Эрүүгийн хуулийн ерий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э*******н гэмт хэрэг үйлдэж олсон Б******* аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 296 килограмм 360 грамм жинтэй хуш модны самрын үр болон түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Nissan Terrano-WD2*******” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус бүр улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Б******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хуш модны самрын үрийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын *******3-ны өдрийн тогтоол, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын **************-ний өдрийн тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 55- ОРХ улсын дугаартай “Nissan Terrano-WD2*******” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б******* аймгийн Хангал сумын Хялган******* тосгон Ойчдын 3-302 тоотод оршин суух Бгийн Ч /РД:ЙР6*******0420*******4/-д буцаан олгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэг бүхий 4 ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган хадгалж,
Шүүгдэгч Б.Э******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах ш*******ны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд ш*******ны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,
Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд ш*******ны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э*******д авсан хувийн б*******алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь дугаарт байгаль экологид учруулсан 87,930,0*******2 төгрөгийг Б.Э*******гаас гаргуулах гэсэн хохирлыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 39.7 дугаар зүйлийн *******.*******, заасныг тус зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна
Миний бие эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Өрхийн орлогын хувьд 87,930,0*******2 /наян долоон сая есөн зуун гучин мянга арван хоёр/ төгрөгийг төлж барагдуулах үнэхээр хүнд байна. Гэм буруу дээр маргахгүй, тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг төлөх болно.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Энэ хуулийн заасан хохирлыг байгаль орчны болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний б*******алсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг дор дурдсан хэмжээгээр тогтооно,
Газрын хэвлийд учирсан хохирлыг ... хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гэсэн тул учруулсан хохирлыг 3 дахин биш 2 дахин нэмэгдүүлэхээр тооцож шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт өөрчлөлт оруулж 58,620,008 /тавин найман сая зургаан зуун хорин мянга найм/ төгрөг болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Б.Ч намайг хэргийг ганцаараа үйлдсэн гээд мэдүүлээд хэргээ хүлээчих ах нь төлбөр мөнгийг нь төлнө гэх зүйл ярьсан. Гэтэл шүүх хуралдаан дууссаны дараа төлбөр мөнгө өгсөн зүйл байхгүй байх тул Б.Чид тохирох хэмжээний шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Э*******гийн хувьд гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй хамтран үйлдсэн. Мөрдөн байцаалтын ш*******анд худал мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хариуцлага хүлээсэн. Гэтэл Б.Э******* нь маш их хэмжээний хохирол төлөхөөр болсон тул хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хэргийг анхан ш*******ны шүүхэд буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цага*******гах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан байдаг. Гэтэл Эрүүгийн хуульд гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдүүдийн ******* нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон гэм буруугийн зарчмыг зөрчихөд хүргэж байх тул хэргийг анхан ш*******ны шүүхэд буцааж, шүүгдэгчийн мэдүүлж байгаа зүйл нь үнэн бодитой эсэх эсвэл бусдыг гүтгэж байгаа эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Прокурор М.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч 44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх боловч хохирол төлбөрийн хувьд 3 дахин үнэлж тооцсон нь үндэслэлгүй байна. Харин газрын хэвлийд учирсан гэдэг байдлаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт зааснаар 2 дахин үнэлж тооцож, хохирлыг багасгаж өгнө үү гэдэг байдлаар давж заалдах гомдол гаргасан байна. Мөн *******0 шуудай бүхий самар буюу 296,360 грамм самрыг улсын орлого болгох, тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Э*******гаас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж гүйцэтгэж, хөрөнгө орлого албадлагын арга хэмжээ хураах хэсэг биелэгдсэн байна. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын хувьд 2 дахин үнэлж хохирлыг тооцох боломжгүй, үндэслэлгүй байна. Шүүхээс ойн санд учруулсан хохирол гэж үзээд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 дахин үнэлж тооцсон нь үндэстэй гэж үзэж байна. Яллах дүгнэлт үйлдэх үед улсын яллагчийн зүгээс ургамлын аймагт учирсан хохирол гэж үзэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар 5 дахин нэмэгдүүлж хохирлыг тооцсон. Улсын Дээд шүүхээс ж******* тогтсон байх тул хохирлыг 3 дахин үнэлж, тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Улсын яллагч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Анхан ш*******ны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тал бүрээс нь бүрэн гүйцэт хянан хэлэлцэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч, Б.Э******* нар нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр уг тээврийн хэрэгслээр хамт явсан. Зохих зөвшөөрөлгүй самар тээвэрлэж явсан учраас шалгах үндэслэл тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэнээр хийгдэж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор Чоос гэрчийн мэдүүлэг авсан. Ч мэдүүлэгтээ 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр намайг гэртээ байхад Б.Э******* утсаар яриад намайг ирээд аваач гэсэн тул би Б******* аймгийн Х*******-******* сумын Асг******* гэдэг газраас очиж авсан. *******0 шуудай самар түүгээд миний машинд ачсан. Самар түүх ажиллагаанд оролцоогүй гэж мэдүүлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон баримтыг үндэслэн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ч байсан учраас иргэний нэхэмжлэгчээр тогтоож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслээ нэхэмжилнэ гэсэн мэдүүлгүүдийг өгсөн. Мөн Б.Э*******гаас мэдүүлэг авахад Ч самар түүхэд оролцоогүй, би өөрөө түүсэн гэдгээ хэлж мэдүүлсэн. Гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлаас үзэхэд Б.Э*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэх үндэслэл болсон. Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд Б.Э******* гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон тул яллах дүгнэлт үйлдсэн. Мөн давж заалдах гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан ш*******ын шүүх хуралдааны явцад мөн адил гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан ш*******ны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий, хэргийн бодит байдлыг нотлон тогтоож, шийдвэрлэсэн гэж үзэж байх тул давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Чтой хамт гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасны дагуу хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Харин шүүгдэгч гэм буруугаа зөвшөөрч байна гэх зүйл ярьж байгаа боловч шүүхээс хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байхад Чтой хамт гэмт хэрэг үйлдсэн гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж байгаа нь гэм буруугаа зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байна гэж үзэх үндэслэл болж байх тул үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Давж заалдах ш*******ны шүүх шүүгдэгч Б.Э*******н гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дүгээр зүйлийн *******, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан ш*******ны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.
2.Шүүгдэгч Б.Э******* нь Б******* аймгийн Х*******-******* сумын Б******* ******* дүгээр багийн нутаг “Асг******* ” гэх газрын ойгоос 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын засгийн газрын *******995 оны *******53 дугаар тогтоолын хавсралтаар б*******лагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон хуш модны самар, үр 296 килограмм 360 граммыг түүж Б.Чийн эзэмшлийн 55 ОРХ улсын дугаартай “Nissan Terrano-WD2*******” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн байгаль экологид 29,3*******0,004 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь:
Иргэний нэхэмжлэгч О.М-, Б.Ч, гэрч Б.С, Б.Д, Б.Э*******н мэдүүлгүүд, хэргийн газар, хуш модны *******0 шуудай самарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх шинжилгээний ерий газрын 2024 оны *******0 дугаар сарын 0*******-ний өдрийн 2900 дугаартай дүгнэлт, “Ховор ургамлын жагсаалт”, экологи-эдийн үнэлгээ, цэвэр жинг тогтоосон дүгнэлт, тэмдэглэл, Арвижих-Эстимейт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны ************** дүгээр сарын 03-ны өдрийн №24/**************-03 дугаартай дүгнэлт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/723 дугаартай тушаал, хавсралт, Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Шинэсайханы бичсэн илтгэх хуудас, шинжээч А.Еийн 2025 оны 02 дугаар сарын *******2-ны өдрийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
3.Анхан ш*******ны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э*******н гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Б.Э*******гийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын үрийг түүсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4.Шүүгдэгч нь “...учруулсан хохирлыг 3 дахин биш 2 дахин нэмэгдүүлэхээр тооцож шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт өөрчлөлт оруулж 58,620,008 /тавин найман сая зургаан зуун хорин мянга найм/ төгрөг болгож өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргаж байсан боловч шүүх хуралдааны ш*******анд тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй, Чийн хамт үйлдсэн тул Чид тохирох шийтгэлийг оногдуулж өгнө үү гэх тайлбарыг гаргасан.
5.Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.******* дэх хэсгийн 3.*******.*******2-т “ойн дагалт баялаг” гэж “ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” ойлгоно гэж тодорхойлсон.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/603 дугаар тушаалын хавсралтын 348-т зааснаар нойтон “сибирь хуш (самар)” -ны ******* килограммын үнэлгээг 98,900 төгрөгөөр тогтоосон байх тул анхан ш*******ны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлын хэмжээг үржүүлэн тооцож 29,3*******0,004 төгрөгөөр тогтоосон нь журамд нийцнэ.
6.Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.******* дэх хэсэгт “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө” гэж мөн хэсгийн 42.*******.3 дахь заалтад “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн” гэж тус тус заасан.
Хуш модны самар буюу үр идээ нь ховор ургамалд хамаарахын зэрэгцээ ойн дагалдах баялагт тооцогдож түүнийг түүх, бэлтгэх, зөвшөөрөл олгох, хохирол нөхөн төлүүлэх зэрэг харилцааг Ойн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн *******-т заасан “ойн санд учруулсан хохирол” гэж дүгнэн мөн зүйлийн 4 дэх хэсгийн *******-т заасныг баримтлан ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээр хор уршгийг тооцож, шүүгдэгчээс 87,930,0*******2 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан ш*******ны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.
7.Анхан ш*******ны шүүх шүүгдэгч Б.Э*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойн санд учруулсан 87,930,0*******2 төгрөгийг сайн дураараа 3 жилийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн, улирлын шинж чанартай буюу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид жолоочоор ажилладаг зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерий ангийн 7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна.
Гэвч шүүгдэгч Б.Э******* нь анхан ш*******ны шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд давж заалдах ш*******ны шүүхийн шүүх хуралдаанд хуш модны самрыг ганцаараа түүж, тээвэрлээгүй гэх тайлбарыг гаргаж байх тул анхан ш*******ны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл анхан ш*******ны шүүх шүүгдэгчийг буруугаа хүлээн зөвшөөрч, ойн санд учруулсан хохирол 87,930,0*******2 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Э*******д хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байтал шүүгдэгч нь анхан ш*******ны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд шүүх хуралдаанд гэм буруугийн асуудал болон хохирлын хэмжээн дээр маргаж байх тул түүнд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдохгүй байна.
8.Иймд шүүгдэгч Б.Э*******н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан ш*******ны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Б******* аймаг дахь Сум дундын анхан ш*******ны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч Б.Э*******д авсан хувийн б*******алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.******* дүгээр зүйлийн *******, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах ш*******ны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Л.ХИШИГДЭЛГЭР