| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/11044/И |
| Дугаар | 192/ШШ2025/09913 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/09913
2025 11 27 192/ШШ2025/09913
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,
Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***/-д холбогдох,
197,173,970 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***нарт холбогдох 197,173,970 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 197,173,970 төгрөгийг хариуцагч **** нар хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025.12.20-нд 65,725,000 төгрөг, 2026.01.20-нд 65,725,000 төгрөг, 2026.02.20-нд 65,723,970.02 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулах, хэрэв дээрх байдлаар төлбөрийг төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох Ү-**** улсын бүртгэлийн дугаартай ***в үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,214,020 төгрөгөөс 607,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 607,010 төгрөгийг, хариуцагч *** нараас 607,010 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ