2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/08705

 

 

 

 

 

 

    2025              10              22                                            192/ШШ2025/08530

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ...... хотхон, ....р байр, ... тоотод оршин суух ....  овогт ......-ийн ...... /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, ...... /17100/, ..... зам, ....-р байр, .... тоотод оршин суух .....н овогт .....-ны ..... /РД:...../-т холбогдох,

Сургалтын төлбөрт төлсөн нэмэлт зардалд 10,173,000 төгрөг гаргуулах, цаашид гарах нэмэлт зардлын 50 хувийг жил бүр эцэг ..... гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ....., хариуцагчийн өмгөөлөгч ....., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....... 4,987,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 5,185,500 төгрөгт холбогдох хэсэг, цаашид гарах нэмэлт зардлын 50 хувийг жил бүр хариуцагчаас гаргуулахыг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..... улсын тэмдэгтийн хураамжид 94,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..... олгосугай.  

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.БИЛГҮҮН